1
Өндгийг зөв шарцгаая
Өндгийг шараад дуусах үед дээрээс нь давс цацах хэрэгтэй. Давс өөртөө усыг маш их хэмжээгээр шингээдэг учир өндгийг шарж эхлэх үед хийвэл шингэнийг өөртөө шингээж, таны шарсан өндөг хатуу, резин мэт болох магадлалтай.
2
Оливын тосыг амттай болгоё
Оливын тосыг илүү амттай болгохын тулд розмарин, базилик болон ореганогийн навчийг сайн гэгч нь хатаагаад дээрээс нь халуун оливын тосоо нэмэх хэрэгтэй. Оливын тосны халуун 85 градусаас хэтрэхгүй байх ёстой бөгөөд тосоо сайн таглах шаардлагатай.
3
Нулимс гаргахгүйгээр сонгино арилгахын тулд...
Сонгино арилгах бүрт таны нүднээс нулимс гардаг уу. Тэгвэл сонгиноо арилгаж дуустал үндсийг нь битгий огтолж аваарай.
4
Жимсийг хурдан боловсруулъя гэвэл...
Дутуу болсон жимсийг бүрэн болсон гадилтай хамт цаасан уутанд хийгээд харанхуй газар тавих хэрэгтэй. Жимс бүрэн болох үед этилен хэмээх даавар ялгардаг. Тиймээс бүрэн болсон ганц гадил бусад жимсийг боловсрох таатай нөхцөлийг бүрдүүлнэ.
5
Сахарыг хэрхэн сайхан үнэртэй болгох вэ?
Сахарыг илүү сайхан үнэртэй болгохын тулд ванилиныг элсэн чихрийн савандаа хийх хэрэгтэй. Үүнээс гадна кардамон, самар, шанцай нэмвэл илүү сайхан амттай болно. Хэтрүүлэхгүй байхыг сануулъя.
6
Махыг зөв даршилъя
Махыг илүү амттай сайхан даршлахын тулд зөв газар нь зүсэлт хийх хэрэгтэй. Илүү шүүслэг болгохын тулд өөхтэй хэсэгт нь зүсэлт хийх шаардлагатай бөгөөд ингэснээр та шарсан махны амтыг илүү мэдрэх болно.
7
Амтат шарсан төмс хийцгээе
Төмсийг амттай шарахын тулд эхлээд чанаад дараа нь гуриланд өнхрүүлээд шарах шүүгээнд хийгээрэй. Үүний ачаар таны шарсан төмс шаржигнасан сайхан амттай болно.
8
Төрөл бүрийн перецийг хоолонд зөв хэрэглэцгээе
Нунтаг хар перецийг төрөл бүрийн шөл болон соусанд ашиглах боломжтой. Харин дунд зэргийн нунтагласан перецийг салат, бэлэн болсон хоолонд ашиглана. Бүдүүн ширхэгтэй перецийг стейк хийхэд хэрэглэдэг.
9
Нэг хэрэглэсэн тосыг дахин хэрэглэх заавар
Та ургамлын тосыг дахин хэрэглэж болно гэж бодож байсан уу? Өмнө нь ямар нэг зүйл шарсан ургамлын тосон дээр дахин өөр зүйл шарахын тулд тосоо халаагаад дээр нь 0.5 см-ийн зузаантай цагаан гаа хийгээрэй. Гэхдээ энэ аргыг зөвхөн нэг л удаа ашиглах боломжтой.
10
Ургамлын тосны оронд зөгийн бал ашиглая
Мах даршлахын тулд ургамлын тосны оронд зөгийн бал ашиглаж болно. Зөгийн бал нь бактерийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд мөн цэвэр өтгөрүүлэгчийн үүргийг гүйцэтгэдэг. Энэ даршилгааг бүх төрлийн мах, загасны маханд ашиглаж болох хэдий ч гахайн маханд илүү тохирно.
11
Зөвхөн таван зүйл л ашиглая
Алдарт ахлах тогооч тэрээр хоол хийхдээ өөрийгөө хүндрүүлэх шаардлагагүйгээр ердөө таван төрлийн зүйлийг л хоолондоо холихыг зөвлөжээ. “Хоолонд таван төрлийн хүнс л орох ёстой. Хэрвээ үүнээс илүү гарвал би уг жорыг хэрэглэхийг хориглодог”.
12
Сармисыг нунтаглах
Сармисыг нунтаглахыг хүсэж байвал нухаж буй аягандаа бага зэргийн давс хийгээрэй. Давс нь сармисны ширхэгийг хуваахад тустай.
13
Улаан лоолийг сүмс өтгөрүүлэх зорилгоор хэрэглэе
Сүмсийг хэрхэн өтгөрүүлэх вэ гэдэг томоохон асуудлын нэг билээ. Энэ тохиолдолд ихэнхдээ гурил эсвэл цардуул ашигладаг. Улаан лоолийг жижиглэж зүсээд сүмсэндээ хийх хэрэгтэй. Таны бэлдэж буй сүмс өтгөн, амтлаг, шинэхэн амттай болох болно.