Дэлхийн улс орнуудын хүүхэд хүмүүжүүлэх шалгарсан аргууд

Хүүхдийг төгс хүмүүжүүлэх арга гэж байхгүй. Эцэг эхчүүд хүүхдээ зөв сайн хүн болгохын тулд өөр өөрийнхөөрөө л зааж сургадаг. Гэхдээ үүнд тухайн үндэстний соёл, уламжлал нөлөөлдөг бөгөөд орон орны хүмүүс хоорондоо ялгаатай байдлаар үр хүүхдээ өсгөдөг. Зарим нь эерэг хандлагыг хүүхдэдээ төлөвшүүлэхийг зорьдог бол зарим нь хоол идэх цагийг зугаатай болгоход илүүтэй анхаардаг байна.

Дэлхийн улс орнуудын хүүхэд хүмүүжүүлэх шалгарсан аргууд

1 Дани эцэг эхчүүд сөрөг нөхцөл байдлыг эерэг талаас нь харахыг заадаг

Европын Дани улсад эцэг эхчүүд хүүхдээ өөдрөг сэтгэлгээтэй болгох үүднээс сөрөг бодол, эсвэл нөхцөл байдлыг эерэг талаас нь харахыг заадаг гэж “Дани маягаар хүмүүжүүлэх нь” буюу "The Danish Way of Parenting" номонд бичсэн байна. Хүүхдээ чадвартай хүн бол гэж хэлэхээс илүү өөрийнхөө сайн чаддаг зүйлдээ илүү гаршихад нь туслах зорилгоор эерэг сэтгэлгээ суулгахыг зорьдог ажээ.

Дани эцэг эхчүүд сөрөг нөхцөл байдлыг эерэг талаас нь харахыг заадаг

2 Полинезын арлуудад айлын ууган хүүхэд дүү нараа асардаг

Полинезын арлуудад хүүхэд өсгөж хүмүүжүүлэх нь зөвхөн эцэг эхийн төдийгүй айлын том хүүхдүүдийн үүрэг байдаг. Сургуулийн өмнөх насны хүүхдүүд ч дүү нараа харахад ээж аавдаа тусалдаг юм.

Полинезын арлуудад айлын ууган хүүхэд дүү нараа асардаг

3 Аргентинд хүүхдүүдээ эрт унтуулах гэж шавдуулдаггүй

Аргентин айл өрхүүд оройны хоолыг нар шингэсэн үед буюу нэлээд орой идэж заншсан байдаг. Мөн эцэг эхчүүд хүүхдүүдээ эрт унтуулах гэж шавдуулдаггүй, харин ч гэр бүлээрээ хамтдаа зурагт үзэж, цагийг өнгөрүүлэх эрхтэй гэж үздэг юм.

Аргентинд хүүхдүүдээ эрт унтуулах гэж шавдуулдаггүй

4 Францад хүүхдүүдээ ямар ч хоолыг амтархан идэж сурах ёстой гэж үздэг

Зарим эцэг эх хүүхдэдээ хоол идүүлэх нь хүндхэн даалгавар байдаг. Харин франц эцэг эх хоол идэх цагийг зугаатай өнгөрүүлэхийг хичээж бяцхан үрсээ хоолонд дуртай болгохоор зорьдог. Хүүхдийг хүчилж, загнаж хоол идүүлэхээс илүүтэйгээр тайван, аясаар нь байлгавал илүү үр дүнтэй.

Францад хүүхдүүдээ ямар ч хоолыг амтархан идэж сурах ёстой гэж үздэг

5 Японд хүүхдээ нийтийн тээвэрт ганцаараа зорчихыг нь дэмждэг

Зарим улсад эцэг эхчүүд хүүхдээ том болсон ч гэсэн хичээл сургуульд нь байнга хүргэж өгдөг. Энэ нь аюул осол багатай, сэтгэлд амар байдаг гэж үздэг. Харин арлын Япон оронд хүүхдүүд бага наснаасаа эхлэн галт тэрэг, метронд ганцаараа зорчиж сурсан байдаг гэнэ.

Японд хүүхдээ нийтийн тээвэрт ганцаараа зорчихыг нь дэмждэг

6 Вьетнамд хүүхдүүд есөн сартайгаасаа хөтөвч дээр сууж сурдаг

Вьетнам, Хятад улсад хүүхдийг ой хүрэхээс нь өмнө хөтөвч дээр суулгаж сургадаг. Энэ нь хүүхдийг багаас нь аливаа зүйлд суралцах чадварыг бий болгож байгаа юм. Америкт эцэг эхчүүд хүүхдэдээ гурван наснаас нь эхэлж хөтөвч дээр суухыг заадаг байна.

Вьетнамд хүүхдүүд есөн сартайгаасаа хөтөвч дээр сууж сурдаг

7 Хятадад эмээ өвөө нар хүүхдийн хүмүүжилд чухал үүрэг гүйцэтгэдэг

Хятад болон Азийн бусад орнуудад эмээ өвөө нар нь хүүхдүүд болон ач нартайгаа хамт амьдардаг бөгөөд хүүхдийн хүмүүжилд том орон зайг эзэлдэг. Өрнөдийн орнуудад эцэг эхчүүд хүүхдэдээ асрагч хөлсөлдөг бол Хятадад энэ үүргийг өвөө эмээ нар хариуцдаг юм.

Хятадад эмээ өвөө нар хүүхдийн хүмүүжилд чухал үүрэг гүйцэтгэдэг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()