“Маамуутай хүүхдийн баяр”-т ХХБ-ны Эрдэнэт, Дархан салбаруудын 400 бяцхан харилцагч хүрэлцэн ирж, "Маамуу" контентийн гол дүр, өхөөрдөм Аами, Таами болон хөтлөгч Аминаа, Тамираа, алиалагч нартай хамт хөгжөөнт тоглоомоор наадаж, урлагийн болон циркийн үзүүлбэр үзэж, өнгөт зураг нүүрэн дээрээ зуруулан, эвлүүлдэг тоглоом тоглон хөөрч баясан аз жаргалтай нэгэн өдрийг өнгөрүүллээ. Зохион байгуулагчдын зүгээс гэнэтийн бэлэг болгон "Маамуу" хүүхэлдэйн киноны хоёр шинэ ангийг "Маамуу" брэндийн бэлгийн хамт бэлдсэн байлаа.
ХХБ хадгаламж эзэмшигч хүүхдүүдээ нас насанд нь тохирсон дараах бэлгүүдийг бэлэглэж баярлуулсан бөгөөд 3-6 настай хүүхдүүдэд зориулсан арга хэмжээ нь “Маамуутай хүүхдийн баяр” байлаа.
Шинэ төрсөн бяцхан иргэд буюу 2018 оны зургадугаар сарын 1-ний өдөр Монгол Улсад төрсөн хүүхэд бүрт 20.000 төгрөгтэй хүүхдийн хадгаламж үнэгүй нээлгэх эрх, 0-6 насны хүүхдүүдэд дуулдаг, ярьдаг хөөрхөн Аами, Таами тоглоом, 7-17 насны хүүхдүүддээ оюуны бэлэг болох ном бэлэглэж, 18 нас хүрч буй харилцагчдаа хүссэн картаа үнэгүй захиалан авах эрхээр тус тус бэлэг барилаа.
Бяцхан харилцагч болон эцэг эхчүүд маань ХХБ-наас зохион байгуулж буй хүүхдийн баярын урамшуулалд сэтгэл хангалуун байгаа гэдэгт итгэлтэй байна. Хэрэв та бяцхан үрсдээ хараахан хүүхдийн хадгаламж нээлгэж амжаагүй бол ХХБ зургадугаар сарын 30-ны өдрийг дуустал хүүхдийн хадгаламж шинээр нээлгэсэн харилцагчиддаа хадгаламжийн дэвтэр үнэгүй, мөн таны өмнөөс хуримтлуулах тогтмол шилжүүлгийн үйлчилгээнд бүртгүүлбэл нэг жилийн турш хураамжгүй байгааг дуулгахад таатай байна.
Энэ жилийн баярт оролцож амжаагүй харилцагч хүүхдүүд маань ХХБ-тай хамт байснаар дараа дараагийн арга хэмжээнүүдэд оролцох боломжтой билээ.
Хүсэл мөрөөдөлд хүч нэмэх хүүхдийн хадгаламж
Худалдаа хөгжлийн банк
1
Эрдэнэт
2
Дархан