Саяхан цахим хуудаснаа Хятадын нэгэн хуримын ёслолын бичлэг маш олон хандалт авсан бөгөөд хэсэг бүлэг эрчүүд цоо шинэ хаалгыг хөлөөрөө өшиглөн, эвдэж буй нь гардаг.
Гэрлэхийн өмнө сүйт залуу, сүйт бүсгүйнхээ байгаа байрны хаалгыг заавал эвдэж орох ёстой байжээ. Сүйт бүсгүй хулгайлах ёслолтой ижилхэн боловч илүү зэрлэг, балмад мэт харагдана.
Хэрвээ эвдэж буй хаалга шилэн байх юм бол зарим тохиолдолд бүх зүйл харамсалтайгаар төгсөх нь бий. Сүйт бүсгүйн гэрчүүд гэмтэж бэртсэн тохиолдол гарсан бөгөөд заримынх нь нүүрнээс шилний хэлтэрхий гарч эмнэлэгт хүргэх шаардлагатай болжээ.
Хятад эрчүүд хаалгыг дуртай гэгч нь эвддэг бөгөөд төрөл бүрийн багаж ашиглаж, заримдаа өөрийн гараар сүйтгэдэг байна. Хэдхэн хоногийн дотор уг бичлэгийг 900 мянган хүн үзэж, 2500 сэтгэгдэл цуглуулжээ.
Хуримын ёслолын хамгийн аюулгүй шийтгэл нь сүйт залууг скотчоор ороогоод модонд хүлэх явдал юм. Энэ бол ямар нэгэн гэмт хэрэг биш, харин Хятад хуримын ёслол аж. Үүнийг харсан хуримын зочид баярлан, хөгжилдөж байдаг.
Сүйт залуугийн өгзөг дээр салют уяж, дараа нь шатаадаг аж. Энэмэтчилэн сүйт залууг хуримын гэрчүүд хүссэнээрээ дэглэдэг байна. Заримдаа хосуудыг хамтад нь скотчоор хүлж, төрөл бүрийн зүйлээр цохидог байна. Хосуудын хамгийн аз жаргалтай өдөр гэж хэлэхэд хэцүү байгаа биз.
Гэхдээ бүх хуримын ёслолд энэ төрлийн үйл ажиллагааг зохион байгуулдаггүй. Харин ийм зүйл сэдсэн хурим бүр ямар нэг гэмтэл бэртэл, үхлээр дуусдаг байна. Зарим тохиолдолд хохирогч нь насан туршдаа тахир дутуу болох магадлалтай гэнэ.
Сандал дээр унагаж буй залуу үнэхээр л нуруу нугасны гэмтэл авчээ.