Алдартнууд ямар зуршилтай вэ?

Дэлхийн алдартнууд бидэнд төгс мэт санагддаг билээ. Гэхдээ тэдний гаргадаг алдаа, өдөр тутмын зуршлыг бид төдийлөн анзаардаггүй. Жишээ нь: Ханхүү Харри хэлээ гаргадаг бол, жүжигчин Меган Фокс уруулаа долоох зуршлуудтай байдаг. Ингээд оддын сонирхолтой зуршлуудыг мэдэж авцгаая.

Алдартнууд ямар зуршилтай вэ?

1 Жорж Клуни (George Clooney): Гараа үрэх

Тэрээр олон нийтийн хүлээн авалтанд оролцох үедээ гараа үргэлж үрдэг бөгөөд энэ нь ямар нэг бэлэг хүлээж байгаа мэт харагдана.

Жорж Клуни (George Clooney): Гараа үрэх

2 Линдси Лохан (Lindsay Lohan): Хуруугаа хазах

Өсвөр наснаасаа жүжигчний карьер хөөж, өөрийн хүч хөдөлмөрөөр алдарт хүрсэн ч тэрээр жаахан хүүхэд мэт биеэ авч явдаг байна. Бараг зураг болгон дээрээ тэрээр хуруугаа хазаж буй мэт байрлал авдаг аж.

Линдси Лохан (Lindsay Lohan): Хуруугаа хазах

3 Майли Сайрус (Miley Cyrus): Хүн бүрт энхийг хүсье

“Ханна Монтана”-гийн алдарт жүжигчин, Америкийн дуучин Майлигийн энэ үйлдэл peace буюу эрх чөлөө гэсэн утгатай билээ.

Майли Сайрус (Miley Cyrus): Хүн бүрт энхийг хүсье

4 Рональдино (Ronaldihno): Шака

Рональдиногийн алдарт биеийн хэл нь шака юм. Түүхээс харахад энэхүү биеийн хэлийг Хавайн серфингчууд нэг нэгэнтэйгээ мэндчилэхдээ ашигладаг байсан гэнэ. Сүүлийн 60 жилийн турш хүн төрөлхтөн талархал болон мэндчилэх зорилгоор шакаг ашиглах болжээ.

Рональдино (Ronaldihno): Шака

5 Леди Гага (Lady Gaga): Мангасын хумс

Америкийн дуучин тэрээр өөрийн өвөрмөц байдлаараа бусдын анхаарлыг татах дуртай. Ялангуяа Леди Гага мэндчилэхдээ хумсаа ашигладаг бөгөөд үзэгчид түүнийг “Мангасын хумс” гэж нэрлэдэг байна.

Леди Гага (Lady Gaga): Мангасын хумс

6 Ванесса Хаженс (Vanessa Hudgens): Агаарын үнсэлт

Америкийн жүжигчин, “High School Musical” киноны од бүсгүй тэрээр боломж л гарвал “Агаарын үнсэлт”-ийг хүн бүрт илгээдэг.

Ванесса Хаженс (Vanessa Hudgens): Агаарын үнсэлт

7 Ричард Брэнсон (Richard Branson ): Алгаараа цохих

Британийн бизнесмэн Ричард нь хэвшил болсон гар барилтаас татгалзаж, харин алгаа цохих дуртай болжээ. Энэ нь хамтрагчтайгаа дотно харилцаатай болоход нь тусалдаг гэнэ.

Ричард Брэнсон (Richard Branson ): Алгаараа цохих

8 Парис Хилтон (Paris Hilton): Хөлөө өргөх

Реалити шоуны од бүсгүй болох Парис Хилтон олны анхаарлыг өвөрмөц хувцаслалтаараа татдаг. Бүхий л томоохон хүлээн авалтын үеэр тэрээр зураг авахуулахдаа үргэлж нэг хөлөө дээш өргөдөг байна.

Парис Хилтон (Paris Hilton): Хөлөө өргөх

9 Илон Маск (Elon Musk): Алгаа хавсрах

Америкийн тэрбумтан эр телевизэд ярилцлага өгөх, эсвэл хэн нэгэнд хандаж ямар нэгэн зүйл хэлэхдээ хоёр гарынхаа хуруунуудыг нийлүүлж байгаа харагддаг. Энэ нь түүний өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг байна.

Илон Маск  (Elon Musk): Алгаа хавсрах

10 Кристиано Рональдо (Cristiano Ronaldo): Эрхий хуруугаа өргөх

Хамгийн царайлаг хөл бөмбөгчдийн нэг болох Рональдо үргэлж эрхий хуруугаа өргөдөг бөгөөд ялангуяа амжилттай гоол оруулсан үедээ ийм үйлдэл хийдэг аж.

Кристиано Рональдо (Cristiano Ronaldo): Эрхий хуруугаа өргөх

11 Меган Фокс (Megan Fox): Уруулаа долоох

“Трансформер”, “Мэлхий нинжа” киноны од бүсгүй тэрээр өөрийгөө араатан мэт олны өмнө харагдуулах дуртай учир үргэлж уруулаа хэлээрээ долоож зураг авахуулдаг байна.

Меган Фокс  (Megan Fox): Уруулаа долоох

12 Роберт Паттинсон (Robert Pattinson): Үсээ оролдох

Вампирын дүр бүтээсэн од залуу Роберт өөрийн үс засалтанд ихээхэн анхаарал хандуулдаг бололтой. Тэрээр үсээ оролдож байхдаа ихэвчлэн папарацичдын дуранд өртдөг.

Роберт Паттинсон (Robert Pattinson): Үсээ оролдох

13 Ханхүү Харри (Prince Harry): Хэлээ гаргах

Хэдийгээр ханхүү Харриг маш чанга хатуу хүмүүжлээр өсгөсөн ч тэрээр хүүхэд байхаасаа л хэлээ гаргадаг байжээ. Гэрэл зурагчид энэхүү алдаанд нь дуртай учир эгзгийг нь тааруулж зургийг нь дардаг байна.

Ханхүү Харри (Prince Harry): Хэлээ гаргах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()