1
Хинду шашны "Маха Шиваратри" фестивалийг тохиолдуулан Хинду шашны мөргөлчин нүүрэндээ будаг түрхэж байгаа нь ийнхүү дуранд буужээ. Жил бүрийн хоёрдугаар сарын 13-нд болдог Маха Шиваратри фестивалийн үеэр сүсэгтнүүд мөргөл үйлдэж, хоолоо сойдог гэнэ. Катманду (2018 оны хоёрдугаар сарын 11)
2
Ханумэн гэх бичин бурхны дүрд хувилсан хувилгаан тэрээр Мара Шиваратри ёслолд бэлдэж буй нь энэ ажээ.
3
Сар шинийн баярыг тохиолдуулан бүжиглэж буй багтөй бүжигчин. (2018 оны хоёрдугаар сарын 18)
4
Басантафур Дурбар талбай нь "ЮНЕСКО"-д бүртгэгдсэн дэлхийн өв бөгөөд жуулчид олноороо ирж, үзэж сонирхдог газар юм. (2018 оны хоёрдугаар сарын 26)
5
Эверестийн уул орчмын нутгийг цэвэрлэж, хог хаягдлыг нь түүх аян өрнөжээ. Энэхүү цэвэрлэгээгээр 100 тн хог хаягдлыг түүсэн байна. Лукла (2018 оны гуравдугаар сарын 17)
6
Няатапола сүмийн шатан дээр гуйлга гуйн суух эмэгтэй. Бактафур (2018 оны дөрөвдүгээр сарын 2)
7
“Well of Death” буюу "Үхлийн худаг"-т үзүүлбэрээ бэлдэж буй тамирчин. (2018 оны дөрөвдүгээр сарын 9)
8
Биска фестивалийн үеэр Байраб бурхныг тээвэрлэн яваа тэрэг. (2018 оны дөрөвдүгээр сарын 10)
9
Байраб бурхныг тахих ёслол үзэж буй хүү. (2018 оны дөрөвдүгээр сарын 10)
10
Тими хотод зохион байгуулагдсан "Синдор Жатра" шунхны нунтагны фестивалийн үеэр нүүрээ будуулж буй оролцогч. (2018 оны дөрөвдүгээр сарын 15)
11
2015 оны газар хөдлөлтөөр нурсан XX зууны Гадди Байтак барилгыг цэвэрлэж буй эмэгтэй. Катманду (2018 оны дөрөвдүгээр сарын 18)
12
Гуфа ёслолын үеэр жаахан охидын хөлийг улаанаар буддаг нь уламжлал болон тогтжээ. Гуфа буюу Бара гэх энэ ёслолын үеэр насанд хүрч буй охидыг 12 өдрийн турш харанхуй өрөөнд түгжин, эрэгтэй хүн ойртуулдаггүй гэнэ. Үүнийгээ ариун нандин байдлын бэлгэдэл хэмээн тайлбарладаг. Хамгийн сүүлчийн өдөр охид нартай гэрлэх ёслол үйлдэн, найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ тэмдэглэдэг байна. Лалитпур (2018 оны дөрөвдүгээр сарын 24)
13
2015 оны газар хөдлөлтийн үеэр нурсан Дахара цамхагийн хажууд непал цагдаа зогсож байна. 7.8 баллын хүчтэй уг газар хөдлөлт 9000 гаруй хүний аминд хүрч, тоо томшгүй олон тосгон, хорооллуудыг шороотой хамт газарт булжээ. Катманду (2018 оны дөрөвдүгээр сарын 25)
14
2015 оны газар хөдлөлтөөр нурж сүйдсэн барилга байгууламжийг дахин сэргээх ажил хурдацтай явагдаж байна. (2018 оны дөрөвдүгээр сарын 25)
15
Рато Махиндранат гэх бурхан тахих ёслолын үеэр Байраб бурхны хамар дээр будаа өргөн залбирах сүсэгтний гар гэрэл зурагчны анхаарлыг татсан байна. Рато Махиндранат нь Хинду болон Буддын шашинд борооны бурхан гэж үзэгддэг бөгөөд ургац хураалтын үеэр хур бороо арвин байлгахын тулд түүнд мөргөдөг аж. Лалитпур (2018 оны дөрөвдүгээр сарын 27)
16
Боудханад суварганд Будда бурхны төрсөн өдрөөр Буддын лам нар өргөл авахаар хүлээн сууна. Катманду (2018 оны дөрөвдүгээр сарын 30)
17
Будда бурхны мэндэлсэн өдрөөр тосон дэнлүү өргөхөөр ирсэн сүсэгтэн олон Боудханад суварганы урд дараалалд зогсжээ. (2018 оны дөрөвдүгээр сарын 30)
18
Боудханад суварганы орчимд байх тагтаанууд. (2018 оны дөрөвдүгээр сарын 30)
19
Тагтаанууд нисэж байна. (2018 оны дөрөвдүгээр сарын 30)
20
2015 оны газар хөдлөлтөөр амиа алдсан хүмүүсийн зургийг харж зогсоо непал эмэгтэйчүүд. (2018 оны дөрөвдүгээр сарын 30)
21
Усны хоолой ашиглан Жанаки Мандир буюу Сита бурханд зориулагдсан Хинду сүмийн талбайг цэвэрлэж буй ажилчин. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди энд зочилсон юм. Жанакпур (2018 оны тавдугаар сарын 1)
22
"Miss Pink" тэмцээний хүйсээ солиулсан оролцогч тайзны ард тамхи татаж байна. Катманду (2018 оны тавдугаар сарын 17)
23
"Reuters" агентлагийн гэрэл зурагчин Нэвиш Читракар (Navesh Chitrakar)