Эмэгтэй хүний бие организмын тухай сонирхолтой баримтууд

Эмэгтэйчүүдийг асар их тэвчээртэй, эрчүүдээс илүү олон өнгө ялгаж чаддаг гэдгийг хүн бүр мэднэ. Гэхдээ эмэгтэйчүүдийн бие организмын талаар бид өөрсдөө ч мэдэхгүй сонин зүйлс зөндөө бий. Тухайлбал, мяраалаг бүсгүйчүүдийн толгойн өвчин болсон целлюлит буюу чулуужсан өөх нь муу зүйл биш харин ч хэвийн үзэгдэл юм. Энэ мэтчилэн таны огтхон ч сонсож байгаагүй сонирхолтой баримтуудыг хамтдаа сонирхоцгооё.

Эмэгтэй хүний бие организмын тухай сонирхолтой баримтууд

1 Унтаж байхдаа эрэгтэй хүнээс илүү сайн сонсдог

Энэ нь хувьслын өөрчлөлттэй холбоотой. Унтаж байх үедээ хүүхдийнхээ уйлах чимээг сонсохын тулд эмэгтэй хүн илүү сонсгол сайтай байдаг гэнэ. Гэхдээ энэ нь зөвхөн чанга дуу чимээтэй байх үед  л үйлчилдэг бөгөөд маш аяархан чимээнд мэдээж үйлчлэхгүй.

Унтаж байхдаа эрэгтэй хүнээс илүү сайн сонсдог

2 Нэг хөх нөгөөгөөсөө том байдаг

Та өөрийгөө том жижиг хөхтэй хэмээн санаа зовж байна уу. Үнэн хэрэгтээ энэ ялгаа төдийлөн харагддаггүй бөгөөд дэлхий дээр ижилхэн хөхтэй ганц ч хүн байхгүй.

Нэг хөх нөгөөгөөсөө том байдаг

3 Эрчүүдээс илүү ухаалаг

Эмэгтэйчүүдийг сэтгэл хөдлөл ихтэй, харин эрчүүдийг илүү ухаалаг гэж үздэг боловч энэ нь худлаа юм байна. Эмэгтэй хүний тархи нь танин мэдэхүйн болон "Та хэр ухаалаг вэ" сонжоонд өндөр оноо авдаг. Тиймээс эмэгтэйчүүд эрчүүдээс илүү ухаалаг байдаг аж.

Эрчүүдээс илүү ухаалаг

4 Эмэгтэй хүний хүзүү илүү уян хатан байдаг

Эрэгтэй, эмэгтэй хүнийг дуудахад тэд хэрхэн эргэж харж байгааг та анзаарсан уу? Хэрвээ үгүй бол туршаад үзээрэй. Эрэгтэй хүн бүтэн биеэрээ эргэдэг бол эмэгтэй хүн зөвхөн толгойгоо эргүүлдэг. Үүний гол шалтгаан нь эмэгтэй хүний хүзүүний булчин илүү хөгжил сайтай байдагт оршино.

Эмэгтэй хүний хүзүү илүү уян хатан байдаг

5 Целлюлит тийм ч муу зүйл биш

Целлюлит нь ямар нэгэн эмнэлгийн хэллэг биш бөгөөд нас тогтсон эмэгтэйн таргалж байгааг илэрхийлэх илэрхийлэл ч биш. Судалгаанаас харахад эмэгтэйчүүдийн 40 хувьд тааз, гуяны орчим энэ төрлийн өөхний хуримтлал байдаг гэнэ.

Целлюлит тийм ч муу зүйл биш

6 Эмэгтэй хүн бусдад амархан дасдаг

Эмэгтэй хүний бие организмд окситоцин хэмээх даавар маш их байдаг бөгөөд энэ нь хайрын даавар юм. Энэ нь дасах сэтгэлийг илүү ихээр хөдөлгөдөг бөгөөд стрессийн түвшинг бууруулдаг. Үүнээс гадна окситоцин нь ээж, хүүхэд хоёрыг холбож өгөхөд чухал үүрэг гүйцэтгэдэг байна.

Эмэгтэй хүн бусдад амархан дасдаг

7 Эрчүүдээс илүү хурдан согтдог

Эмэгтэйчүүдийн арьсанд эрчүүдийн биеийн арьснаас  бага ус байдаг. Учир нь эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү амархан согтдогт оршино. Эмэгтэй хүний бие согтууруулах ундааг шингээхдээ муу байдаг аж.

Эрчүүдээс илүү хурдан согтдог

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()