Ихэнх хүмүүс намайг үргэлж эрүүл хоол иддэг үү? гэж хүмүүс их асуудаг. Яг үнэндээ би юу л бол юу иддэг. Гэдэсний булчинтай байх сайхан ч талх бүр сайхан шүү дээ. Гэхдээ калори тоолох нь турах зорилгодоо хүрэхэд тань тусална. Хэрвээ та үүнээс сайхан мэдрэмж авч байгаа бол энэ сайхан хэрэг.
Гэхдээ миний хувьд хэвлийн булчингаа хөгжүүлэх нь хүссэн зүйл минь байгаагүй юм. Би гурван долоо хоногийн турш идэж байгаа зүйлээ хянаж, калори бүрийг нь тоолж, өөхний хэмжээгээ шалгаж үздэг байсан. Хоол идчихээд гэдсээ чимхээд л, толинд удаан харж зогсдог байлаа.
Маш их хичээж хоолоо хасаж байхад маш хурдан үр гарах ёстой гэдэгт хэтэрхий их итгэсэн нь намайг өрөвдөлтэй болгож эхэлсэн учраас би турах тухай бодлоо өөрчлөхөөр болсон юм. Би гадуур хооллох бүртээ дессерт идэх дуртай, ээжийнхээ хийсэн хоолыг юу юу хийснийг нь асууж шалгаалгүйгээр идэхийг хүсдэг. Би фитнессээр хичээллэгч гэдэг үүднээс бүх талаараа төгс байх хэрэгтэй. Гэхдээ үүнээс илүүтэйгээр би бусад эмэгтэйчүүд шиг аз жаргалтай, хүчирхэг, өөртөө итгэлтэй нэгэн байхыг хүсэж байсан юм. Ер нь эрүүл байна гэдэг 60-аас доош кг жинтэй байх гэсэн үг биш гэдгийг маш сайн ойлгосон. Тиймээс ч эрүүл бие галбир хүн бүрт өөр өөр харагддаг" гэжээ.
"Хүчний дасгал хийхгүйгээр элсэн цаг шиг хэлбэртэй болохгүй. Ийм биетэй байх гурван үндэслэл байдаг.
Нэгдүгээрт: төрөхдөө буюу гениэс шалтгаалсан. Женнифер Лофез, Салма Хайек зэрэг эмэгтэйчүүд байгалиасаа нарийхан бэлхүүс, том хөх, өгзөгтэй төрсөн байдаг.
Хоёрдугаарт: хүчний дасгал хийх. Туухай өргөж биеэ галбиртай болгоно гэсэн үг. Миний хувьд би төрөлхийн нарийн бэлхүүс, өргөн таазтай. Харин нэмээд хүчний дасгал хийснээр үүнийгээ бүр илүү тодотгож өгөх боломжтой болсон. Гэхдээ маш туранхай бүсгүйчүүд ч гэсэн энэ аргаар маш сайхан галбиртай болохыг өөрийн нүдээр харсан учраас хэний ч өмнө боломж байгаа хэрэг юм шүү.
Гуравдугаарт: та зүгээр л бэлхүүс хүртлээ өмдөө татаж өмсөхөд болно. Инстаграм дээр маш олон хүн энэ аргыг хэрэглэдэг. Бүр би хүртэл. Энэ нь таны биеийг сайхан галбиртай, урт хөлтэй харагдуулна. Элсэн цаг шиг хэлбэртэй биетэй болохын тулд биеийнхээ гурван хэсэгт анхаарлаа хандуулах хэрэгтэй" гэсэн байна.
Нэн түрүүнд мөрний дасгал хийж, тааз, гуя зэрэг хэсэг рүүгээ доош чиглэлтэйгээр биеэ хөгжүүлэх хэрэгтэй.
28 настай тэрээр хэвлийн булчин, өгзгөө хөгжүүлэхийн тулд тусгайлан бэлтгэсэн дэглэмийн дагуу хооллож, өдөр бүр дасгал хийдэг гэнэ.
Өдрийн хоолны цагаар иддэг салатандаа бууцай, улаан лооль, хаан жимс, шарсан амтат төмс, ягаан сонгино, эрдэнэ шиш зэргийг хийж, бага зэрэг цагаан цуу, оливын тос нэмдэг байна.
Харин оройн хоолондоо ихэвчлэн шарсан вандуй, лууван, цэцэгт болон буржгар байцаа иддэг.
Мөн тэрээр тахианы махыг маш ихээр хэрэглэдэг бөгөөд нэг хийхдээ ахиухан хэмжээтэй бэлдэж хөлдөөгөөд бага багаар ашигладаг гэнэ. Тэрээр өнгөрсөн сард өөрийн инстаграм хуудастаа юу иддэг талаараа дурдсан байна.
Бүсгүй өөрийнхөө тогтмол хийдэг дасгалыг бүсгүйчүүддээ хүргэжээ.
Зурагт үзүүлсэн байрлалаар доош хэвтэж, хөлөө дээш өргөнө. Энэ дасгалын тусламжтай өгзөг, гуяны хэсэгт ачаалал ирж, хэлбэр нь өөрчлөгдөх юм.
Тэрээр 70 кг-аар 12 удаагийн давталттай уг дасгалыг хийдэг. Үүнийг хийхдээ нуруугаа сандал дээр түшүүлээд өвдгөө нугалан 90 градус үүсгэнэ. Ингээд өгзгөө газар хүргэлгүй доош болгоод буцаад анхны байрлалдаа очно.
Дээрх дасгалын бас нэг хувилбар болох энэ дасгалыг мөн 30 кг-аар 25 удаа хийдэг байна.
Тусгай төхөөрөмжин дээр хийдэг энэхүү дасгал нь гуяны булчинг идэвхжүүлж, хэлбэрийг нь засдаг.
Хүчний дасгал хийлгүйгээр түүн шиг биетэй болно гэдэг боломжгүй тул өөрт таалагдсан дасгалаа та өдөр бүр тууштай хийгээрэй хэмээн зөвлөжээ.