Гуйлга гуйдаг эмэгтэй дансандаа сая доллартай байжээ

Гудамжинд гуйлга гуйж буй хүмүүсийг хараад "Хөөрхий дөө, хоолны ч мөнгөгүй ядарсан юм" гэж бидний олонх нь боддог байх. Хэн ч ийм гуйлга гуйж амьдардаг хүмүүсийг их мөнгөтэй гэж бодохгүй нь ойлгомжтой. Харин Ливаны нийслэл Бейрут хотын орон гэргүй Фатима Отман хэмээх эмэгтэйн хувьд бүх зүйл өөр байжээ. Түүнийг амьсгал хураасны дараа цагдаа нар түүний дансанд сая гаруй доллар байсныг олж илрүүлжээ.

Гуйлга гуйдаг эмэгтэй дансандаа сая доллартай байжээ

1

52 настай Фатимагийн цогцсыг машин дотроос олсон гэнэ. Тэрээр зүрхний шигдээс өвчний улмаас амьсгал хураасан аж. Харин нас барсан гуйлгачин эмэгтэйн суудлын хажуунаас 3300 доллар, мөн сая гаруй долларын орлоготой хадгаламжийн дэвтэр олоод цагдаа нар мэл гайхжээ.

2

Эмэгтэйн нас барсан шалтгаан цагдаа нарын гайхашралыг төрүүлэхгүй байгаа гэнэ. Харин "Гэр оронгүй эмэгтэй энэ их хэмжээний мөнгийг хуримтлуулж чадсан нь гайхалтай" хэмээн цагдаагийн ажилтан Жозеф Мусолим хэлжээ.

3

Ливанд иргэний дайн болох үед уг гуйлгачин эмэгтэй Фатима Отман хүндээр шархдаж тахир дутуу болсон гэнэ. Тэрээр 20 гаруй жилийн турш Бейрутын гудамжинд гуйлга гуйж амьдарсан болохыг тэр хавийн оршин суугчид баталсан байна.

4

Энэ явдлаас нэлээд өмнө нэгэн цэрэг Фатимад ус өгч байх үед хэн нэгэн зургийг нь авч цахим хуудсанд тавьснаар тэрээр нэлээд алдартай болсон байжээ.

5

Цагдаагийн ажилтнууд Фатимагийн гэр бүлийнхнийг олж, тэдэнд эмэгтэйн цогцсыг хүлээлгэж өгсөн байна. Түүний гэр бүлийнхэн хүртэл хадгаламжийн дэвтрийг нь хараад ихээхэн гайхсан гэнэ шүү.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()