1
"Ray-Ban"-ийн нарны шил
- Хайрцаг: Арьсан даавуугаар хийгдсэн бөгөөд хүрч үзэхэд ширүүн, мөн товчин дээр нь "Ray-Ban"-ийн лого байна. Товчны зүүн талд хатуу пайз бий. Хайрцагны гадна тал нь хатуу. Дотор тал нь зөөлөн хар хилэнгээр хийгдсэн байдаг.
- Линз: Бүх загваруудын зүүн линз нь "Ray-Ban" гэсэн бичигтэй, тэр нь арилдаггүй. Баруун талын линз нь дотор эсвэл гадна талдаа лазер сийлбэртэй байдаг.
- Арам: Зүүн гарт "RB" үсгээр эхэлсэн сериал дугаар байна. Мөн тэнд нүдний шилний өнгөний хэмжээ, бууралтын түвшин, линзний диаметр, хамрын гүүр зэрэг мэдээллийг багтаасан болно. Баруун гар нь загварын нэр, үйлдвэрлэлийн тэмдэглэгээ, Европын аюулгүй байдлын стандартын шошгыг агуулна.
2
"Lacoste"-ийн цамц
- Товч: Товчийг нь хясааны дотор талаар хийдэг учраас солонгорч харагдана. Хэлбэр нь хавтгай, голдоо эмээл шиг товгортой. Товч бүр хоёр нүхтэй ба дээрээ ямар ч бичиггүй.
- Хаяг: Матрыг тусад нь оёод цамцны зүүн талд бэхэлдэг. ( харин хуурамч цамцны баруун талд нь энэ матар байдаг.)
3
"Victoria’s Secret"-ийн усны хувцас
- Давхар: Энэ брэндийн усны хувцас бүр хоёр давхар материалаар хийгддэг. Материалыг нь татаж үзэхэд андашгүй давхар байвал жинхэнэ гэсэн үг.
- Хэмжээ ба шошго:. Усны хувцас бүр XS, S, M, L, XL гэсэн таван хэмжээтэй байдаг. Хуурамч нь зөвхөн S, M, ба L хэмжээтэй байна. Шошгыг ягаан, хар, цагаан эсвэл тунгалаг өнгөөр хэвлэсэн байна. Үйлдвэрлэгч орнууд нь Хятад, Шри-Ланк юм.
4
"Rolex"-ийн бугуйн цаг
- Цагны нүүр: "Rolex" цаг нь индранил шилээр хийгдсэн. Хэрэв та дээр нь ус дусаавал дусал нь тогтож үлдэнэ. Өдөр заадаг самбар нь ялимгүй өндөрт байрлана. Зургаанийн тооны дээр жижиг титмийн зурагтай байдаг (энэ нь 2002 оноос хойших бүх загварт хамаарна).
- Хоёр дахь гар: Цагны урт зүү нь гулсаж буй мөт хөдөлнө. Тийм болохоор ямар ч чимээ сонсогдохгүй.
- Ар тал: "Rolex" загвар бүрийн ар тал нь мөнгөлөг өнгөтэй байдаг. Хэрвээ жинхэнэ бол тэнд моделийн дугаар нь бий.
5
"Levi’s"-ийн жийнс
- Халаас: Арын халаасан дээрх Levi’s гэсэн бичиг дээр жижиг "е" гэсэн үсэгтэй байна. Хэрвээ томоор "Е" гэж бичсэн байвал хуурамч гэсэн үг. Мөн ард тал дээрх серийн дугаар жийнсний дотор тал дээр бичигдсэн.
- Товч: Товчийг зэсээр, харин бэхэлгээг нь төмрөөр хийж дээр нь Levi Strauss гэж бичсэн байна.
6
"Converse"-ийн пүүз
- Ерөнхий байдал: Ул нь дор хаяж 2.9 см өндөр. Хажуугийн тал нь "ALL STAR" гэсэн бичигтэй (томоор "R" гэсний хажууд хамт од бий). "Converse"-ийн пүүз үргэлж үдээстэй зарагддаг.
- Хэлний шошго: Хэлэн дээрх шошгыг арьсаар хийсэн (хуурамч загвар нь зөвхөн нэг цаас байдаг). Дээд хэсэг нь хоёр өргөн хүрээтэй байдаг. Загвар бүр зургаан тэмдэгтээс бүрдсэн сериал дугаартай.
7
"Air Max" пүүз
- Агаарын тасалгаа: Жинхэнэ нь ил хуванцар бүрхүүлийн доор агаарын тасалгаатай. Хуурамч загвар нь голдуу хуванцар дотор агаар байдаггүй. Агаартай эсэхийг нь шалгахын тулд үүнийг дарж үзэх шаардлагатай. Хэрвээ жинхэнэ бол дарагдсан хуванцар буцаж гарч ирнэ.
- Хэлний тэмдэглэгээ: 2008 оноос хойш гарсан "Air Max" загваруудын бүх шошго нь дулаанаар залгагдсан тул ямар ч утас байх ёсгүй. Сериал дугаар нь зургаан тэмдэгтээс бүрдэнэ. Дараагийн гурван тэмдэгт нь өнгөний кодчилол юм.
8
"Christian Louboutin"-ийн өндөр өсгийт
- Ерөнхий байдал: Тэгш гадаргуу дээр тавьсан бол эл гутлын үзүүр, өсгий нь адил түвшинд байна. Өсгий нь тэгш бус ялимгүй муруй. Гутлын гол хэсэг, өсгий нь ижил материалаар хийгдсэн байна.
- Ул болон улавч: Ул нь улбар тод шар нь эсвэл улаан өнгөтэй байна. Тэнд "Christian Louboutin", "Италид үйлдвэрлэв" гэсэн бичиг байх ба хэмжээг харуулсан тэмдэглэгээ бий. Зарим арьсан загварууд нь нэмэлт "Vero Cuoio" гэсэн бичигтэй. "Christian Louboutin" бичээс нь товгортой байна. Өөр ямар ч бичээс байх ёсгүй.
9
"Apple"-ийн чихэвч
- Хайрцаг: "Apple"-ийн чихэвчнүүд цэнхэр туяатай цагаан хуванцар хайрцагтай зарагддаг (хуурамч бүтээгдэхүүд шар өнгөтэй). Бүтээгдэхүүний жин нь 50 гр байна.
- Ерөнхий байдал: Чихэвч бүр ямар нэг угсарсан тэмдэг байдаггүй. Чихэвчний чанга яригчийг төмрөөр хийсэн байдаг (хуурамч бүтээгдэхүүн хуванцраар хийгдсэн). Хуурамч дээр нь ихэвчлэн зүүн/баруун гэсэн тэмдэглэгээ байдаггүй.
10
"Samsung"-ийн ухаалаг утас
- Дэлгэц. Ихэнх загварууд нь AMOLED дэлгэцтэй. Түүний онцлог шинж чанар нь тод хар өнгө юм. Хуурамч бүтээгдэхүүн нь ихэвчлэн саарал, хөх, бор өнгөтэй байдаг.
- Код шалгах. Жинхэнэ эсэхийг * # 7353 # гэсэн код оруулж шалгаж болно. Энэ нь "Samsung Galaxy" тусгай програмын туршилтын цэсийг нээх болно. * # 0 * # код дэлгэц, чанга яригч болон утасны бусад функцуудыг шалгахад тань туслах болно.
- ID дугаар. Зайны доорх хүснэгтэнд серийн дугаар, IMEI (олон улсын холбооны хэрэгслийн) дугаар байдаг. Хэрэв та * # 06 # гэсэн дугаарыг оруулбал дэлгэцэн дээр IMEI ба серийн дугаар гарч ирнэ.
11
Бүх төрлийн брэнд
Аль ч брэндийг сонгосон баглаа боодлын бат бөх чанарыг анхаарч, зохих ёсоор байгаа эсэхийг сайтар нягталж үзээрэй. Алдартай үйлдвэрлэгчид бүтээгдэхүүн болон түүний багцын дизайн, бүрэн бүтэн байдалд ихэд анхаардаг. Гадна үзэмжийн төгс төгөлдөр байдал нь тэдний үйлчлүүлэгчиддээ хэр их анхаарал тавьдаг, өөрийн нэр хүнддээ хэр их анхаардгийг харуулдаг.