"Great British Tattoo Show" буюу шивээсэнд дурлагсдын баяр

2018-06-01, 17:19
10,287

Хойд Лондонд зохион байгуулсан "Great British Tattoo Show"-г та хэрэв үзсэн бол өгзөг, бэлхүүс, нуруу гар гээд биеийнхээ байж болох бүхий л газраа шивээс хийлгүүлсэн хүмүүстэй энд тэндгүй тааралдана. Хоёр өдөр болж өндөрлөсөн уг өдөрлөгт 300 гаруй шивээсчид, түүнээс ч илүү үзэгч, сонирхогчид оролцжээ. Энэхүү шоуны үеэр авсан сонирхолтой гэрэл зургуудыг танд толилуулъя.

"Great British Tattoo Show" буюу шивээсэнд дурлагсдын баяр

1

Нэг бүсгүй бүр олон хүний дунд өгзгөө ил гаргачихсан шивээс хийлгээд хэвтэж байх юм. 

2

Энэ үеэр шилдэг хар шивээс, шилдэг уламжлалт шивээс, шилдэг өнгөтэй шивээс, шилдэг ази шивээс гэхчилэн хэд хэдэн төрлөөр шивээсчдийн дунд тэмцээн зарласан юм. 

3

Шивээс хийлгэх үйл явцын нэг чухал хэсэг нь бэхийг арьсанд шингээх явдал юм.  

4

Түүний гуян дээрх шивээсийг харж байна уу? Харин одоо шилбэндээ дахиад нэгийг нэмж байна. 

5

Бас нэгэн бүсгүй шивээс хийлгэж байна. 

6

Ягаан тоноглол бүхий шивээсчин содон харагдахгүй байна гэж үү?

7

Хоёр дэгжин бүсгүй үзэсгэлэнд оролцохоор явж байна. 

8

Заримдаа харахгүй байх нь ч нээрээ дээр шүү. 

9

Биеийн зарим эмзэг хэсэгт шивээс хийлгэнэ гэдэг тун амаргүй даваа аж. 

10

Шинэ шивээсэнд зай үргэлж байдаг. Гэдсэн дээрээ өнгө өнгийн шивээстэй энэ залуу "Suicide squad" киноны үнэнч шүтэн бишрэгч бололтой. 

11

Энэ бүсгүй бүр хоол, уух юм, бүр номоо хүртэл бэлдээд иржээ. 

12

300 гаруй шивээсчин ирж оролцсон уг үзэсгэлэнгийн үеэр ирсэн зочид газар дээрээ үнэгүй шивээс хийлгэх боломжтой байжээ. 

Шивээс хийлгэснээр хүний биеийн хөлсний булчирхайн үйл ажиллагаа өөрчлөгддөг 

Шивээс хийлгэх явцад бэхийг арьс руу шингээдэг. Биеийн дархлааны систем бэхийг гадагшлуулах гэж оролдоно. Ингэхдээ цусны цагаан эсийг бэхийг арилгах гэж илгээдэг. Гол асуудал нь бэхний бүтэц нь цагаан эснээс том учраас энэ үйл явц маш удааширдаг байна. Ийм учраас шивээс хэдэн жилийн дараагаас бүдгэрч эхэлдэг аж. 

Үүнээс гадна шивээс хийлгэх нь хөлсний ялгаралтанд өөрчлөлт оруулдаг болохыг судалгаагаар баталжээ. Шивээстэй арьс бага хөлөрдөг боловч хөлс нь сода ихтэй байдаг гэж Мичиган дахь Алма коллежийн эрдэмтдийн хийсэн судалгаанд дурджээ.  

Шивээс хийхдээ арьснаас 3-5 мл дор буюу хөлсний булчирхайтай ижил гүнд бэхийг шингээдэг. Хөлрөлт багасах нь урт хугацааны хувьд хүний эрүүл мэндэд ямар нэгэн хэмжээгээр нөлөөлдөг эсэх талаар судалгаа хийгдээгүй байгаа ч хөлс ялгарах нь биеийн температуртай холбоотой. Мөн хэт халууцах нь зүрхний шигдээс үүсгэх магадлалтай. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()