Эгц дээрээс тольдсон гайхамшигт дүр зургууд

2018-05-28, 16:08
3,962

Бид ямарваа нэг зүйлийг тодорхой өнцгөөс л харах боломжтой. Тийм ч учраас зарим хүмүүс нисэхийг мөрөөддөг биз ээ. Сүүлийн үеийн дэвшилтэт технологийн ачаар харин бид аливааг аль ч талаас нь харах боломж бүрдсэн билээ. Дараах зургууд энэ бүхнийг танд батлан харуулах болно.   

Эгц дээрээс тольдсон гайхамшигт дүр зургууд

1

Зуу зуун эмэгтэйчүүд "Чёонгсам" хэмээх баярт оролцож байгаа дүр зураг. Чёонгсам нь XVII зууны эхэн үеийн Чин гүрний уламжлалт хувцас хэрэглэл юм. (2018 оны тавдугаар сарын 5. Хятад улс, Хандан муж)

(Зургийг: Pacific Press/Barcroft Images)

2

Хятадын Шандунг мужийн Чингдао эрэг орчимд өтгөн манан буусан байна. (2018 оны дөрөвдүгээр сарын 20. Чингдао эрэг) 

(Зургийг: Lu Hui/Xinhua News Agency/Eyevine)

3

Германы баруун хэсгийн Зонсбект орчим рапс дэлгэрч буй талбайг ийнхүү дуранд буулгажээ. (2018 оны дөрөвдүгээр сарын 23. Герман улс) 

(Зургийг: Arnulf Stoffel/AFP Photo/DPA)

4

Хятадын Анхуй мужийн Хуангшань дахь "Хятад галт шувуу" хэлбэртэй рапсын талбай дээрээсээ ингэж харагддаг. (2018 оны гуравдугаар сарын 28. Хятад улс) 

(Зургийг: VCG/VCG via Getty Images)

5

Хятадын Хөнань мужийн Луояанг дахь Лаожүнь уулыг тойруулан барьсан зам дээр электрон дугуй унаж яваа сайн дурынхан. Тэд удахгүй болох Чингминий баярын үеэр байгаль орчноо хайрлан хамгаалж, зүй зохистой баярлахыг уриалан шилэн зам дээгүүр ийнхүү явсан юм. (2018 оны дөрөвдүгээр сарын 3. Хятад улс)

(Зургийг: VCG/VCG via Getty Images)

6

Будапешт хотоос урагш 245 км-т байрлах Фальконяа орчим дахь гашуун интоор модны цэцэрлэг. (2018 оны дөрөвдүгээр сарын 19. Унгар улс )

(Зургийг: Tamas Soki/EPA/EFE)

7

Австралийн уран барималч Андрью Рожерсын газар дээрх уран бүтээл "Sustance" нь Турк улсын Кайсери хотын Кападоко орчимд байрладаг. "Rhythms of Life" гэсэн нэртэй төсөл нь дэлхий дээр одоогийн байдлаар хамгийн том газар нутгийг хамарсан бүтээл юм. 48 ширхэг аварга том эдгээр бүтээл нь дэлхийн 13 улс, долоон тивд бүтсэн байдаг. (2018 оны дөрөвдүгээр сарын 20. Турк улс)

(Зургийг: Sercan Kucuksahin/Anadolu Agency/Getty Images)

8

Зүүн Хятадын Нанжинг хотын машины агуулах дээрх таксинууд. Сүүлийн үед интернэт ашиглан явуулдаг такси үйлчилгээ хөгжсөн тул таксины жолооч нар ажилгүйдэлд өртөөд байгаа юм. (2018 оны дөрөвдүгээр сарын 3. Хятад улс) 

(Зургийг: Sipa Asia/Rex Features/Shutterstock)

9

Германы Лаатцен орчимд цагаан өрөвтас өндгөө дарж байна. (2018 оны тавдугаар сарын 8. Герман улс)

(Зургийг: Julian Stratenschulte/DPA)

10

Ливи улсаас дүрвэж буй цагаачид Испанийн "Proactiva Open Arms" төрийн бус байгууллагынхан ирж аврахыг хүлээн ийнхүү далайн голд гацжээ. Энэхүү хийлдэг завин дээр Бангладеш, Египет, Нигер, Марокко, Гана, Пакистан, Судан, Ливи, Эритрей, Сенегал зэрэг улсын 105 дүрвэгсэд пиг чихэн сууснаас даац нь хэтрэн зогссон аж.  (2018 оны тавдугаар сарын 6-ны ням гариг. Ливийн хойд эрэг)

(Зургийг: Felipe Dana/AP Photo)

11

Лиссе хотын ус дамжуулах суваг болон цэцгийн булцууны талбай дээрээсээ ийн харагдаж байна. Кёкенхоф фаркд жил бүр долоон сая гаруй цэцэг тариалдаг бөгөөд дэлхийн хамгийн том цэцэгний тариалалт эрхэлдэг газруудын нэг юм. (2018 оны дөрөвдүгээр сарын 20. Недерланд улс)

(Зургийг: Koen van Weel/EPA/EFE)

12

Оросын Москва хотын Химки тосгонд байрлах "Московская" нэртэй орон сууцны цогцолбор бүхий байгууламж. (2018 оны дөрөвдүгээр сарын 10. Орос улс)

(Зургийг: Valery Sharifulin/TASS)

13

Финландын баруун хэсгийн Вааса орчимд байрладаг "ЮНЕСКО"-д бүртгэгдсэн Меренкуркку арлын модон гүүрийг тойрон далайн ус хөлдөн мөстжээ. Хавар бүр мөстсөн хэсгүүд дундуураа цууран завиар явах боломж олгодог байна. Кваркеноф хэмээх "ЮНЕСКО"-гийн өв нь 2006 онд бүртгэгдсэн бөгөөд зэрлэг байгаль, үзэсгэлэнт төрхөөрөө жуулчдыг татдаг юм. Энэхүү арал болон өөр мянга мянган арал Мөстлөгийн үеийн үр дүнд бий болсон ажээ. (2018 оны дөрөвдүгээр сарын 25. Финланд улс)

(Зургийг: Olivier Morin/AFP Photo)

14

Жиангсу мужийн Яанчэнг хотын Дафөнг дүүргийн "Цэцгийн далай" талбай дахь 30 сая ширхэг алтанзул бүрэн дэлбээлжээ. Үүнийг үзэх гэж энд жил бүр сая сая жуулчин ирдэг байна. (2018 оны дөрөвдүгээр сарын 15. Хятад улс)

(Зургийг: Imaginechina/Rex Features/Shutterstock)

15

Анкара хотын 125 мянган м.кв талбайг хамарсан шинэхэн баригдсан сүм хийдийн цогцолбор газар. Уг цолцолбор нь хоолны газар, 60 худалдааны төв, гар урлалын газар зэргээс бүтжээ. (2018 оны тавдугаар сарын 12. Турк улс)

(Зургийг: Mustafa Kamaci/Anadolu Agency/Getty Images)

16

Германы зүүн хойд хэсгийн Шталбродын боомт дээрх загасчдын завийг мөс тойрон бүрхжээ. Цаг агаар хүйтэрч, температур буурснаас болоод загасчлалын үйл ажиллагаа түр зогссон байна. (2018 оны гуравдугаар сарын 21. Герман улс)

(Зургийг: Stefan Sauer/AFP Photo/DPA)

17

Германы Магдебург хотын алтанзул цэцгийн талбайд ажиллаж буй машин. Алтанзулын цоморлогийг долоо, наймдугаар сард хураан авдаг байна. Саксони-Ансант дахь цэцгийн цоморлогийн үйлдвэрлэгч нь энэ жил 40 га талбайгаас 10 төрлийн алтанзул цэцэг хураан авахаар төлөвлөж байна. (2018 оны тавдугаар сарын 2. Герман улс)

                                                      (Зургийг: Jens Schlueter/Getty Images)

18

Красноярск дүүргийн Русал Ачинскийн шаварлаг шороо боловсруулах шохойн чулууны үйлдвэр. (2018 оны дөрөвдүгээр сарын 19. Орос улс)

(Зургийг: Ilya Naymushin/Reuters)

19

Шанхайн агуулах талбайд хэрэглээнээс гарсан унадаг дугуйг хураажээ. 2017 онд Хятад улс унадаг дугуйн үйл ажиллагааг удирдан чиглүүлэх үндэсний удирдамж гаргасан юм. (2018 оны тавдугаар сарын 10. Шанхай хот)

(Зургийг: Johannes Eisele/AFP Photo)

20

АНУ-ын Хавайн мужийн Фахао орчимд 17 удаагийн газрын хагарал явагдаж, томоохон хэмжээний ан цав үүсэж, их хэмжээний халуун лав газрын гадаргуу дээр гарч ирснээс үүдэн айл өрх, байшин барилга, хоёр том гудамж хаагдахад хүрээд байна. Лейлани Эстэйт орчимд 18 удуу хагарал үүссэн гэсэн мэдээлэл байгаа бөгөөд Килау арал нь Хавай дахь галт уулын хамгийн идэвхтэй бүс юм. Ирэх хэдэн долоо хоногт хүчтэй галт уулын тэсрэлт явагдах эрсдэлтэй гэж мэргэжилтнүүд үзэж байна. (2018 оны тавдугаар сарын 14. Америк улс)

(Зургийг: Bruce Omori/Paradise Helicopters/EPA/EFE)

21

Швейцарийн Моделсберг дэх модны оройд хүрдэг энэ зам нь хамгийн анхны бөгөөд цор ганц зам юм. 500 метр урт, 50 метр өндөрт орших энэхүү зам дээрээс ой модны гайхалтай байгалийг харах боломжтой. (2018 оны тавдугаар сарын 11. Швейцарь улс)

(Зургийг: Gian Ehrenzeller/EPA/EFE/Rex Features/Shutterstock)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()