1
Энэ зураг амьдрал дээр харагддагаас өөр
Табар одоогоор өөрийн инстаграмм хуудаснаа 60 мянга орчим дагагчтай аж. Сүүлийн үед олны анхаарлыг хэт татах болсон нь түүнд таалагдахгүй байгаа талаар энэ хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
Түүний хэлснээр цахим сүлжээгээр тархаад байгаа зургууд нь амьдрал дээр харагддагаас нь тэс өөр гэнэ. Гэхдээ гадаад төрх нь дан ганц мэс заслын үр дүн эсэхийг тэр тодруулаагүй бөгөөд ихэнх хүн түүнийг нүүрний будалтаа ихдүүлсэн гэж байсан юм.
2
Би 50 гаруй удаа мэс ажилбар хийлгээгүй
"Сайн байна уу? Хүндэт дагагч нар минь. Та бүхний шуугиад байгаа зургуудын талаар хэлэх зүйл байна. Би 50 гаруй удаа мэс ажилбар хийлгээгүй. Гадаадын цахим хуудсууд хэтэрхий нэг талыг барьсан худал мэдээлэл түгээж байгаад харамсаж байна. Миний бодлоор энэ хүмүүс XVIII зуунд амьдардаг байх. Техник технологи, нүүр будалтын талаар юу ч мэддэггүй учраас л тэд гайхаж байгаа байх" гэжээ.
3
Түүний зургууд хуурамч уу?
Түүний дээрх мэдэгдлийн дараа хүмүүс Табарын зургийг техник технологийн буюу компьютерийн программаар янзалсан гэдэгт итгэж эхэлжээ. Харин хэсэг зарим хүн түүнийг үнэхээр бодит байдал дээр ийм харагддаг хэмээн баталж байв. Ямартай ч Табар өөрийг нь шүүмжилж байгаа хүмүүс үнэн хэрэгтээ зүгээр л түүнд атаархаж байгаагийн илрэл хэмээсэн байна.
4
Мэргэжилтнүүд түүнд санаа зовж байна
Табарын зураг мэс заслын эмч нар болон энэ төрлийн мэргэжилтгүүдийн санааг зовоогоод амжжээ. Тэдний ихэнх нь түүний эрүүл мэндэд ноцтой нөхцөл байдал үүсээд байгааг анхааруулсан байна. Гоо сайхны мэс заслын нэгэн эмч "Энэ эмэгтэйд эмнэлгийн асаргаа хэрэгтэй. Түүний уургийн хэмжээ маш их багассан тул гуурсаар хооллож, физик эмчилгээ нэн даруй хийлгэхгүй бол тэр өлсгөлөнд нэрвэгдэж, шим тэжээлийн дутагдлын улмаас амиа алдаж магадгүй" гэжээ.
5
Түүнд хэн мэс засал хийв?
Түүнд мэс ажилбар хийсэн эмч нарыг хэтэрхий шөвгөр хамар болон тос шиг арьстай болгосныг мэргэжилтнүүд буруутгаж байлаа. Учир нь хэт шөвгөр хамар нь амьсгалын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, улмаар эрүүл мэндийн хувьд асуудал үүсэх нөхцөл болдог байна.
Нэгэн хэрэглэгч "Тэр өөрөө хүссэн байсан ч хамаагүй түүнд хагалгаа хийх хэрэггүй байсан юм. Харин түүнийг сэтгэл зүйч рүү дагуулж очих хэрэгтэй байж" хэмээн сэтгэгдэл бичсэн байна.
6
Эмч нар тангарагаа зөрчсөн үү
Үүнээс үүдэн эмч нарын шунал хүний аминаас үнэтэй болж гэж шүүмжлэх хүмүүс ч олон байв. Эмчийн тангарагт дурдсанаар, тухайн хүний сонирхлыг үл харгалзан, эрүүл мэндэд нь эрсдэл дагуулна гэж үзвэл эмч мэс засал хийлгүйгээр, энэ талаар тайлбарлан ойлгуулж, гарч болох сөрөг хүчин зүйлсийг тооцох ёстой гэсэн байдаг аж.
7
Олны анхааралд өртөх гэж л ийм зүйл хийсэн үү
Табарын мэдэгдэл нь нэг бол үнэхээр түүнд төрсөн сэтгэгдэл байж болох юм. Эсвэл бүр эсрэгээрээ олны анхаарлыг татаж, од болох хүсэлтэй байсан ч байж мэдэх юм.
Анх Сахар Табар ийм байжээ