Дэлхийн хамгийн баян одууд

Алдартнууд дуу, кино, сурталчилгаа гээд маш олон салбараас мөнгө олдог. Тэдний ихэнх нь хэдэн зуун сая, бүр тэрбум давсан долларын хөрөнгөтэй болжээ. Ингээд та бүхэндээ энэ жилийн байдлаар урлаг соёлын салбарт хамгийн их мөнгөтэй ямар эрхмүүд байгааг танилцуулая. 

Дэлхийн хамгийн баян одууд

25 Жонни Депп (Johnny Depp) - 200 сая доллар

Анх хөгжимчний замналаар ажлынхаа гарааг эхлүүлж байсан алдарт жүжигчин маань "Карибын тэннгисийн дээрэмчид, "Хайчин гарт Эдуард", "Чарли ба Шоколадны үйлдвэр" зэрэг киногоороо олны танил болсон билээ. 

Жонни Депп (Johnny Depp) - 200 сая доллар

24 Том Хэнкс (Tom Hanks) - 350 сая доллар

Алдарт найруулагч Стивен Спилбергтэй маш сайн гар нийлэн хамтарч ажилладаг  бөгөөд тэдгээр бүтээл нь түүнд чамгүй их орлогыг авчирсан билээ. Дэлхий нийтээрээ Том Хэнксийн тоглосон кинонд дуртай байдаг гэхэд хэлсдэхгүй болов уу.

Том Хэнкс (Tom Hanks) - 350 сая доллар

23 Барбра Страйзанд (Barbra Streisand) - 390 сая доллар

Тайз дэлгэцийн жүжигчин, дуучин Барбра Страйсанд нь АНУ-ын бүх цаг үеийн хамгийн их цомог борлуулсан эмэгтэй уран бүтээлч юм. 

Барбра Страйзанд  (Barbra Streisand) - 390 сая доллар

22 Леброн Жэймс (LeBron James) - 400 сая доллар

Алдарт сагсан бөмбөгч Леброн Жэймс анх 19 настайдаа жилийн есөн сая долларын цалин авдаг байсан бол энэ тоо өдгөө 33 сая болж өсчээ. 

Леброн Жэймс (LeBron James) - 400 сая доллар

21 Мел Гибсон (Mel Gibson) - 425 сая доллар

Жүжигчин Мел Гибсон сүүлийн жилүүдэд камерын өмнө биш ард ажиллахыг илүүд үзэх болсон. Түүний найруулсан киног үзэгч олон ч шимтэн үзэх болсон байна. 

Мел Гибсон (Mel Gibson) - 425 сая доллар

20 Питер Жэксон (Peter Jackson) - 450 сая доллар

"Бөгжний эзэн" киноны найруулагч Питер Жэксон саяхан "Хоббит" цувралаа дуусгасан бөгөөд одоогоор телевизийн шинэ бүтээл дээр ажиллаж байгаа юм. 

Питер Жэксон (Peter Jackson) - 450 сая доллар

19 Бейонсе (Beyoncé) - 450 сая доллар

Дуучин Бейонсе 2000 оноос эхлээд жил бүрийн хамгийн өндөр орлоготой дуучдын жагсаалтыг тэргүүлсээр ирсэн билээ. Үүгээр ч зогсохгүй "Forbes" сэтгүүл түүнийг дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэй уран бүтээлчээр 2015, 2016 онуудад тодруулж байсан юм. 

Бейонсе (Beyoncé) - 450 сая доллар

18 Жорж Клуни (George Clooney) - 500 сая доллар

Жүжигчин Жорж Клуни 1990-ээс 2000-аад оны үед олон хит кинонд тоглож байгаад 2012 онд дарсны бизнест хөл тавьсан юм. Харин 2015 онд тэрээр өөрийн үйлдвэрээ 500 сая доллараар зарж байжээ. 

Жорж Клуни (George Clooney) - 500 сая доллар

17 Элтон Жон (Elton John) - 500 сая доллар

Дуучин Элтон Жон дэлхий даяар нийт 300 сая цомог борлуулсан төдийгүй олон алдартай киноны хөгжмийг зохиосон билээ. 

Элтон Жон (Elton John) - 500 сая доллар

16 Мэрайя Кери (Mariah Carey) - 520 сая доллар

Мэрайя Кериг 2000 онд "Billboard" сэтгүүл 1990-ээд оны хамгийн амжилттай дуучнаар тодруулж байсан юм. 

Мэрайя Кери (Mariah Carey) - 520 сая доллар

15 Том Круз (Tom Cruise) - 550 сая доллар

Том Крузын тоглосон кинонууд дэлхий даяар нийтдээ есөн тэрбум долларын ашиг олсон юм. 

Том Круз (Tom Cruise) - 550 сая доллар

14 Жимми Баффет (Jimmy Buffett) - 600 сая доллар

Зөөлөн аялгуутай дуунуудаараа алдартай дуучин Жимми Баффет 20 гаруй зоогийн газар, үл хөдлөх хөрөнгө, цэнгэлдэх хүрээлэн, казино зэргийг ажиллуулдаг юм байна. 

Жимми Баффет (Jimmy Buffett) - 600 сая доллар

13 Тайлер Перри (Tyler Perry) - 600 сая доллар

Тайлер Перригийн найруулсан 20 гаруй инээдмийн киноны 15 нь тус бүрдээ 100 сая доллараас дээш орлого олжээ. 

Тайлер Перри (Tyler Perry) - 600 сая доллар

12 Боно (Bono) - 700 сая доллар

Алдарт "U2" хамтлагийн ахлагч Боно нь Ирландын хамгийн өндөр орлоготой уран бүтээлчээр шалгарч байжээ. 

Боно (Bono) - 700 сая доллар

11 Жеймс Камерон (James Cameron) - 700 сая доллар

"Терманатор", "Титаник", "Аватар" зэрэг киноны найруулагч Жеймс Камероны хоёр ч кино нь дэлхийн хамгийн өндөр ашиг орлоготой бүтээлээр тодорсон билээ. 

Жеймс Камерон (James Cameron) - 700 сая доллар

10 Селин Дион (Celine Dion) - 800 сая доллар

Хамгийн олон буюу 1000 удаа амьд тоглолтон дээр дуулсан Селин Дион Канадын хамгийн том уран бүтээлч юм. 

Селин Дион (Celine Dion) - 800 сая доллар

9 Доктор Дре (Dr. Dre) - 800 сая доллар

1990-ээд оны хип хопын загалмайлсан эцгийн нэг Доктор Дре 2009 онд өөрийн "BEATS" чихэвчний брэндийг "Apple"-д 1.5 тэрбум доллараар зарж байжээ. 

Доктор Дре (Dr. Dre) - 800 сая доллар

8 Мадонна (Madonna) - 800 сая доллар

Попын хатан хаан Мадонна нь дэлхийн түүхэн дэх хамгийн олон цомог борлуулсан эмэгтэй уран бүтээлч юм. 

Мадонна (Madonna) - 800 сая доллар

7 Шон Комбс (Sean Combs) - 820 сая доллар

Шон Комбс буюу П Дидди нь 1990-ээд оны хамгийн алдартай репперүүдийн нэг ба загварын болон үл хөдлөх компани ажиллуулдаг юм. 

Шон Комбс (Sean Combs) - 820 сая доллар

6 Жерри Сайнфелд (Jerry Seinfeld) - 870 сая доллар

Жерри Сайнфелд нь бүх цаг үеийн хамгийн шилдэг телевизийн цувралуудын нэг болох "Сайнфелд"-ийн гол дүр, ерөнхий найруулагч, продюссерээр ажиллаж байжээ. 

Жерри Сайнфелд  (Jerry Seinfeld) - 870 сая доллар

5 Жей Зи (Jay Z) - 900 сая доллар

2010 онд "Billboard" сэтгүүл Жей Зиг 2000-аад оны хамгийн амжилттай уран бүтээлч, хамгийн чинээлэг репперээр тодруулсан юм. 

Жей Зи (Jay Z) - 900 сая доллар

4 Ж.К Роулинг (J. K. Rowling) - 1 тэрбум доллар

Бүх цаг үеийн хамгийн их борлуулалттай ном "Харри Поттер" цувралын зохиолч Ж.К Роулинг 2010 онд Их Британийн хамгийн хүчирхэг эмэгтэйгээр тодорч байжээ. 

Ж.К Роулинг (J. K. Rowling) - 1 тэрбум доллар

3 Пол Маккартни (Paul McCartney) - 1.2 тэрбум доллар

Алдарт "Beatles" хамтлагийн гишүүн асан Пол Маккартни XX зууны хамгийн шилдэг уран бүтээлчдийн нэг юм. 

Пол Маккартни (Paul McCartney) - 1.2 тэрбум доллар

2 Опра Уинфри (Oprah Winfrey) - 3.2 тэрбум доллар

Ток шоуны хатан хаан гэгддэг Опра Уинфри нь дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн нэг бөгөөд түүнийг 2020 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж олон хүн хүлээж байна. 

Опра Уинфри (Oprah Winfrey) - 3.2 тэрбум доллар

1 Стивен Спилберг (Steven Spielberg) - 3.7 тэрбум доллар

40 жилийн турш 30 гаруй кино найруулсан Стивен Спилбергийн бүтээлүүд нийт 10 тэрбум ам долларын орлого олсон бөгөөд бүх цаг үеийн хамгийн амжилттай кино найруулагчаар 2015 онд нэрлэгдэж байжээ. 

Стивен Спилберг (Steven Spielberg) - 3.7 тэрбум доллар

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()