Хавайн галт уулын идэвхжилт аюултай түвшинд хүрсэн ч жуулчид очсоор л байна

2018-05-25, 16:34
6,232

Хавайн арлын Килауэа галт уул энэ сарын эхээр идэвхжиж улмаар дэлбэрч эхэлсэн тул аюултай бүсийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлээд байгаа билээ. Галт уулын тогоо нурж унаснаар халуун лав ойролцоох суурьшлын бүсийг чиглэн урсаж, одоогоор 40 гаруй байшин барилгыг сүйтгэсэн бөгөөд 2000 орчим хүн орон гэрээ орхин дайжсан байна. Тэдний 300 гаруй нь түр амьдрах байранд байрлаж байгаа юм. 

Хавайн галт уулын идэвхжилт аюултай түвшинд хүрсэн ч жуулчид очсоор л байна
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1

Хавайн оршин суугч Майк Валлс гольф тоглож байгааг та харж байна. Харин түүний цаад талд галт уулын идэвхжилтээс үүссэн утаа асар том үүл шиг нүүгэлтэн буй нь дуранд буужээ. 

2

Галт уулын идэвхжил иргэдийн амьдралын хэв маягийг өөрчлөөгүй бололтой. Тэндхийн иргэн Доуг Ралстон гольф тоглож байна. 

3

Жак Жоне гэх залуу Висконсинд байдаг гольфийн клуб дээр ирээд ийнхүү зургаа даруулжээ. Галт уулын идэвхжилтээс үл хамааран энд ирэх жуулчдын тоо өндөр хэвээр байгаа аж.  

4

Килауэа галт уулын халуун лав урсаж, 40 гаруй барилга байгууламж сүйдэлсэн бөгөөд үүнд хоёр томоохон байшин багтаж буй юм. 2000 орчим хүн орон гэрээ орхисноос 300 орчим нь түр байрлах байранд амьдарч байгаа ажээ. 

5

Галт уулын халуун лав далайд цутгаж эхэлснээр хорт хий бүхий утааг их хэмжээгээр агаарт цацаж байна. 

6

Энэхүү хорт утаа (lava+haze=laze) нь давсны хүчил бүхий уур, галт уулын жижиг хэлтэрхийнүүдийн нэгдмэл юм. 

7

Сүүлийн үед лавын хурд огцом нэмэгдэж байгаа гэнэ. 

8

Галт уулнаас урсан гарч буй халуун лав нь ойр орчмын моднуудыг олон мянгаар нь сүйдэлж байна. 

9

Килауэа галт уулын лав нь Хавайн арлын  геотермал (газрын дулаан ашиглах байгууламж)-ыг хаахад хүргэсэн гэнэ. Пуна геотермал станц (The Puna Geothermal Venture) нь уг арлын цахилгааны 25 хувийнх нь эх үүсвэр бөгөөд галт уул идэвхжиж эхэлсний дараахан энд ашигладаг 227 литр шатамхай пентанийг нүүлгэн шилжүүлжээ. Станцын ажилчид газрын гадаргаас 1.8-2.4 км-ийн доор байрладаг, буцламтгай халуун ус, уур бүхий гурван хөдөлгүүрийг унтраахаар ажиллаж байгаа юм.  

10

Өнгөрсөн ням гаригт Хавайн мужийн захирагч Дэвид Игэ "Бид хөдөлгүүрийг унтраахгүй байсан нь хорт хий, уур агаар мандалд хяналтгүйгээр цацрах эрсдэлээс сэргийлэх гэсэнтэй холбоотой. Далайн налуу эрэг нь лавыг станц руу урсахаас хамгаалж байсан тул бид хоёр хөдөлгүүрээ унтраасан ч гурав дахийг нь унтраахад хүндрэл учраад байна. Эдгээр хөдөлгүүрийг шавхаж, хүйтэн усаар дүүргэн төмөр хаалтаар таглаж байгаа. Мэргэжилтнүүд гурав дахь хөдөлгүүрийг зогсоох тал дээр тодорхой арга хэмжээ авсаар байна" гэж ярьжээ. 

11

Үүнээс гадна галт уулын идэвхжилт зогсохгүй байгаагийн улмаас лав далай руу урсан орж бас нэг асуудал бий болгоод байгаа юм. 2000 градусын халуун хайлмаг Номхон далайн хүйтэн устай холилдон хорт хий бүхий уур утааг агаар мандалд цацаж буй аж. 

12

Энэхүү хүчил нь хүний арьс, нүдийг загатнуулж, уушгинд сөрөг нөлөө үзүүлдэг. Геологичдын хэлснээр уг хүчил нь салхиар туугдан тархах боломжтой аж. 

13

Одоогоор энэхүү утаа нь далайд нэвтэрсэн газраасаа баруун зүгт 24 км орчим тархжээ. 

14

Арлын онцгой байдлын ажилтнууд иргэдийг аюулгүй байлгахаар хорт утааны баг тарааж эхэлсэн байна. 

15

Далайн эргийн аврагчид мөн ард иргэдэд анхааруулга хүргэжээ. Хонолулу арлын далайн эргийн хамгаалагч Жон Баннон "Усан замыг ашиглагчдад хандаж хэлэхэд энэхүү аюултай үйл явдлын үеэр болзошгүй эрсдэлээс сэргийлэх хэрэгтэй. Лаванд хэтэрхий их ойртох нь ноцтой гэмтэл эсвэл бүр амь насанд ч хүрэх аюултай" хэмээн мэдэгдэл хийсэн юм. 

16

Сүүлийн үед лавын хурд нэмэгдэж, 275 м/цаг болжээ. 

17

Бүхэл бүтэн тосгоныг сүйдэлсэн лавын зургийг авч буй залуу.

18

Дэслэгч Колонел Чарлес Антони Пахоагийн 137 дугаар замын хүхрийн диоксидын хийний хэмжээг тодорхойлохоор ажиллаж байна. 

19

Өнгөрсөн амралтын өдөр халсан чулуу дэлбэрч зарим хэсэг нь хүмүүсийн хөлийг оножээ. Албаны хүмүүс жуулчдад хандан бүх нислэг хуваарийн дагуу явагдаж байгааг мэдэгдсэн бөгөөд жуулчид нь галт уулын аюултай бүс рүү нэвтрэхгүйгээр байгалийн бусад үзэсгэлэнт газраар аялах зугаалах боломжтой хэвээр байгаа аж. 

20

20 дахь хагарлаас гарсан лав өнгөрөгч ням гаригт үүссэн нүх рүү урсан орж байна. 

21

Бриттани Кимбалл галт уулнаас лав оргилон гарахыг та харж байна. Мэргэжилтнүүд харин дэлхий дээрх агаарт нисэх лав нь хөргөгч шиг хүнд учраас жижиг ширхэг нь ч гэсэн хүний аминд халтай талаар сануулсаар байгаа юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()