Дэлхий ертөнцийн эсрэг байсан хайрын түүх

Өмнөд Африкийн Ботсвана улсын анхны Ерөнхийлөгч Серетсе Кама болон англи бүсгүй Рут Уильямс нарын хайрын түүх 1948 онд улс төрийн томоохон дуулиан дэгдээсэн байна. Ботсваны Бамангвато омгийн удирдагчийн гэр бүлд өссөн тэрээр Их Британид дээд боловсрол эзэмшиж, эхнэр Рут Уильямстайгаа учирсан аж. Хосуудын гэр бүлийнхэн  төдийгүй Их Британийн Засгийн газар тэдний гэрлэлтийн эсрэг байжээ. Учир нь тухайн үед Ботсвана улс Их Британи болон Өмнөд Африкийн хараат байсан юм.

Дэлхий ертөнцийн эсрэг байсан хайрын түүх

1

Эхнэрээ орхиж төрөлх нутагтаа ирэх эсвэл эх орондоо хэзээ ч битгий ир гэсэн хоёр сонголтыг Серетсед тавьсан байна. Гэхдээ хосуудыг хэн ч салгаж чадаагүй юм. Тэд хамтдаа Бостванад ирсэн бөгөөд Серетсе Ботсваны хамгийн анхны ерөнхийлөгч болж эх орноо Их Британийн хараат байдлаас гаргасан төдийгүй тивдээ хамгийн хөгжингүй орон болж чадсан юм. Рут ч мөн улс төрийн хамгийн идэвхтэй тэргүүн хатагтай болжээ.

2

Тухайн үед хосуудын талаар дэлхий нийтээрээ ярьж бичиж байсан учир Англид тэдний талаар зохиол хүртэл бичигдэж тэр нь бидний мэдэх “A United Kingdom” хэмээх кино болон бүтээгдсэн юм. Киноны гол дүрд Розамунда Пайк болон Дэвид Ойелоуо нар тоглосон.

3

Хосууд 1947 онд Лондоны номлогчдын нийгэмлэгийн уулзалтын үеэр анх танилцсан байна. Рутын эгч болох Мюриел түүнийг энэхүү уулзалтанд дагуулж ирсэн ажээ. Ингээд бүжиг эхлэх үед Серетсе Рутыг бүжгэнд урьснаар тэдний хайрын түүх эхэлсэн байна.

4

Хосуудын харилцаа маш хурдан өрнөж байсан гэнэ. Харамсалтай нь Серетсийг ч тэр, Рутыг ч тэр гэр бүлийнхэн нь огтхон ч дэмждэггүй байв. Серетсе өв залгамжлагч тул эрдэм мэдлэгтэй болоод төрөлх нутагтаа очиж, гэр бүлийнхнийхээ сонгож өгсөн бүсгүйтэй гэрлэх ёстой байсан аж. Тиймд ах нь эрс эсэргүүцсэн аж. Харин Рутын эцэг охиноо хар арьстантай суулгахгүй гэжээ.

5

Гэр бүлийн эсэргүүцлээс гадна Их Британийн болон Өмнөд Африкийн ард түмний дургүйцэл түүнээс ч хүчтэй байна гэж хосууд огтхон ч төсөөлөөгүй гэнэ.

6

Тухайн үед Өмнөд Африкт арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл хүчтэй байсан учир Их Британи Өмнөд Африктай зөрчилдөхийг хүсэхгүй байжээ. Хэрвээ Өмнөд Африкийн газар нутаг дээр хар арьст болон цагаан арьст хоёр хүн гэрлэлтээ батлуулбал Үндсэн хууль зөрчсөн хэрэг болно гэх ойлголтыг Өмнөд Африкийнхан Их Британийн талд өгсөн байна.

Лондон, 1949 он. Хосууд баруун талд

7

Хосуудын хуримын ёслолыг адисласан гэгээнтэнд тэднийг гэрлүүлж болохгүй гэдгийг урьдчилан анхааруулжээ. Ингээд Серетсе болон Рут нар нууцаар Африк орныг зорьсон гэнэ. Африкт очсон ч хосуудыг асуудал дагаж байлаа. Серетсийн ах өв залгамжлагчийн суудалд өөрөө суухыг хүсэж байсан учир омгийнхны өндөр настнууд Рутыг болон тэдний гэрлэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байлгах бүх арга хэмжээг авсан байна. Хэсэг хугацааны дараа Серетсийг Лондон руу ирэхийг урьсан нь үнэндээ занга байсан юм. Лондонд очмогц түүнийг хөл хүнд эхнэрээсээ салах хэрэгтэй гэсэн хатуу болзол тавьсан байна. Харин Серетсе эсэргүүцсэн тул түүнийг төрөлх нутгаас нь хөөх болно гэж мэдэгджээ. Эцэст нь Серетсе өв залгамжлахаас татгалзаж Африкт эргэн ирсэн бөгөөд анхны сонгуулиар Ботсваны хамгийн анхны ерөнхийлөгч болсон байна.

Ботсваны анхны Ерөнхийлөгч болон анхны тэргүүн хатагтай Елизабета, гүнж Аннагийн хамтаар Букингемийн ордонд үдийн зоогийн үеэр.

8

Серетсe, Рут нар нэг охин, гурван хүүгийн эцэг эх болсон бөгөөд том хүү болох Ян нь Ботсваны Ерөнхийлөгчөөр 2008 оноос хойш томилогдсон байна.

Британийн улстөрч Эньюрин Бивен болон Ботсваны анхны ерөнхийлөгч, мөн түүний гэргий нар Захирагчийн өрөөнд. 

9

Ботсваны нийслэл болох Габоронд анхны Ерөнхийлөгч Серетсе Камад зориулсан  хөшөө бий. 

10

“A United Kingdom” киноны хэсгээс. Ботсваны анхны Ерөнхийлөгч Серетсе Кама болон түүний гэргий Английн иргэн Рут Уильямс нарын хайрын түүхээс сэдэвлэн бүтээсэн кино.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()