Зөгнөл биеллээ олсон нь...

АНУ-ын иргэн Жозеф Делиус 1969 онд нэгэн нэвтрүүлгийн ярилцлагад орж байхдаа жилийн эцсээр онгоц сүйрч, 79 хүн амь насаа алдах болно гэж зөгнөжээ. Энэ үйл явдал хэзээ, хаана тохиолдохыг тэрээр мэдэхгүй байсан ч нүдэнд нь 330 гэсэн тоо харагдаж байсан гэнэ. Ингээд есөн сарын дараа буюу есдүгээр сарын 9-нд Индианаполисын орчим "McDonnell Douglas DC-9-31" онгоц сүйрч, бүх зорчигч нь амиа алдсан харамсалтай явдал болжээ. Сүйрэл өдрийн 3 цаг 30 минутад болжээ. Зарим тохиолдолд зөгнөл худлаа мэт санагддаг ч үнэн байх тохиолдол цөөнгүй. Ингээд зөгнөл биеллээ олсон түүхүүдийг хүргэе.

Зөгнөл биеллээ олсон нь...

1 Индианаполисын орчим болсон сүйрэл

Тухайн үед энэ нь АНУ-ын хувьд хамгийн томд тооцогдох онгоцны сүйрэл байсан юм. "Allegheny Airlines" компанийн "McDonnell Douglas DC-9-31" онгоц сүйрч, нийт 78 зорчигч болон онгоцны багийн дөрвөн ажилтан Цинциннатигаас нисэж яваад амь насаа алдсан байна.

Индианаполисын орчим болсон сүйрэл

Онгоц газардах дөхөж байх үед түүний хойноос "Piper PA-28-140 Cherokee" онгоц ирж мөргөснөөс болж уг осол гарсан гэнэ.

"Piper"-ын кабен нурж, "McDonnell" онгоцны сүүл үгүй болсноор дэлбэрч, нийтдээ хоёр онгоцны 83 хүн амиа алджээ.

Хэрвээ нислэг хойшлоогүй бол ийм осол гарахгүй байх магадлалтай байсан аж. Онгоц Цинциннатаас 14.57 цагт хөөрөх ёстой байсан боловч товлосон цагтаа нисээгүй 69 дүгээр нислэгийн онгоцыг хүлээснээс хамаг зүйл болжээ. 

Ингээд зорчигчдод 853 дугаар нислэгээр зорчих санал тавьсан учир энэхүү онгоц хожигдож хөөрөхөөс өөр аргагүй болсон байна.

2 Перл-Харборын довтолгоо

АНУ-ын цэргийн хүчний хурандаа Билли Митчелл энэхүү довтолгооны талаар зөгнөжээ. Тэрээр Дэлхийн I дайны үед Германы эсрэг зуны төлөвлөгөө боловсруулснаараа алдартай нэгэн юм.

Перл-Харборын довтолгоо

1925 онд Митчелл энэхүү агаарын довтолгоог зөгнөсөн байна. “Форд арал дээр (Перл-Харбор) 07.30 цагт бөмбөгдөлт болно. Харин 10.40 цагт Кларк-Филд (Филиппин) рүү довтлох” болно гэжээ.

1945 онд түүнд ерөнхий генерал цол өгч, хүндэтгэлийн медалиар шагнасан юм. Харамсалтай нь Митчелл амьддаа уг шагналыг авч чадаагүй бөгөөд 1936 онд нас барсан юм.

3 “Курск” усан доорх онгоцны сүйрэл

2000 оны наймдугаар сарын 12-нд “Курск” усан онгоц живсэн байна. Энэхүү сүйрэл болохоос 20 жилийн өмнө буюу 1980 онд Ванга өөрийн зөгнөлдөө “Курск” хэмээх нэрийг оруулжээ.

“Курск” усан доорх онгоцны сүйрэл

“1999, 2000 оны үед Курск онгоц усан доор байх бөгөөд дэлхий даяар хүн төрөлхтөн уйлах болно” гэж их зөнч айлджээ. Зарим хүн түүнийг Черноземьегийн талаар ярьж байна гэж үзэж байсан бол зарим нь настай эмэгтэйн солиорол хэмээн үзэж байсан гэнэ.

Вангагийн хэлсэн зүйлийг ямар нэгэн бичлэг, эсвэл хуурцагт бичих боломжгүй байсан ажээ. Учир нь уг бичлэг ямар нэгэн байдлаар устаж үгүй болдог байсан юм.

Тиймээс Вангагийн хэлсэн бүх зөгнөлийг цаасан дээр л бичиж авдаг байжээ. Гэхдээ ихэнх бичиглэл нь ойлгомжгүй байсан учир хэн ч түүний зөгнөлийг уншихыг хичээдэггүй байсан гэнэ.

Курскийн талаар анхны мэдээлэл “Комсомольская правда” сонинд гарч байжээ.

4 Аберфан тосгоны нүүрсний уурхайн дэлбэрэлт

Энэхүү дэлбэрэлт 1966 оны аравдугаар сарын 21-нд Британийн Аберфан тосгонд болсон байна. Хөрсний гулгалт үүсэж, 10 гаруй орон сууц болон бага сургууль  нурангид дарагдсан аж.

Аберфан тосгоны нүүрсний уурхайн дэлбэрэлт

Хичээлийн сүүлийн өдөр байсан бөгөөд хүүхдүүд хурлын танхимаас хичээлийн танхим руугаа явцгаах үед дэлбэрэлт болжээ. Хэрвээ хурал хэдэн минутын хойно дууссан бол хохирогчдын тоо арай бага байх магадлалтай байжээ. Хөрсний гулгалтын гол цөм нь хичээлийн танхим дээр таарсан аж.

Үүнээс болоод 28 том хүн, 116 хүүхэд амь насаа алджээ.

Осол болохын өмнө тус сургуулийн 10 настай охин Эрил Жонс зүүдэндээ нэг зүйл харсан байна. Уг зүүдэнд сургуулийн гадаа маш их хэмжээний хар шавар байсан гэнэ.

Хэдийгээр ийм зүүд зүүдэлсэн ч Эрил Жонс хичээлдээ явдгаараа явж, бусад хүүхдийн адилаар нурангид дарагдан амиа алджээ. Аберфан тосгонд энэхүү ослоор нас барагсдын бүхэл бүтэн оршуулгын газар бий болсон байна. 

5 Жон Кеннедигийн үхэл

АНУ-ын алдарт одон орон судлаач  Жин Диксон (Jean Dixon) 1956 онд өөрийн "Parade" сэтгүүлдээ дөрвөн жилийн дараа ардчилсан намын гишүүн ерөнхийлөгч болно хэмээн бичиж байжээ.

Жон Кеннедигийн үхэл

Гэхдээ тухайн хүн бусдад хорлогдох эсвэл ажлын байран дээрээ нас барна гэж бичсэн гэнэ.

Осол болохоос 11 жилийн өмнө Жинд бас нэгэн зүүд харагдсан байна. Нэгэн бүрхэг бороотой өдөр тэрээр сүм рүү явж байгаад Ариун Маригийн хөшөөний урд зогсчээ.

Гэнэтхэн түүнд Цагаан ордон үзэгдсэн бөгөөд дээвэр дээр нь 1-9-6-0 гэсэн тоо харагдаж, хар бараан үүл гарч ирсэн гэнэ. Харин хаалганы урд залуухан Жон Кеннеди зогсож байжээ.

Жиний ийнхүү бясалгал хийж байхдаа харсан зөгнөл биеллээ олжээ. Тухайн үед хүмүүс түүнд итгэхгүй байсан гэнэ.

6 Ричард Паркерын аймшигт үхэл

1838 онд зохиолч Эдгар Аллан По “Артур Гордон Пимын адал явдал” хэмээх зохиол бичсэн бөгөөд энэ нь зөгнөл болжээ.

Ричард Паркерын аймшигт үхэл

Зохиолын нэг хэсэгт өлссөнөөсөө болж галзуурсан гурван далайчин хамт явж байсан  анд болох Ричард Паркерыг иддэг тухай гардаг аж.

Харин 46 жилийн дараа Погийн бичсэн зохиол бодитоор биелсэн байна. “Миньонетт” усан онгоц сүйрсэн бөгөөд завинд ахмад Томас Дадли, түүний туслах Эдвин Стивенс, усан цэрэг  Эдмунд Брукс болон 17 настай Ричард Паркер нар байжээ.

Ийнхүү 16 хоногийн турш өлсгөлөн байсны эцэст тэд хамгийн залуу нь болох Паркерыг идсэн байна. Тэд амьд гарч чадсан бөгөөд нутагтаа эргэж ирмэгц нь онгоцны ахмадад санаатай аллага хийсэн хэмээн хэрэг тохжээ.

Ам дамжсан яриагаар Эдвин Стивенс галзуурч, харин усан цэрэг Брукс архинд орсон гэнэ.

Харин ахмад Дадли шинэ амьдрал эхлэхээр Австрали руу явсан бөгөөд түүнийг "махчин Том" гэх болжээ. Тэрээр хийсэн хэргийнхээ төлөө үргэлж шаналж, өөрийгөө буруутгаж байсан учир нүглээ бага ч болов наминчлахын тулд Паркерын хөшөөг босгоход хандив өргөсөн байна.

Дадли үүнээс гадна Паркерын эгчид сургуулиа төгсөхөд нь зориулж нууцаар мөнгө илгээдэг байжээ. Хожим тэрээр булчин задлах тахал өвчнөөр нас барсан аж. Харин Паркерын хөшөөг арчилж цэвэрлэн, шинэ хэвээр нь хадгалахын тулд тэрээр ихээхэн мөнгө хандивлажээ.

7 “Колумбия” сансрын хөлгийн ослыг хүүхэлдэйн кинонд харуулжээ

1999 онд “Ковбой Бибол” хэмээх ирээдүйг зөгнөсөн анимэ хүүхэлдэйн кинонд “Колумбия” сансрын хөлөг онгоцны талаар гардаг. 

“Колумбия” сансрын хөлгийн ослыг хүүхэлдэйн кинонд харуулжээ

Энэхүү хөлөг онгоцыг аврах ажиллагааны зориулалтаар ашиглаж байсан ч харамсалтай нь пуужингийн “халуунд тэсвэртэй плита” хууларснаар үйл ажиллагаа саатсан тухай уг анимэд өгүүлдэг.

2003 онд бодит “Колумбия” пуужин ажиллагаанд орсон боловч хөөрөх үедээ осолдсон аж.

Осол болох шалтгаан нь “халууны хамгаалалттай плита” салсантай холбоотой гэнэ.

8 Донецкт болсон MH17 онгоцны сүйрэл

Голландын иргэн Кор Пан 2014 оны долдугаар сарын 14-нд MH17 онгоцонд суухынхаа өмнө гэрэл зургийг нь фэйсбүүк хуудаснаа нийтэлсэн бана.

Донецкт болсон MH17 онгоцны сүйрэл

Энэхүү зургийг тэрээр онгоцонд суухаасаа хэдхэн минутын өмнө оруулжээ.

Тэрээр онгоцтой ямар нэгэн зүйл тохиолдохыг мэдэж байсан мэт зургийнхаа доор "Хэрвээ энэ онгоц алга болох юм бол дараах байдлаар харагдана” гэж бичсэн байжээ.

Зураг дээрх онгоц Амстердамын Схипхол нисэх онгоцны буудлаас хөөрч хэдэн цагийн дараа Орос-Украины хил болох Донецкийн Снежное тосгоны ойролцоо сүйрсэн байна. Уг ослын улмаас 298 хүн амь насаа алджээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()