Галт уулын дэлбэрэлт хавайчуудыг түгшээж байна

2018-05-11, 10:48
7,943

Хавайн аралд тавдугаар сарын 4-өөс эхлэн Килауэа галт уул идэвхжиж улмаар дэлбэрч эхэлжээ. Галт уул дэлбэрэхээс хэд хоногийн өмнөөс тэр хавьд газар хөдлөлт мэдрэгдэж байсан учир нутгийн иргэд нүүхэд бэлэн байсан аж. Килауэа уулын тогоо нурж унаснаар халуун лав ойролцоох суурьшлын бүсийг чиглэн урссан байна. 

Галт уулын дэлбэрэлт хавайчуудыг түгшээж байна

1

Үүнээс болоод 35 байшин нурсан төдийгүй 1700 хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа юм. Халуун лав мод, байшин, зам гүүр гээд таарсан бүхнээ сүйрүүлээд зогсохгүй галт уулын дэлбэрэлтээс болж энд тэндгүй ан цав үүсгэсэн нь газар хөдлөх нөхцөлийг бүрдүүлж байгаа гэнэ. Галт уулын лавнаас хүний эрүүл мэндэд хортой хүхрийн давхар исэл ялгардаг. Галт уулын дэлбэрэлт хэзээ намжих нь тодорхойгүй байгаа учир нутгийн иргэд ихээхэн түгшүүртэй байна.

2

Галт уултай хамгийн ойрхон суурин бол Лейлани-Эстейтс байжээ.

3

4

АНУ-ын геологийн албаныхны авсан гэрэл зураг. Килауэа галт уулын тогоо. 

Килауэа галт уул нь хавайчуудын хувьд томоохон утга учиртай. Галт уулын, галын, хүчтэй салхины хатан хаан болох Пеле энд амьдардаг гэж тэд үздэг байна.

5

6

Хавайн аюулгүй байдлын албаныхны мэдээлснээр одоогийн байдлаар ямар нэгэн хохирогч, амь насаа алдсан хүн байхгүй аж.

7

Энэ уул нь дэлхийн хамгийн залуу идэвхтэй галт уулуудын нэг юм. 2008, 2011, 2014 болон 2017 онуудад энэхүү Килауэа галт уул дэлбэрч байсан гэнэ.

Уг үйл явдлыг өөрийн нүдээр харсан Брэндон Клемент (Brandon Clement) гэгч эр гар утсан дээрээ бичлэг хийсэн бөгөөд урсаж буй лав түүний "Мустанг" машиныг хормын дотор үгүй хийжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()