Фэйсбүүк, твиттер гэх мэт сошиал сайтууд бидний тархийг хэрхэн удирддаг вэ?

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд иргэдийн сэтгэл зүйн эмзэг байдлыг ашиглан бидний цаг хугацаа, анхаарлыг ихээхэн хумсалдаг билээ. Магадгүй энэ нь хэтэрхий сүржин сонсогдож болох юм. Гэхдээ олон нийтийн цахим сүлжээ сошиал медиагийн хийдэг гол зүйл нь энэ гэдгийг "Фэйсбүүк" компанийн үүсгэн байгуулагчдын нэг Сеан Фаркер хүртэл хүлээн зөвшөөрсөн байна.

Фэйсбүүк, твиттер гэх мэт сошиал сайтууд бидний тархийг хэрхэн удирддаг вэ?

1 Хүмүүсийн сэтгэл зүйд нөлөөлөхөөр улаан өнгийг ашигладаг

Улаан өнгө нь аюул осол, анхааруулга сануулгатай салшгүй холбоотой. Сургуулийн хүүхдүүдийн дунд хийсэн судалгаагаар улаан хавтастай номтой сурагчид хар, ногоон зэрэг өнгийн хавтастай номтой сурагчдаас муу үнэлгээ авсан байна. Үүнийг судлаачид тайлбарлахдаа улаан өнгөний онцлог шинж чанартай уялдаа хамааралтай гэж дурджээ. Тийм ч учраас зогс тэмдэг, анхааруулах тэмдгүүдийг улаан өнгөөр хийдэг. 

Анх фэйсбүүкийн сануулга өгдөг тэмдгүүд (notifications) нь цэнхэр өнгөтэй байсан бөгөөд тухайн үед үүнийг хэн ч ашигладаггүй байв. Улаан өнгө маш үр нөлөөтэй тул хэдэн мянган апп хүний анхаарал татах зорилгоор энэ өнгийг өргөн хэрэглэдэг. Зарим хүн зүгээр л улаан тэмдгийг нь алга болгохын тулд апп руу орж, гарч байдаг гэнэ шүү. 

Хүмүүсийн сэтгэл зүйд нөлөөлөхөөр улаан өнгийг ашигладаг

2 Ашиглахыг дэмжиж буй эерэг аргыг хэрэглэдэг

"Таалагдлаа", "Хуваалцах" зэрэг товчнууд нь хүмүүсийг дахин цахим ертөнцөд нэвтрэх хөшүүрэг болдог байна. Хүн энэ төрлийн цахим баталгааг гардан авахдаа "Шагналын молекул" гэж нэрлэгдсэн дофамины урсгалыг идэвхжүүлэх тархины дасгал хийдэг байна. Ихэвчлэн, дофамины урсгалыг идэвхжүүлэхэд утасны хонх, чичиргээ нь хангалттай гэнэ. 

Ашиглахыг дэмжиж буй эерэг аргыг хэрэглэдэг

3 Анхаарлыг нь дахин татахын тулд янз бүрийн систем ашигладаг

Хүний анхаарлыг дахин татаж, баталгаажуулах хамгийн үр дүнтэй арга нь шагнал урамшуулал, ямар нэгэн сюрприз байгаа гэж амлах явдал гэнэ. Учир нь хүн ямарваа нэг зүйлийн үр дүнг мэдэх гэж хэт улайран дайрдагт оршиж байгаа аж. Үүний содон жишээ бол мөрийтэй тоглоомын газар байдаг автомат тоглоомын машинууд юм. Цахим сүлжээний компаниуд хүний анхаарлыг татахын тулд маш олон арга хэрэглэдэг. Фэйсбүүк, твиттер л гэхэд шинэ мэдээллүүдийг уншихын тулд дэлгэцийг доош гүйлгэх үйлдэл хийдэг.  Хүн уг үйлдлийг хийгээд шинээр юу гарч ирэх бол гэдэгт хэсэг хугацаанд ч болов анхаарлаа хандуулдаг. Тиймдээ ч бүхий л цахим хуудсууд сонирхолтой байдлаар мэдээллээ шинэчилдэг. 

Анхаарлыг нь дахин татахын тулд янз бүрийн систем ашигладаг

4 Сөрөг сэтгэл хөдлөл ашигладаг

Хэрэглэгчид ихэвчлэн уйдах юм уу, эмзэг мэдрэмтгий байдалтай байх үедээ цахим ертөнцөд нэвтэрч сэтгэл хөдлөлөөс өөрийгөө сатааруулах гэж оролддог. Сэтгэл санаагаар унасан хүмүүст цахим зурвас ирэх төдийд дофамины урсгал явагддаг тул байн байн шуудангийн хайрцгаа шалгадаг байна. Цахим хэвлэл мэдээллийн компаниуд үүнийг л хүсдэг. Гэхдээ цахим мэдээллийн хэрэгслийг хэт их хэрэглэх нь хүний сэтгэл санааны байдлыг дордуулах сөрөг үр нөлөөтэй гэсэн дүгнэлтийг судлаачид гаргасан байна. 

Сөрөг сэтгэл хөдлөл ашигладаг

5 Цахимаар харилцах

Цахим сэтгэл судлалд таатай эелдэг хандсан хүнтэй сайнаар харьцахыг харилцан бие биедээ эергээр хандах гэнэ. Жишээ нь, сайн дурын байгууллагууд таны нэрийг бичсэн зурвас явуулж хандивын мөнгө гуйдаг. Фэйсбүүкт бусдын ирүүлсэн зурвасыг уншсан гэсэн мэдээлэл явуулж, хариу бичихийг тань яаруулж байдаг. 

Цахимаар харилцах

6 Цахим хаалт ашиглах

Тодорхой нөхцөл байдалд хэн нэгэн сайхан зан чанар хуурамчаар үзүүлж, өөр хүний үйлдлийг дуурайж буй явдлыг сэтгэл зүйн шинжлэх ухаанд цахим хаалт гэж нэрлэдэг юм. Жишээ нь олон хүн эсэргүүцсэн гомдол, өргөдөл дээр хүн гарын үсгээ зурахдаа илүү итгэлтэй байдаг. Үүнтэй төстэйгөөр цахим ертөнцөд идэвхтэй байх үед тэд танд найз нөхдийн тань шинэхэн мэдээллүүдийг хангалттай харуулах болно. Харин төдийлэн идэвхгүй үедээ та ямар нэг зүйлийг алдах эсвэл хоцроод байгаа мэт сэтгэгдэл төрнө. 

Фэйсбүүкийн мессенжер дээр найз нар тань хэзээ идэвхтэй байсан талаарх мэдээллийг минутын баримжаатай мэдэж болдог. Ингэснээр хүн бүр фэйсбүүк ашиглаж байгаа тул та ч гэсэн ашиглах ёстой мэт мэдрэмж төрнө. 

Цахим хаалт ашиглах

7 Нэр төр ашиглах

Хүмүүс нэр төртэй хүмүүсийн үгийг дагахдаа илүү сайн болохыг та мэдэх үү? Таны ашиглаж байгаа пэйж хуудас бодит байгууллага, мэргэжлийн дизайнтай, хэрэглэхэд амар, холбоо тогтооход хялбар зэргээс үүдэн хэрэглэгч өөрийн хувийн мэдээллээ өгөхдөө санаа зовдоггүй. Томоохон компаниуд сонирхлын үндсэн дээр эдгээрийг явуулж байгаа мэт харагдавч үнэндээ ашиг орлогын төлөө л юм шүү дээ. 

Фэйсбүүк дээр мессенжер татаж авахад утсан дээрх хадгалсан дугааруудаа хуулах уу гэсэн асуулт гарч ирдэг. Хэрвээ та зөвшөөрөх юм бол фэйсбүүк автоматаар дугааруудыг хуулж, цахим хаяггүй хүнд шинээр хуудас нээн, үүнийгээ сурталчилгааны компаниудад мэдээлэл болгон зардаг. 

Нэр төр ашиглах

8 Брэндүүдийг бидэнд ойр мэт санагдуулдаг

Томоохон брэндүүдийн мэдээлэл бидний найз нарын мэдээлэлтэй хамт гарч ирэх нь хуурамч дотно байдлыг бий болгодог. Брэндүүд хөгжилтэй, ухаалаг мэт санагддаг. Бидний талаар анхаардаг юм шиг мэдрэгддэг. Энэ нь дофамины урсгал нэмэгдэх шалтгаан болдог байна.  

Брэндүүдийг бидэнд ойр мэт санагдуулдаг

9 Таныг тагнадаг

Бидний мэддэг цахим сүлжээний компаниуд хувь хүний мэдээллийг сурталчилгааны компаниудад зардаг нь нууц биш. Ингээд зогсохгүй интернэтийн хэрэглээний түүхийг дагаж, цалин, орлого, шүүх ажиллагаа гээд бүхий л мэдээллийг эндээс олж авдаг. Энэ мэтийн мэдээллийн сангаас хамааран фэйсбүүк дээр гарч ирэх зарууд ч өөрчлөгддөг. Үүний гол асуудал нь тэд эдгээр мэдээллээ өөрсдөө хэрэглээд зогсохгүй бусад компанид зарж, зөвшөөрөлгүй ашигладаг. 

Таныг тагнадаг

10 Сэтгэл зүйн үндэслэлтэйгээр анхаарал татах

Судалгаагаар фэйсбүүк дээр дарсан 300 лайкийн тань тусламжтайгаар гэр бүл, найз нөхдийн чинь оролцоогүй таны сэтгэл санааны байдлыг мэдэх боломжтой гэнэ. Жишээ нь, "Jersey Shore"-ын од Snooki-д дуртай бол та материаллаг эд зүйлд дуртай байх магадлалтай. Мөн "Hello Kitty"-д дуртай хүмүүс нээлттэй хэдий ч сэтгэл санааны хувьд тогтворгүй байдаг байна. 

Сэтгэл зүйн үндэслэлтэйгээр анхаарал татах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()