Хосууд салсныхаа дараа шаналдаг бол алдартнуудын хувьд...

Хүний амьдралд юу ч тохиолдож болно гэдэгт бэлэн байх хэрэгтэй юм. Зарим хүн салалтын дараа сэтгэл санаагаар унаж, энэ тохиолдолд “дараагийн” алхмаа хийх нь ихээхэн зориг шаарддаг билээ. Харин зарим нь амьдралын хэв маягаа өөрчилж, нөгөө хүндээ “Би чамгүйгээр алзахгүй” гэсэн дохиог өгөхийг оролддог. Ийм зүйлс алдартай одуудын хувьд ч ялгаагүй аж. Байнга олны анхааралд байдаг тэдний хувьд зарим тохиолдолд өөрийгөө үзүүлээд өгөх хэрэг гардаг. Алдартай одод салалтад хэрхэн хариу барьж, өөрсдийгөө ирлэдэг тухай хүргэе.

Хосууд салсныхаа дараа шаналдаг бол алдартнуудын хувьд...

1 Кортни Кардашиан (Kourtney Kardashian) биеэ бялдаржуулж явна

Америкийн телевизийн реалити шоуны од эгч дүүс Кардашианы хамгийн том нь болох тэрээр Скотт Дисиктэй (Scott Disick) салж нийлсээр олон жил болсон. Салсныхаа дараа Кортни сэтгэлээр ихэд унасан гэдгээ нуулгүй хэлсэн ч биеэ гаргуунд нь хаяхыг хүсээгүй гэжээ. Ийнхүү биеэ чийрэгжүүлэхээр долоо хоногт таван удаа дасгал хийж байгаа аж.

Кортни Кардашиан (Kourtney Kardashian) биеэ бялдаржуулж явна

2 Жон Сена (John Cena) чийрэг хэвээр харагдаж байна

Бөхийн спортын алдарт тамирчин, жүжигчин Жон сүй тавьсан байсан ч саяхан сүйт бүсгүй нь сүйгээ цуцалж, түүнийг орхисон байна. “Би түүндээ одоо хүртэл хайртай, гэрлэхийг ч хүссэн хэвээр байна. Хайртай хүнтэйгээ би амьдрал зохиомоор байна” гэж тэр ярьжээ. Улаан хивсний ёслолын арга хэмжээ бүрт тэрээр сүйт бүсгүйгээрээ гоёдог байсан бол одоо өөрөө өөрийгөө л гоёж явна.

Жон Сена (John Cena) чийрэг хэвээр харагдаж байна

3 Женнифэр Анистоны экс нөхөр Жастин Терукс( Justin Theroux) хөлсөө гаргах дуртай

Салснаасаа хойш тэрээр үе үе бялдаржуулах төвөөр үзэгдэх болсон гэнэ. Өдөрт дор хаяж нэг цаг хөлсөө гаргаж, тэр дундаа боксоор дагнан хичээллэж байгаа гэсэн. Боксоор хичээллэх нь хүний уур бухимдал, стрессийг тайлж сэтгэл санаагаа дээшлүүлэхэд нь тусалдаг юм. Булчин нь зангираад, улам л нүд булаасаар.

Женнифэр Анистоны экс нөхөр Жастин Терукс( Justin Theroux)  хөлсөө гаргах дуртай

4 Анна Фарис (Anna Faris) огт өөрчлөгдөөгүй

Холливудын кино од Анна “Guardians of the Galaxy”, “Jurassic world” киноны од Крис Праттай (Chris Pratt) нэлээд эрт гэрлэсэн. Тэд нэг хүүтэй. Өнгөрсөн оны зун салсан тэрээр төд удалгүй шинэ залуу дагуулах болсон нь кино найруулагч юм. Шинэ найз залуутай болсон ч тэр урьдын адил эгэл даруу хэвээр байна.

Анна Фарис (Anna Faris) огт өөрчлөгдөөгүй

5 Клои Кардашиан (Khloe Kardashian) юу хийж байна вэ?

Клои Кардашианыг жирэмсэн, төрөх өдрөө хүлээн эмнэлэгт байх зуур найз залуугийнх нь өөр хүүхэн үнсэж буй зураг цахим ертөнцийг шуугиулсан. Тэгвэл шинэхэн ээж маань найз залуугаасаа салаагүй байгаа бөгөөд гомдож, сэтгэл гутралд унахаас эрс татгалзаж, биеэ чийрэгжүүлэн буцаад  хуучин галбиртаа очиж, араар нь тавьсан нэгэнд өөрийгөө үзүүлээд өгөхийг хүссэн бололтой.

Клои Кардашиан (Khloe Kardashian) юу хийж байна вэ?

6 Ченнинг Тэтум (Channing Tatum) хэвээрээ

Кино од маань эхнэрээсээ салснаасаа хойш төдийлөн өөрчлөгдөөгүй. Саравчтай малгай өмсөх нөгөө л сонирхлоо хаяагүй байна.

Ченнинг Тэтум (Channing Tatum) хэвээрээ

7 Кэлли Озборнийг (Kelly Osbourne) хараад таньж байна уу?

Дуучин, жүжигчин тэрээр нэг удаа зүрхээ шархлуулаад маш их жин нэмж танигдахгүй болтлоо өөрчлөгдөж байсан. Гэхдээ хэт их таргалсан ч хичээвэл турж болдгийг тэр өөрийн биеэр  харуулж байна.

Кэлли Озборнийг (Kelly Osbourne) хараад таньж байна уу?

8 Тэйлор Свифт (Taylor Swift) хэзээд хөөрхөн

Поп дуучин од маань сайхан залуучуудтай олон удаа салж нийлж байсан. Түүнийг шүүмжлэх хүн олон ч салалт болгоныхоо дараа бусад шиг царай зүс, сайхан бие галбираа алддаггүй. Энэ нь магадгүй бусдын атаархлыг хүргэдэг байх.

Тэйлор Свифт (Taylor Swift) хэзээд хөөрхөн

9 Роб Кардашиан (Rob Kardashian) 180 градус өөрчлөлт үзүүлсэн

Реалити шоуны од энэ залуу олон жил хэт таргалалттайгаа тэмцэж байгаа. Дэлгэцийн од Блэк Чайнатай (Blac Chyna) үерхдэг байгаад тэр хэсэг хугацааны дараа салсан юм. Салсныхаа дараа огцом жин нэмж, сэтгэл гутралд орсон ч эгч нар нь түүнийг зүгээр суулгаагүй юм.

Роб Кардашиан (Rob Kardashian) 180 градус өөрчлөлт үзүүлсэн

10 Женнифэр Анистоны (Jennifer Aniston) тачаангуй бие олныг алмайруулсаар

Америкийн цуврал киноны од маань нөхрөөсөө салснаас хойш ерөөсөө өөрчлөгдөөгүй байна. Өөртөө арчаатай, хөөрхөн бүсгүйн нөхөртэйгөө авахуулсан зураг, салсны дараа авахуулсан зураг нь хоорондоо ялгаатай байна гэж үү?

Женнифэр Анистоны (Jennifer Aniston) тачаангуй бие олныг алмайруулсаар

11 Брэд Питт (Brad Pitt) өнгө зүс ороо юу даа?

Анжелина Жоли (Angelina Jolie) Брэд Питт хоёр маш удаан хугацааны турш хамт амьдарч, зургаан хүүхэд өсгөсөн. Энэ хугацаанд өөртөө бус хүүхдүүддээ л хамаг анхаарлаа хандуулдаг байсан бол Анжелинагаас салснаас хойш өөртөө цаг гаргасан нь харагдаж байна аа.

Брэд Питт (Brad Pitt) өнгө зүс ороо юу даа?

12 Загвар өмсөгч Белла Хадид (Bella Hadid) өөрчлөгдөөгүй

Поп дуучин Вийкэндтэй (Weeknd) жил үерхээд салсан, дөнгөж 21 настай тэрээр хэзээд загварлаг байдаг. Харин ч бүр гоё болсон юм уу даа?

Загвар өмсөгч Белла Хадид (Bella Hadid) өөрчлөгдөөгүй

13 Дэми Ловато (Demi Lovato) хөлсөө урсгасаар

Зургаан жилийн үерхлийн дараа салалт амссан дуучин сэтгэл гутралд орохоос зайлсхийж чийрэг биетэй болоход анхаарлаа хандуулсан юм. Салснаас хоёр долоо хоногийн дараа өөрийн дасгал хийж байгаа бичлэгээ олон нийтэд цацан, "Санаа бүү зов" гэсэн мессеж илгээсэн байх.

Дэми Ловато (Demi Lovato) хөлсөө урсгасаар

14 Рита Ора (Rita Ora) цоглог хэвээр шүү

Дуучин бүсгүй салсан ч салаагүй юм шиг улаан өнгөөр уруулаа будна.

Рита Ора (Rita Ora) цоглог хэвээр шүү

15 Жүжигчин Женни Гарт (Jennie Garth) фитнесс бүсгүй болжээ

Өнгөрсөн жил нөхрөөсөө салснаасаа хойш ухаангүй юм шиг дасгал хийх болсон тэрээр хувийн дасгалжуулагчаар хичээл заалгуулж байгаа юм байна. Дахин жинхэнэ хайртай учирна гэдэг итгэлээ алдаагүй яваа өөдрөг бүсгүй.

Жүжигчин Женни Гарт (Jennie Garth) фитнесс бүсгүй болжээ

16 Крис Пратт (Chris Pratt) инээмсэглэлээ алдаагүй байна шүү.

Эхнэртэйгээ эвтэй салсан тэрээр инээж явахаас өөр яах вэ? Угийн хошин зантай тэрээр хүнд нөхцөлөөс өөрийгөө аваад л гарна шүү. Тэгээд ч түүнд киноны ажил мундахгүй бий.

Крис Пратт (Chris Pratt) инээмсэглэлээ алдаагүй байна шүү.

17 Кэлли Коко (Kalye Couco) йог хийж байна

"Их тэсрэлтийн онол" цуврал киноны од йогоор дамжуулж бодлоо цэгцэлж, турж байна. Нөхрөөсөө салаад огтхон ч гутраагүй гэнэ шүү.

Кэлли Коко (Kalye Couco) йог хийж байна

18 Миранда Ламберт (Miranda Lambert) төгс хэвээр

Дуучин хүүхэн саяхан найз залуугаасаа салсан ч тэгж хэлэхээргүй харагдаж байна. Зүгээр сууж, өөртөө харамсаад яах вэ? Биеэ бялдаржуулах бус гоё дуу бичих нь л түүний хувьд нэн тэргүүний ажил болоод байна.

Миранда Ламберт (Miranda Lambert) төгс хэвээр

19 Холи Бэрри (Halle Berry) хэзээ хэзээнээс илүү байна

Салалт хэцүү ч тийм удаан хугацаанд үргэлжлэх ёстой зүйл биш юм. Жүжигчин Холи биеэ бялдаржуулахаар шулуудаж эхэлсэн байна. Бокс, кардио, хүндийн өргөлт гээд олон зүйл түүний дасгалын хуваарьт орсон байдаг гэнэ.

Холи Бэрри (Halle Berry) хэзээ хэзээнээс илүү байна

20 Селена Гомез (Selena Gomez)

Дуучин Жастин Бибер (Justin Bieber) Селена хоёр байнга л салж нийлж байдаг. Заримдаа салсныхаа дараа гутралд орно, заримдаа олны өмнө үзэгдэхээ болино. Гэхдээ энэ удаа тэр жаргалтай байх замыг сонгож, салалтдаа тэгж их харамсахгүй байгаа бололтой.

Селена Гомез (Selena Gomez)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()