Загварын ертөнцийн "Оскар"-т одууд хэрхэн гангарав?

“CFDA Fashion Awards” буюу загварын салбарын шилдгүүдийг тодруулж, шагнал гардуулах ёслол даваа гаригийн үдэш болж өндөрлөсөн юм. Эл арга хэмжээг загварын ертөнцийн Оскар ч гэж нэрлэдэг. Америкийн загварын салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж шилдгүүдийг шалгаруулдаг бөгөөд энэхүү ёслолын гол хүмүүсийн тоонд загвар зохион бүтээгч Каролина Херера (Carolina Herrera), Диан вон Фуртенсбэрг (Diane von Furstenberg), Ральф Лорен (Ralph Lauren), Зак Позен (Zac Posen) нар багтдаг. АНУ-ын Нью-Йорк хотын Брүүклиний музейд болсон уг арга хэмжээний улаан хивсний ёслолд алдартай одууд хүрэлцэн ирж оролцсон байна.

Загварын ертөнцийн "Оскар"-т одууд хэрхэн гангарав?

1

Энэ орой алдарт Ким Кардашиан "Хувцас загварын салбарын оны нөлөө бүхий хүн"-ээр тодорсон бөгөөд тэрээр ийм шагнал хүртсэндээ ихэд гайхширч байсан юм. Ким Кардашиан цагаан өнгийн богино цамцыг урт банзалтай хослуулж өмссөн байна. Түүний донжтой хувцаслалтын нүд хужирласан зүйл нь хөхний даруулгагүй байсан явдал юм. Гурван хүүхдийн ээж гэж хэлэхээргүй гуалиг биед нь энгийн хэрнээ хээнцэр хувцас төгс зохицсон бөгөөд Египетийн үеийн загвартай хоёр том бугуйвч, алтан бөгжөөр өөрийгөө гоёсон байв. Үсээ ч мөн энгийн мөртлөө донжтой боосон харагдана.

2

Ким Кардашиан шагнал авах үедээ “Би байнга нүцгэн шахам байдаг хэрнээ энэ шагналыг хүртсэндээ итгэж чадахгүй байна” гэж ёжтойхон хэлсэн юм. 

Реалити шоуны од бүсгүй олон нийтийн сүлжээндээ нийт 200 сая дагагчтай. Тэрээр гоо сайхны болон хувцасны хэд хэдэн брэндтэй. Тухайлбал, “KKW Beauty”, “KKW Fragrance”, “Kids Supply”, “Kimoji” зэргийг нэрлэж болно.

3

4

5

Эгч дүү Кардашианууд. Ким болон Кортни  нар. Кортни “Christian Siriano”-гийн энгэр нь задгай, гялалздаг чулуун хатгамалтай, хар хослол өмссөн байлаа.

6

7

Кардашианы гэр бүлийн бас нэг гишүүн Кэндалл Женнер (Kendall Jenner) “Alexandre Vauthier”-ийн цайвар өнгийн, мөргүй, өдөн даашинз өмсөж очсон бөгөөд түүний урт хөл олны нүдийг хужирлаж байв. Үсээ дээш шууж боосон нь түүнийг өндөр харагдуулж байлаа.

8

9

Кэндаллын сайн найз модель Жижи Хадид (Gigi Hadid) яг л урлагийн бүтээл шиг харагдаж байлаа. Жижи “Versace”-гийн өмд цамцны хослол, классик улаан туфлиэр гоёжээ. Түүний хувцас солонгын долоон өнгөтэй, абстракт уран зургийг санагдуулж байв. Үсээ хойш нь жигд самнаж, уруулаа тод улаан өнгөөр будсан нь түүнд их зохижээ.

10

11

Жүжигчин Нина Добрёв (Nina Dobrev) хар хөх өнгийн даашинзаар гоёжээ. 

12

Модель Винни Харлов (Winnie Harlow) ч мөн түүнтэй ойролцоо өнгийн гоёл сонгосон байна.

13

Загвар өмсөгч, модель Марта Хант (Martha Hunt) этгээд нүүр будагтай хослуулан цагаан, урт корсетон даашинз өмссөн бол үргэлж донжтой харагдахаа мэддэг, хамгийн амжилттай яваа загвар өмсөгчийн нэг Карли Клосс (Karlie Kloss) “Jason Wu”-гийн битүү энгэртэй урт цагаан даашинзаар гоёсон байна.

14

15

Жүжигчин Клэйр Дэйнс (Claire Danes) хоёр дахь хүүхдээ гэдсэндээ тээж байгаа бөгөөд энэ үдэш хар савхин даашинз өмсчээ.

16

Загвар өмсөгч Алессандра Амбросио (Alessandra Ambrosio) гялалзсан улаан өнгөтэй “Tommy Hilfiger”-ийн энэ богино даашинзыг тусгайлан захиалж хийлгэсэн байна. Харин улаан өнгөтэй төгс зохицох хар өнгийн өндөр өсгийт сонгожээ. 

17

Загварын амьд домог Наоми Кэмпбэлл (Naomi Campbell) бадмаараг өнгийн цацагтай сул даашинзаар гоёжээ.

18

19

Энэ үдэш зөвхөн даашинз бус хар цагаан хослол өмссөн алдартнууд ч цөөнгүй байв. Модель Амбэр Хэрд (Amber Heard), дуучин Эрика Жэйн (Erika Jayne), жүжигчин Брук Шилдс (Brooke Shields) мөн алдартай жүжигчин Кэйт Бланчэт (Cate Blanchett) нарыг энэ жагсаалтад оруулж болно. 

20

21

22

23

Австралийн супер модель Шанина Шайк (Shanina Shaik) галбираа тодотгосон богино хар шорт, хослол өмссөн байв. Алтлаг зүүлт, толгойн гоёл, цүнх нь төгс хосолжээ.

24

25

Өнгөлөг байхыг зорьсон алдартнууд ч цөөнгүй  байна. Жүжигчин Бизи Филипс (Busy Philipps), модель Леоми Андерсон (Leomie Anderson), жүжигчин Диан Лэйн (Diane Lane) нар тод өнгийн хослолоор гоёжээ.

26

27

28

Шар өнгө бусдын анхаарлыг яахын аргагүй татдаг. Одууд ч үүнийг мэднэ. Жүжигчин Оливиа Кулпо (Olivia Culpo) “Rebecca Minkoff”-ийн даашинз, дуучин Кехлани (Singer Kehlani) зуны тод шар өнгийн урт даашинз өмссөн бол загвар зохион бүтээгч Вера Ванг (Vera Wang), модель Ирина Шейк (Irina Shayk) нар бүдэг шар өнгийн, намирсан даашинзаар гангарчээ.

29

30

31

32

Загварын ертөнцөд шинээр гарч ирсэн залуухан од 16 настай Кайя Гэрбэр (Kaia Gerber) “Alexander Wang”-ийн боксчныхтой төстэй шорт, судалтай цамц, шилэн трико өмсчээ.

33

34

Хар сувднууд. Модель Эмили Ратаковски (Emily Ratajkowski) эмэгтэйлэг хар, цэцгэн хээтэй даашинзаа өмссөн бол модель Рози Хантингтон Витли (Rosie Huntington-Whiteley) этгээд хар хослол, жүжигчин Розарио Даусон (Rosario Dawson) урт, хар, торгон даашинз сонгожээ.

35

36

37

Модель, жүжигчин Жасмин Сандэрс (Jasmine Sanders) болон дуучин Сиара (Ciara) богино хар даашинз өмссөн байна.

38

39

"Оскар"ын шагналт жүжигчин Лупита Ньонго (Lupita Nyong'o) улаан хивсний арга хэмжээнд хэрхэн оролцохоо сайн мэддэг нэгэн. Тэрээр энэ үдэш “Versace”-гийн хар чулуун шигтгээтэй  богино даашинз сонгожээ. Түүний хүзүүний зүүлт хувцастай нь төгс зохицсон байлаа.

40

"Victoria's Secret"-ийн загвар өмсөгч Жосефин Скривэр (Josephine Skriver)  “Zuhair Murad”-ийн ер бусын үзэсгэлэнтэй, гялалзсан гоёлын даашинз өмссөн байна. Намхан өсгийгүй гутал нь ч муугүй шүү. 

41

"Plus size" модель Ашли Грахам (Ashley Graham) болон "Victoria's Secret"-ийн загвар өмсөгч Сара Сампайо (Sara Sampaio) нар биеийн өнгө дагасан урт даашинз өмссөн нь гайхалтай зохисон харагдаж байлаа.

42

43

Цагаан өнгө хэзээд моодны харагдуулдаг. Энэ үдэш цагаан даашинзаар гангарсан одуудын тоонд модель Лили Алдриж (Lily Aldridge), олон ангит киноны жүжигчин Жулиан Маргулес (Julianna Margulies), загвар зохион бүтээгч Рэйчэл Зои (Rachel Zoe) нар багтсан юм.

44

45

46

Цэцгээр гоёсон бүсгүйчүүд бол жүжигчин Сарэа Паулсон (Sarah Paulson) болон Лили Рэйнхарт (Lili Reinhart) нар юм.

47

48

"Victoria's Secret"-ийн загвар өмсөгч Лайс Рибейро (Lais Ribeiro) “Cushnie et Ochs”-ийн шулуун загварын цэнхэр даашинзыг металл өнгөтэй сандалтай хослуулж өмссөн байна.

49

Жүжигчин Иса Рэй (Issa Rae) цацагтай цэнхэр даашинз, ижил өнгийн өмд өмссөн байлаа. Бүсэн дээр нь “every n***a is a star” гэсэн бичиг харагдана. 

50

Барби ягаан. Загвар өмсөгч Жоан Смаллс (Joan Smalls) гэдэсний булчингаа харуулсан богино цагаан цамц, сүрлэг урт ягаан банзал өмсчээ.

51

Жүжигчин Вупи Голдбэрг (Whoopi Goldberg), "YouTube"-ийн од Жижи (Gigi Gorgeous) хоёр ягаан өнгийн урт хослол, даашинзаар тус тус гоёжээ.

52

53

Загвар зохион бүтээгч ихэр эгч дүүс Мэри-Кэйт Олсен (Mary-Kate Olsen), Эшли Олсен (Ashley Olsen) нар хар өнгийн хувцсаар  ижилсжээ.

54

Хар өнгөний зохицлыг модель Дэвон Уиндсор (Devon Windsor), жирэмсэн загвар өмсөгч Шанел Иман (Chanel Iman), бүжигчин Мадди Зэглэр (Maddie Ziegler) нар улаан хивсний ёслолд харуулсан юм.

55

56

57

"Victoria's Secret"-ийн загвар өмсөгч Элза Хоск (Elsa Hosk) эгэл даруу хар хослол өмссөн ч ягаан гар цүнхээр чимсэн нь содон байв.

58

Загварын ертөнцийн сэтгүүлч, шүүмжлэгч Хамиш Боулэс (Hamish Bowles), Анна Уинтор (Anna Wintour) нар.

59

Гэрэл зурагчин Рассел Жэймс (Russell James), загвар зохион бүтээгч Донна Каран (Donna Karan) нар.

60

Зохиолч Жэссика Сэйнфилд (Jessica Seinfeld) Америкийн инээдмийн нэвтрүүлгийн хөтлөгч нөхрийнхөө  хамт.

61

Загвар зохион бүтээгч Ральф Лорэн болон зохиолч Рики Анни Ло-Бийр (Ricky Anne Loew-Beer) нар.

62

Японы жүжигчин Тао Окамото (Tao Okamoto) гайхалтай харагдаж байна.

63

Загвар зохион бүтээгч Донателла Версачи (Donatella Versace) гялалзсан хар даашинзтай энэ орой хүрэлцэн иржээ.

64

Томи Хильфигер болон түүний эхнэр.

65

Ральд Лорэний охин Дилан (Dylan Lauren).

66

Хувцас зохион бүтээгч Кэннэт Коул (Kenneth Cole).

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()