Хэрэглэгчид болон үйлдвэрлэгч нар харилцан ойголцолд хүрэх юм бол хуванцрын хэрэглээг бууруулж чадна гэж "National Geopraphic"-ийнхан үзэж байгаа юм. Үүний жишээ болгож сэтгүүлээ цэвэр цаасан дээр хэвлэж эхэлсэн байна. Уг кампанит ажил нь гялгар уут зэрэг хаягдлын хэрэглээг бууруулахын тулд орлож болох зүйлсийг эрэлхийлэх зорилготой юм. Жил бүр дэлхий даяар есөн сая тонн хуванцар хаягдал яг ямар нөлөөг бидний нийгэм болоод байгаль орчинд үзүүлж байгааг дараах зургуудаараа тэд харуулахыг хүсчээ. Хүмүүс энэ нөлөөг төдийлөн ойшоодоггүй, харин ч бүр өөрсдийн амьдралын салшгүй хэсэг болгосныг тэд шүүмжилж байгаа юм.
1
Нэг гялгар уут хэд хэдэн шувууны аминд хүрдэг. Бүтэж үхсэн шувууны сэг байгальд уусаж алга болдог бол уут үжирч мууддаггүй, өөр шувуунд дахин наалддаг.
2
Бангладеш улсын Буригга голын гүүрэн доор амьдардаг энэ гэр бүл хуванцар сав цуглуулж дахин боловсруулах үйлдвэрт тушаадаг. Тэд сард дунджаар 100 ам долларын орлого олдог юм.
3
Баглаа боодлын зах зээл хуванцрын хамгийн том хэрэглэгч юм. Дэлхий даяар нийт хог хаягдлын тал хувийг сав баглаа боодол эзэлдэг.
4
Испанийн Мадрид хот дахь Сибелис усан оргилуурыг нэгэн эр 60 мянга гаруй хуванцар саваар дүүргэжээ. Хуванцар сав байгальд ямар хохирол учруулж байгааг ойлгуулахын тулд тэрээр ийм зүйл хийсэн байна.
5
Испанийн газар дундын тэнгист хаясан торонд яст мэлхий орооцолдож, гацсан байгаа нь. Хэрвээ гэрэл зурагчин энэ мэлхийг олоогүй байсан бол тэндээ амиа алдах байсан биз.
6
Японы Окинава арлын далайн эрэг дээр хавч хогоор үүрээ хийсэн байгааг та харж байна. Жуулчид эрэг дагуух бүх дун хясааг түүчихсэн учраас ингэхээс өөр арга олдоогүй бололтой.
7
Индонезийн Сумбава арлын ойролцоо далайн морь хогонд орооцолдсон байгаа нь. Энэ зургийг авсан Жастин Хофман (Justin Hoffman) ийм зүйл хараагүй ч байсан болоосой гэж хэлсэн юм.
8
Минут бүр дэлхий даяар нэг сая ширхэг хуванцар савтай бүтээгдэхүүн худалдаалагддаг.
9
Африкийн орнуудад зэрлэг амьтад хогоор хооллох нь хэвийн үзэгдэл болжээ. Этиопын цөөвөр чононууд ан хийхээс илүү энд ирж хооллох дуртай болсон байна.
10
700 гаруй төрлийн далайн амьтад хогоор хооллодог болсон гэдэг судалгаа бий.
11
Бүх төрлийн усны шувууд 2050 он гэхэд хогоор хооллодог болсон байна гэх таамаглал хүртэл гарчээ.
12
2015 онд дэлхий даяар нийт 6.5 тэрбум тонн хог хаягдал байсан. Тэдгээрийн есөн хувийг дахин боловсруулж, 12 хувийг хайлуулсан ч 79 хувь нь одоог хүртэл хогийн цэгүүдэд байсан хэвээр.
13
Энэтхэгийн Мумбай хотын Кайлан хогийн цэг. Энд тэнэмэл ноход, шувууд, хог түүдэг хүмүүс хэдэн мянгаараа бий. Тэд бүгд хог ачсан машин ирэхийг л хүлээдэг.
14
Бангладешийн Буриганга голд урсах гялгар торнуудыг энэ эмэгтэй цуглуулан хатааж дахин боловсруулах үйлдвэрт тушаадаг. Дэлхий даяар байгаа нийт хуванцар хогны 20 хүрэхгүй хувь нь дахин боловсруулагддаг юм.
15
Буриганга голд урсаж байгаа хуванцрыг өнгөөр ялган гараар хатааж байгаа нь энэ. Ойролцоох Дака дахин боловсруулах үйлдвэрт 120 мянган хүн ажилладаг бол 18 сая хүн өдөрт 11 мянган тонн хог тушаадаг.
16
АНУ-ын Сан Франциско хотын дахин боловсруулах үйлдвэр. Сүүлийн 20 жилийн турш энэ үйлдвэр байнгын сайжруулалт хийсний үр дүнд өдөрт 500-600 тонн хуванцар дахин боловсруулдаг болжээ.
17
Филиппин улсын Веназуэл хотын дахин боловсруулах үйлдвэр рүү аваачихаар явж байгаа хуванцар савнууд. Ойролцоох Манила хотын иргэд хогоо цуглуулж үйлдвэрт байнга тушаадаг. Үйлдвэрт цуглуулсан саваа дахин боловсруулах юм уу экспортолдог.
18
Хятад улс дэлхийд хуванцар үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг бөгөөд дэлхийн нийт хэрэгцээний 25 хувийн хангадаг юм.
19
"Эх дэлхий юу? Эсвэл хуванцар уу?"
Бичлэг