1
Бяслаг өнхрүүлэх
Англи улсын Глостер хотод нэгэн сонирхолтой арга хэмжээ жил бүр болдог нь Күүпер уулын оройгоос дөрвөн кг жинтэй бөөрөнхий бяслаг өнхрүүлээд араас нь хөөж гүйцэх тэмцээн юм. Бяслаг уулын уруу 110 км/цагийн хурдтай өнхөрдөг учраас барьж авна гэдэг бараг л бүтэшгүй зүйл юм. Тийм учраас хамгийн түрүүнд барианд орсон хүн бяслагийг хождог аж. Хэрвээ та энэ тэмцээнд оролцохоор шийдсэн бол маш болгоомжтой байх хэрэгтэй. Учир нь Күүпер уул бол энхэл донхол ихтэйгээс гадна огцом өндөр юм.
2
Шатран бокс
Шатран бокс нь Голландын уран бүтээлч Рубины санаа бөгөөд спорт гэхээсээ урлагийн үзүүлбэрт тооцогддог. Энэхүү тоглоом нь нийт 11 үеэс бүрддэг. Зургаан үед нь шатар тоглож, таван үед нь боксоор тулалдах аж. Оролцогч шатрын өрөг дээр юм уу, боксын дэвжээн дээр цэвэр ялснаар өрсөлдөгчөө хожих боломжтой. Ерөнхийдөө биеийн болон оюуны хүчээ хоёуланг нь зэрэг сорих боломж олгодог.
3
Өт түүх
Өт түүх тэмцээний дүрэм нь оролцогчдод гурван м.кв талбай зааж өгөөд тэр талбайгаас 30 минутын дотор аль болох олон өт түүсэн оролцогч түрүүлэх заалттай аж. Энэ тэмцээний дэлхийн рекордыг 10 настай Софие Смит эзэмшдэг. Тэрээр 2009 оны ДАШТ-ий үеэр 567 өт түүж энэ амжилтыг тогтоожээ.
4
Хийлсэн бөмбөгтэй хөл бөмбөг
Энэхүү спорт нь тамирчдад төдийгүй үзэгчдэд ч маш их хөөр баясал төрүүлдэг. Оролцогчид таны харж байгаачлан энэхүү хийлсэн бөмбөгийг углаж, хөл бөмбөг тоглодог. Анх 2011 онд Норвегид уг тоглоомыг санаачилжээ. Хоёр баг болж тоглох бөгөөд нэг баг таваас дээшгүй тоглогчтой байх ёстой. Мөн дүрэмд зааснаар баг бүр нэг эмэгтэй тамирчныг талбайд тоглуулах ёстой гэнэ.
5
Эхнэрээ үүрэх
Эхнэрээ үүрэх спорт нь Финланд улсын Сонкаярви хэмээх бяцхан тосгонд анх үүсчээ. Эрчүүд эхнэрээ нуруун дээрээ үүрч, саад тотгорыг давж уралддаг байна. Уг тэмцээнийг 1800-гаад оны сүүлч үед амьдарч байсан зартай хулгайч Ронкайнений түүхээс санаа авсан бөгөөд энэ эр бөглүү ойд амьдарч, үе үе тосгоны айлуудыг дээрээмдэж, охид хүүхнүүдийг нь үүрээд зугтаадаг байсан аж. Эхнэрээ үүрэх Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг жил бүр Финландад зохион байгуулж, ялагч нь эхнэрийнхээ жинтэй тэнцэх хэмжээний шар айраг шагнал болгон авдаг.
6
Намагт сэлэх
Намгийн усанд сэлэх тэмцээн нь яахын аргагүй хамгийн хачирхалтай спортод тооцогддог. Жил бүрийн наймдугаар сард Уэльсийн Лэнвртид Вэллс гэх жижиг тосгонд зохион байгуулдаг, Намагт сэлэх ДАШТ-д оролцохоор дэлхийн өнцөг булан бүрээс тамирчид зорьж ирдэг байна. Оролцогчид амьсгалах гуурс бүхий шумбах баг зүүж, хөлдөө зориулалтын сэрвээтэй гутал өмсөнө. Дүрэм нь тун хачирхалтай төдийгүй оролцогчид уламжлалт сэлэх оролдлого хийлгүйгээр 100 метрийн урттай намгийг туулах ёстой аж.
7
Хулсан уралдаан
Ганцхан ширхэг нарийхан хулсан дээр тэнцвэрээ олж зогсон уралддаг тэмцээнээрээ Баруун Өмнөд Хятадын Гуйжоу муж маш алдартай. Оролцогчид ойролцоогоор долоон метрийн урттай хулсан дээр зогсож, өөр нэг нарийн хулсыг сэлүүр болгож ашиглан уралддаг. Анх энэ нь нэг төрлийн тээврийн хэрэгсэл байсан ч сүүлдээ спорт болон хөгжжээ. Мөн орчин үед хулсыг арай бат бөх чанартай шилэн хуванцраар орлуулах болжээ.
8
Экстрим индүүдлэг
Уг тэмцээний оролцогчид өөрсдийгөө "индүүчид" гэж нэрлэдэг. Экстрим спортод тооцогддог энэ төрлөөр хичээллэгсэд индүү, индүүний тавцан авч явдаг. Уулын орой дээр, агаарт, явж байгаа тээврийн хэрэгсэл дотор, их хүнтэй гудамж, цанаар гулгаж явахдаа зэрэг янз бүрийн нөхцөл байдалд хувцас индүүддэг нь энэ спортын гол онцлог юм.
9
Хөлийн хуруугаа барилдуулах
Энэхүү жигтэй спортын дүрэм нь хоёр оролцогч нэгнийхээ хөлийг ядаж гурван секундийн турш газарт байлгаснаар ялагч болно. Нийт гурван үетэй бөгөөд эхлээд баруун хөлөөрөө, дараа нь зүүн хөлөөрөө тоглоно. Уг спортыг анх 1976 онд Их Британийн Стаффордширд амьдардаг хэсэг бүлэг нөхөд "Зөвхөн англичууд ялах спорт" хэмээн санаачлан зохион байгуулж эхэлжээ.
10
Дүнз өнхрүүлэх
Хоёр оролцогч хөвж байгаа дүнзэн модон дээр зогсож, өрсөлдөгчөө тэнцвэр алдуулан унагаснаар ялагч болно. Оролцогч дүнзийг өшиглөх, чиглэлийг нь өөрчлөх зэрэг ямар ч хамаагүй аргаар нөгөө хүнийхээ тэнцвэрийг алдуулж болох боловч нэг нэгэндээ хүрэх, төв зураасыг давахгүй байх ёстой. Энэхүү спорт нь хөлийн бяр чадал, овсгоо самбаа, тэнцвэртэй байдлыг шалгадаг юм.
11
Хонь тоолох
Хонь тоолох тэмцээн нь Австрали улсад сүүлийн жилүүдэд ихээхэн моодонд ороод байгаа. Нойроо хүргэх гэж хонь тоолдог байснаас эсрэгээр энэхүү тэмцээн нь гойд анхаарал, хурц хараа шаарддаг. 400 орчим хонийг нэгэн зэрэг хашаанаас гаргаж, 10 оролцогч аль болох чадлынхаа хэрээр зөв тоолох ёстой. Хамгийн ойролцоо тоолсон хүн ялагч болдог байна.
12
Усан доорх бокс
Хачин сонсогдож магадгүй ч усан доорх боксоор маш олон хүн сонирхон хичээллэдэг байна. Энэ нь боксоор хичээллэхийг хүсдэг ч нүүрэндээ хүчтэй цохиулахаас айдаг хүмүүст маш тохиромжтой. Оролцогчид нь усан дор гурван үе тоглох бөгөөд үе тус бүр нэг минутын хугацаатай.
Усан дотор боксоор тулалдаж буй бүсгүйчүүдийн бичлэгийг танд сонирхуулъя.