1
Берген Бельзен хорих лагер
Нацистын армийнхан олзлогдсон цэргүүдийг хорих лагер байдлаар ашиглах гэж 1943 онд Берген Бельзенийг байгуулжээ. Энд Германы хоригдлуудыг барьцаанд байгаа Еврейчүүдтэй солилцдог байв. Гэвч удалгүй уг лагер бөөнөөр нь хоморголон устгах цэг болж, 1941-1945 онд Зөвлөлтийн 20 мянга гаруй дайчин болоод 50 мянга гаруй хоригдол тэнд амь насаа алдсан юм. Ганц хүн хэрхэн олон нийтийг өдөөн турхирч, зургаан сая гаруй хүний аминд хүрсэн дайны үндэс суурийг тавьсан талаар уг зураг сануулж байна.
2
Камбожийн аллагын талбай
Энэ бол Улаан Кхемерүүд 1975-1979 оны үед буюу Камбожийн иргэний дайны дараа сая сая хүнийг хоморголон хөнөөсөн талбай юм. Уг цуст хядлагыг тус улсын Засгийн газраас явуулсан бөгөөд 1979 онд Вьетнам улс Ардчилсан Камбожийг эзлэн авснаар эцэслэсэн юм. Хожим нь "DC-Cam Mapping Program" болон Йелийн их сургуулиас хамтран 20 мянга гаруй хүний цогцсыг малтан гаргасан нь энэ ажээ.
3
Боолын наймаа
Боолчлол түүхийн аль нэгэн хэсэгт үргэлж байсаар ирсэн боловч дундад зуунд Европ болон Британийн арлуудад илүү их дэлгэрч байв. Норвеги, Дани улс 1802 онд боолчлолыг халсан анхны орнууд болсон бол АНУ 1800 оны сүүлчээр энэ уламжлалаас татгалзсан юм. Гэсэн хэдий ч боолчлол хүн төрөлхтний түүхэнд үлдсэн томоохон хар цэг байсаар л байна.
4
Монгол бүсгүйг залхаан цээрлүүлж байгаа нь
Энэхүү зураг дээр залуу бүсгүйг модон хайрцагт хийж цоожлон, өлсөж үхэг гээд үлдээсэн байгааг та харж байна. Агаар оруулах гэж гаргасан жижиг нүхээр толгойгоо цухуйлган, хайрцагнаас гарах арга зам сүвэгчилж буй түүний уг зургийг Францын зурагчин Алберт Кахн 1913 оны долдугаар сард Монголд авсан байна. Харин 1922 онд "National Geographic" сэтгүүлд энэ зураг анх хэвлэгдэж байжээ.
5
Хирошима, Нагасаки хотуудад унасан цөмийн бөмбөг
АНУ-ын зүгээс Японы Хирошима, Нагасаки хотууд дээр наймдугаар сарын 6, 9-нд цөмийн бөмбөг хаясан нь хоёр улсын нэг нь нөгөөгөө ялах гэсэн хэт улайрсан шийдвэрийн харамсмаар үр дагавар болж түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн билээ. АНУ-ын тухайн үеийн ерөнхийлөгч Харри С.Труман ийм шийдвэр гаргаснаа зөвтгөж, уг ажиллагааг явуулахын өмнө япончуудыг бууж өгөхийг шаардсан гэж мэдэгдсэн байдаг. Гэвч түүний энэ болчимгүй шийдвэр 129 мянган хүний амь насыг хөнөөж, сая сая хүнд ямар нэг байдлаар нөлөөлж, өнөөг хүртэл хор уршиг нь илэрсээр байгаа билээ. АНУ одоог хүртэл энэ асуудлаар Япон улсаас албан ёсоор уучлалт хүсээгүй юм.
6
Берлиний хана
Берлиний ханыг Зүүн болон Баруун Германыг 1961-1989 оны хооронд тусгаарлах зорилгоор барьж байгуулжээ. Ханыг нэвтрэн Зүүн Германаас Баруун Герман руу орох гэсэн хэнийг ч болов буудан хороох тушаалтай байсан гэдэг.
7
1929 оны их хямрал
Энэхүү зурагт Зул сарын баярыг талх идэж тэмдэглэж байгаа нэгэн америк гэр бүлийг харуулжээ. Их хямрал нь 1929 оны 9 дүгаар сарын 4-нд болсон хувьцааны ханшны уналтаар анх АНУ-д эхэлсэн. Улс орнуудад харилцан адилгүй цаг хугацаанд үргэлжилсэн ч ихэнх оронд 1930-1940-өөд оны дунд үе хүртэл үргэлжилсэн билээ. Энэ үед хүмүүс ажилгүй болж, гэрийнхээ эд хогшил, гоёл чимэглэлээ зарж, идэх хоолтойгоо залгаж байв.