1
Альцгеймерийн өвчин ээжийг нь хэрхэн өөрчилсөн бэ?
"wuillermania" нэртэй "Reddit" цахим хуудасны хэрэглэгч сэтгэл шимшрүүлэм тайлбартйагаар энэхүү зургийг нийтэлжээ. Эдгээр нь түүний ээжийн бүтээл бөгөөд хамгийн эхний өнгөлөг дөрвөлжин болоод хамгийн сүүлийн орооцолдсон утас хоёрыг хийсэн хоорондын хугацаа хоёр жил. Энэ бол альцгеймерийн өвчин энэ эмэгтэйн оюун ухааныг сүйтгэхэд зарцуулсан цаг хугацаа юм.
Энэхүү зургийг нийтэлсний дараа олон мянган сэтгэгдэл ирсэн бөгөөд хэрэглэгчид энэхүү өвчин ямар аюултай болох, гэр бүлд нь хэрхэн нөлөөлсөн талаарх түүхээ хуваалцсанд нь талархжээ.
"Та бүхний илгээсэн сэтгэлийн дэм, халуун дулаан үгсэд баярлаж байна. Мөн энэ өвчнөөр өвдсөн, ийм байдалд орсон хүн бүрийг тэсвэр тэвчээртэй, хүчтэй байхыг хүсэж байна" хэмээн зургийн эзэн сэтгэгдэл бичиж үлдээжээ.
2
Далавчаа гэмтээсэн эрвээхэйд дахин нисэх боломж олгожээ
Хорт хавдраар нас барахаасаа өмнө Ромигийн ээж түүнд "Эрвээхий харах бүртээ намайг чам дээр зочилж ирж байна гэж бодоорой" гэж хэлсэн байна. Түүнээс хойш охин дэлхий дээрх бүх эрвээхэйд туслахаар хичээх болжээ.
Хашаан доторх цэцэрлэгтээ харсан авгалдай бүрийг гэртээ оруулж, эрвээхий болоход нь туслах үүднээс тусгайлан зориулж бэлтгэсэн саванд хийдэг байв. Тэднийг нисгэн явуулахдаа Роми хамгийн их аз жаргалыг мэдэрдэг байна. Гэвч нэгэн удаа далавчиндаа гэмтэлтэй төрсөн эрвээхэйг анзаарчээ.
"Эхлээд би түүнийг гадаад ертөнцөд хэрхэн амьдрах бол гэж бодсон. Харин найз минь надад гэмтсэн эрвээхэйн далавчийг хэрхэн эмчлэх талаар зөвлөсөн юм. Маш түвэгтэй ажил байсан болохоор бүтэхгүй нь гэж бодсон ч би эрвээхэйн далавчийг засаж чадсан. Тэр нисээд явчихсан" хэмээн Роми ярьжээ.
3
Аутизмтай хүүтэй хамт хооллосон алдарт тамирчин
Энэхүү зургийг хүүгийн ээж нийтэлжээ. Хэдийгээр хүү нь маш эелдэг, хүмүүстэй харилцах дуртай ч аутизм өвчнөөс нь болоод хүүхдүүд түүнийг гадуурхдаг гэнэ. Тэр өдрийн хоолоо ихэвчлэн ганцаараа иддэг. Харин нэг өдөр ээж нь хүүгийнхээ найзаас "Америк хөл бөмбөгийн од Трэвис Рудолф танай хүүтэй хамт хооллож байна" гэсэн мессэжтэй уг зургийг хүлээн авчээ.
Тэд хоорондоо танилцаж, өдрийн хоол идсэн бөгөөд багийнх нь бусад гишүүд дараахан нь ирж хүүтэй ярилцан, найзууд болсон байна.
"Таныг яагаад манай хүүтэй хоол идэх болсныг мэдэхгүй юм. Гэхдээ үүнд тань бид маш их баярлаж байгаагаас гадна хэзээ ч мартахгүй гэдгээ хэлмээр байна" хэмээн хүүгийн ээж өөрийн фэйсбүүк хуудсандаа бичжээ.
4
Хамгийн сайн найзынхаа оршуулганд ирсэн цэрэг
Кайл нэртэй энэ цэрэг немц овчарк Бодзатай тулааны талбарт даалгавар биелүүлж яваад учирчээ. Тэр цагаас хамтран ажиллаж, найзууд болсон бөгөөд Бодза тэсрэх бөмбөг илрүүлэгч байв. Нохой Кайлын амийг маш олон удаа аварсан гэнэ.
"Түүнийг хөгшрөөд албанаас чөлөөлөгдөхөд нь би гэртээ авчирсан юм. Бодза бол ядарч цуцахыг мэддэггүй, тоглох дуртай, хязгааргүй үнэнч гайхалтай нохой байлаа" хэмээн Кайл дурсан ярьсан байна.
Хэдэн сарын өмнөөс Бодза эмчлэгдэшгүй өвчтэй гэж оношлогдон, хөл дээрээ ч тогтож чадахгүй болсон аж. "Амьдрал хэтэрхий хэцүү байсан учраас би түүнийг унтуулахаар шийдсэн. Түүнийг чанга тэврэх үед тэр над руу инээмсэглэх шиг болсон. Яг л энэ бүхнийг дуусгахдаа баяртай байгаа мэт байсан" гэж Кайл хэлжээ.
5
Муур тэвэрсэн өрөвдөлтэй хөгшин
Туркийн нэгэн тосгоны тэтгэврийн хөгшин Али гэр бүлийнхнийхээ хамтаар бүх зүйлээ гал түймэрт алджээ. Тэдний амьдарч байсан байшин үнс болтлоо шатсан байна. Азаар хэний ч амь үрэгдээгүй бөгөөд Али муураа аварч амжсан аж. Байшинг шатаж байх үеэр Али өөрийн найзаа олж, гадагш гаргажээ. Муураа энгэртээ наан уйлж буй хөгшин эрийн зураг сошиал сувгуудаар тарж, олон хүний сэтгэлийг хөдөлгөсөн юм.
Төрийн өмчит байгууллагаас Али болон түүний гэр бүлийнхэнд шинээр байшин барьж өгсөн байна. Али одоо шинэ байшиндаа гэр бүлийнхэн, хайртай муурныхаа хамтаар аз жаргалтай амьдарч байна.
6
Охиноо алдсан аавын хүсэлт
"Миний охин урт хугацааны туршид хорт хавдартай тэмцсэний эцэст саяхан тэнгэрт одсон юм. Төрснөөсөө хойших бүх хугацаанд эмнэлэгт байсан учраас бидэнд түүний гуурсгүй нэг ч зураг байхгүй. Хэн нэгэн энэ зурагнаас гуурснуудыг арилгаад өгч чадах уу?" гэсэн хүсэлтийг мэндлээд зургаан долоо хоног болоод өнгөрсөн Софиагийн аав "Reddit" цахим хуудаснаа бичжээ.
Харин хэсэг хугацааны дараа охины фотошопдож янзалсан олон зураг, гар зургууд хүртэл цахим хуудсанд тавигджээ. "Эхнэр бид хоёр охиноос минь үлдсэн нэг гоё зурагтай болохыг л хүссэн. Харин бид огт танихгүй хүмүүсээс гайхалтай фото зураг, гараар зурсан зургуудыг хайр энэрэл болоод сэтгэлийн дэмийн хамт хүртлээ. Энэ үнэхээр гайхамшигтай санагдаж байна" гэж Софиагийн аав сэтгэгдэл үлдээжээ.
7
Мөрөөдөл биелсэн нь
Нью-Йорк дахь "West Point"-д болсон төгсөлтийн баярын үеэр төгсөгчдийн нэг нь нулимсаа барьж дийлсэнгүй. Идраче Гайтигаас АНУ-д ирэхдээ англиар маш муу ярьдаг байжээ. Нисгэгч болох мөрөөдөл нь нэг л өдөр биелнэ гэж тэр үед төсөөлөө ч үгүй байсан юм. "Миний ирсэн газарт бол хүмүүс нисгэгч болно гэж мөрөөддөггүй. Тэд илүү энгийн зүйл мөрөөддөг. Манай гэрийнхэн баян байгаагүй ч эцэг эх минь миний боловсролд маш их анхаардаг байсан" гэж Идраче ярьжээ. Тэрээр армид алба хааж, дэлхийн хамгийн хатуу дэглэмтэй цэргийн академид элсэн, өөрийн мөрөөдлөө биелүүлж чадсан байна.
"Яг миний зогсож байсан газар зогсоод тангараг өргөж байсан хүмүүсийг бодоод сэтгэл хөдлөн, нулимсаа барьж дийлээгүй" хэмээн Идраче өгүүлжээ.
8
Хүнд өвчтэй аавыгаа эдгээсэй гэж хүссэн хүү
12 настай Жэйкоб хүү Сантагаас бусад хүүхдийн адил тоглоом, шинэ гар утас өгөхийг хүссэнгүй. Харин түүний цорын ганц хүсэл нь аавыгаа хурдан эдгээх л байлаа. Жэйкобын аав Жэйсон цахилгаанчин бөгөөд сүүлийн хоёр жилийг эмнэлэгт өнгөрүүлжээ.
Энэхүү зургийг хажуугаар нь өнгөрч явсан хүн авч олон нийтийн цахим сүлжээнд нийтэлсэн байна. Маш олон хүн аавыгаа гэсэн хүүгийн сэтгэлээр бахархаж, эмчилгээний зардлыг нь цуглуулах аян зохион байгуулсан юм.
9
Хүн хүнээ гэсэн нэгдмэл чанар
"Parkland"-д болсон буудлагын үеэр амиа алдсан Жина Роусыг оршуулах ёслол дээр уг зургийг даржээ. Жинагийн эцэг эхэд учирсан зовлонг хуваалцаж, охиныг алсын замд нь үдэхээр агаарын тээврийн 100 гаруй нисгэгч ирсэн байна. Дүрэмт хувцсаар жигдэрсэн энэ эрхмүүд цэргийн сүр хүч, хүн хүнээ гэсэн нэгдмэл байдлын тод жишээ ажээ.
10
Эх үрийн хайр
Унагаа алдсан гүү, эхийгээ алдсан унага хоёр. Элгээ дэвтээж, эх үр болсныг нь харахад зүрх шимширмээр. Тэднийг уулзуулснаас хойш хэдхэн цагийн дараа энэ зургийг авсан аж.