Дайны хөлд сөхөрсөн Иракийн бодит амьдрал...

2018-05-30, 16:21
18,208

Дайны хөлд нэрвэгдэж, байгалийн хамаг баялаг, ард иргэдээ алдаж дууссан Ирак орны талаарх бодит үнэнийг дэлгэн харуулсан гэрэл зургуудыг та бүхэнд хүргэж байна. Уг цуврал фото сурвалжилгыг Францын мэдээллийн агентлагийн гэрэл зурагчин Моад Аль-Дулайми (Moadh Al-Dulaimi) авчээ. 

Дайны хөлд сөхөрсөн Иракийн бодит амьдрал...

1

Иракийн Анбар мужийн Хит тосгоноос аюулгүй газар руу дүрвэж буй гэр бүл. Тус улсын Засгийн газар баруун хэсгийн тосгонуудыг Исламын шашны бүлэглэлээс чөлөөлөхөөр оролдож буй. Тэд хамгийн олон хүн амтай Хит тосгоныг эргүүлэн аваад байгаа ч бусад газар нутаг, тосгон шашны бүлэглэлийн удирдлага дор байгаа юм. 

2

Киркук дэх газрын тосны худаг галд автжээ. Тэндхийн Каббаз тосны талбайн хоёр ч худагт гарсан галыг босогчид тавьсан гэж мэргэжилтнүүд сэжиглэж байгаа гэнэ.

3

Курд залуус усан тамхи татаж байна. 2017 оны есдүгээр сард Иракийн курдууд тусгаар тогтнох эрхийн төлөө сонгууль явуулсан бөгөөд Багдадаас салан тусгаарлахад нь асуудал учирчээ. Хамгийн чухал газрын тосны орд нутгаа Иракийн Засгийн газарт алдсан явдал нь тус улсын эдийн засагт хүчтэй цохилт болсон юм. 

4

Мосулын зэргэлдээ орших Ал-Мухарибинд ирак залуу цагаан туг хатгасан мотоцикль дээр хүүхдээ суулгаад тусламжийн бараа авахаар явж байна. 

5

Мосул хотын захад орших Арбид тосгонд ирак цэргүүд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Доналд Трампын үг хэлэхийг үзэж байна. Иракийн Ерөнхий сайд Хайдер Ал-Абади Ерөнхийлөгч Доналд Трампад баяр хүргээд, шашны бүлэглэлийн эсрэг тэмцэхэд нь АНУ болон бусад олон улс тусламж дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаа талаараа дурджээ. 

6

Засгийн газрын цэргийн хүчнийхэн Салахеддин тосгоны орчимд шашны бүлэглэлийнхэнтэй тэмцэхээр явж байна. 

7

2014 онд Синжарт болсон шашны хоморголон устгах аллагаас амьд үлдсэн хүүхдүүд Духок дахь асрамжийн газрын гадаа тоглож байна. 

8

Мохаммед Салех Ахмад, Иман Абдулла Салех нарын охин гэрийнхээ гадаа зогсож байна. 2017 оны гуравдугаар сард АНУ-ын цэргийн хүчнийхэн Мосул хотын баруун хэсэг рүү орж ирэхэд өрхийн тэргүүн эр эхнэр, эцэг эх, таван хүүхдийнхээ хамт гэрээ орхин дайжсан юм. Тэд Хамам Ал-Алил дахь дүрвэгчдийн лагерт амьдарч байгаад 2018 оны хоёрдугаар сард гэртээ эргэн иржээ.

9

Чабайшийн зах дээр загасны наймаачин бүсгүй бараагаа янзалж байна. Иракт загасчлах, бух тэжээх, наймаа арилжаа хийх зэрэг ажлыг ихэвчлэн эмэгтэйчүүд гүйцэтгэдэг. 

10

Чабайш дахь намагт тороо тавихаар зэхэж буй эмэгтэй. 6000 орчим оршин суугч энд ийм аргаар амиа зогоодог. Гэвч усны түвшин багасахын хэрээр хүмүүсийн амьдрал доройтож байна. 

11

Багдадаас 320 км-ийн зайд орших Насираяд нар жаргаж байна. Иракийн өмнөд хэсэг буюу соёл иргэншлийн өлгий болсон энэ нутаг 2003 онд Саддам Хуссейний уналтын дараа дахин сэргэжээ.

12

Саддам Хуссейний үед Шийтүүдийг хөөн зайлуулахын тулд далан барьж, усыг нь хаагаад байсан юм. Харин одоо Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны үр дүнд усны урсац нэмэгджээ. 

13

Чабайш дахь намагт завиар явж буй эр. Загас агнуур, газар тариалан эрхлээд гэр бүлээ тэжээх боломжгүй болсон тул хэдэн зуун залуу эр Исламын бүлэглэлийн эсрэг Шийтүүдтэй нэгдэн тулалдаж байна. 

14

Намагт загасчилж байгаа нь. 

15

Чабайш дахь сувгаар тариачид хүнс тээвэрлэж байна. Ихэнх оршин суугч загасчлах эсвэл одос үхэр маллан гэр бүлээ тэжээдэг боловч усны түвшин багассаны улмаас загасны тоо толгой буурч, ядууралд нэрвэгдээд буй юм. 

16

2016 онд "ЮНЕСКО"-гийн соёлын өвд бүртгэгдсэн энэ бүс нутагт хүмүүсийн хамгийн наад захын хэрэглээ болох гэрэл цахилгаан, сургууль цэцэрлэгийн үйлчилгээ аль аль нь байхгүй.  

17

Эндхийн хүүхдүүд үхэр хариулах, загасчлах зэрэг ажилд хамгийн түрүүнд суралцдаг. 

18

Өглөө эрт Чабайшийн суваг дээр наймаачид цугларан загас болон далайн гаралтай бусад бүтээгдэхүүнийг худалдаж аваад зах дээр дамлан зардаг байна. 

19

Одос үхэр хариулж буй жаал хүү. 

20

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()