Стресст орж сэтгэлээр унасан хүнд хэзээ ч хэлж болохгүй зүйлс

Ойр дотны тань хэн нэгэнд сэтгэл зовнисон асуудал тулгарсан үед та зөвлөгөө өгч, асуудлыг нь сонсдог уу? Ер нь ийм хүмүүст юу хэлж, ямар зөвлөгөө өгөх хэрэгтэй юм бол? Сэтгэлийн хямралтай байгаа хүнд хэлэхээс зайлсхийх шаардлагатай, бичигдээгүй дүрмийн талаар танд танилцуулахаар бэлтгэлээ.  

Стресст орж сэтгэлээр унасан хүнд хэзээ ч хэлж болохгүй зүйлс

1 "Мартчих"

Үнэхээр тийм л амархан байсан бол хэн ч өөрийгөө зовоохгүй шүү дээ. Сэтгэл гутралд орсон хүмүүсийн хувьд тухайн асуудлыг мартана гэдэг боломжгүй зүйл юм. "Сэтгэл зовнил нь сэтгэцийн бусад өвчний адил хувийн бөгөөд субъектив асуудал юм" хэмээн Аризона мужийн Тусконы итгэмжлэгдсэн сэтгэл зүйч Ами Акстелл (Amy Axtell) хэлсэн байна. "Мартчих" гэж зөвлөх нь тухайн хүний асуудлыг юман чинээ тоохгүй байгаагийн дээр хэр ноцтой гэдгийг нь ч бодолцож үзэхгүй байгаа хэрэг юм. Харин үүний оронд тэднээс та ямар мэдрэмж төрж байгаа, чухам юу санааг тань зовоож байгаа, сэтгэлээ тайтгаруулахын тулд юу хийдэг зэргийг нь асуух хэрэгтэй" гэж Ами Акстелл зөвлөжээ. 

"Мартчих"

2 "Ингэж байж өвдчих вий"

Сэтгэл хямралд өртсөн хүмүүсийн ихэнх нь эрүүл мэнддээ анхаарал хандуулахаа больсон байдаг. Эрүүл мэнд нь муудахын хэрээр сэтгэл хямрал ихсэх болно. Сэтгэл гутралд орсон хүнтэй хамт байх хэцүү боловч ямар нэг зүйл хамтраад хийх нь тэдэнд хамгийн сайн эмчилгээ болдог. Тиймээс хамт салхинд гарах, орчин тойрон, хүрээллээ солих зэргийг туршаад үзээрэй. 

"Ингэж байж өвдчих вий"

3 "Зүгээр л тайвшир"

Гаднаас нь харахад асуудлыг шийдвэрлэх арга зам маш энгийн санагдаж магадгүй юм. Гэвч сэтгэл зүйч Акстеллийн үзэж буйгаар тайван байж чадахгүй байгаа нь өөрөө сэтгэл гутралын нэг шинж тэмдэг ажээ. Тэгэхээр сэтгэл зүйн асуудалтай байгаа хүнд тайван бай гэж хэлэх нь ханиадтай хүнд битгий найтаа, битгий ханиалга гэж хэлсэнтэй ижил юм. 

Харин тухайн хүний сэтгэл зовнилыг хүлээн зөвшөөрч, хөгжилтэй сайхан байсан үеийг нь сануулан ярилцах нь илүү зөв арга  хэмээн Акстелл зөвлөжээ. 

"Зүгээр л тайвшир"

4 "Хэтэрхий их юм бодохоо болих хэрэгтэй"

Үргэлж ямар нэг зүйлд санаа зовж, янз бүрийн зүйл бодож, их идэж, хумсаа мэрэх эсвэл хэт хурдан ярьж буй зэргээр нь тухайн хүнийг сэтгэл зовнилтой байгааг нь мэдэж болно. Сэтгэл гутралд орсон хүнд юу ч битгий бод гэж хэлснээр та тэдэнд бодож, санаа зовних бас нэгэн хүчин зүйл нэмж буйтай ялгаа үгүй. 

Тэдэнд өгч болох арай дээр зөвлөгөө бол өөр зүйлд анхаарлаа хандуулах, эсвэл өөрийгөө завгүй байлгах явдал юм. 

"Хэтэрхий их юм бодохоо болих хэрэгтэй"

5 "Магадгүй чи уух хэрэгтэй байх"

Энэ арга нь харин ч бүр их асуудал үүсгэдэг. Үр дүн нь удаан үргэлжилдэггүйн дээр согтууруулах ундаанаас хамааралтай болох суурийг тавьж ч мэднэ. Энэ талаар Акстелл эмч "Сэтгэл гутралд өртсөн хүмүүсийн дийлэнх нь сэтгэцэд нөлөөлөх бодисоос хамааралтай болсон байдаг тул тусгай эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон байдаг" гэжээ. Тэгэхээр уг зөвлөгөө нь тэдэнд туслахаас илүүтэйгээр аюул учруулдаг байна. 

Үүний оронд хамтдаа фитнессээр хичээллэх санал тавиарай. Дасгал хөдөлгөөн бол сэтгэл гутралыг арилгах гайхалтай арга юм. 

"Магадгүй чи уух хэрэгтэй байх"

6 "Битгий стресстээд бай"

АНУ-ын Сэтгэл гутралыг судлах холбооны мэдээлснээр, стресс болон сэтгэл гутрал хоёр нь  ондоо ойлголтууд юм. Стресс нь тухайн нөхцөл байдалд үзүүлж буй хариу үйлдэл бөгөөд зүрх дэлсэх, цусны даралт ихсэх, нүүр улайх, огцом ааш зан хувирах, уур хүрэх зэргээр илэрдэг. Харин сэтгэл гутрал нь стресст оруулсан нөхцөл байдал хэдийнэ болоод өнгөрсөн ч үргэлжлэх үйл явц юм. Тиймээс өдөр тутмын стрессээ март гэж хэлэх нь залхмаар байдлыг бүр ч хүндрүүлдэг. 

Ийм байдалтай байгаа хүнийг маш сайн сонсож, ямар нэгэн тусламж зөвлөгөөг харамгүй хайрлаарай. Жишээ нь, "Би чамайг сонсож байна. Чамд их хэцүү байгаа бололтой. Би юу хийх хэрэгтэй вэ?" гэж хэлж болох юм" хэмээн Акстелл эмч зөвлөж байна. 

"Битгий стресстээд бай"

7 "Надад ч гэсэн хэцүү байна"

Иймэрхүү утгатай зүйл хэлэх нь тэр хүний сэтгэл гутрал, стрессийг улам бүр нэмэгдүүлээд зогсохгүй түүний сэтгэл зүйн байдлыг үл тоох утга агуулж байдаг. 

Сэтгэлд гутралд орсон хүнийг шүүмжлэлгүйгээр асуулт тавьж, анхааралтай сонс. Хэрвээ та ийм нөхцөл байдалд өмнө нь орж байгаагүй бол энэ талаар мэддэг юм шиг ярих хэрэггүй. 

"Надад ч гэсэн хэцүү байна"

8 "Жижиг асуудлын төлөө санаа зовох хэрэггүй"

Сэтгэл гутралаар өвчилсөн хүнд жижиг асуудал гэж байдаггүй. 

Харин ингэж хэлэхийн оронд тухайн асуудлыг байгаа чигээр нь хүлээн авч, цаг хугацаа бүхнийг шийдэх болно гэдэгт итгүүлэх хэрэгтэй хэмээн Акстелл зөвлөж байна. 

"Жижиг асуудлын төлөө санаа зовох хэрэггүй"

9 "Чамаас ч хэцүү байдалтай маш олон хүн байгаа"

Өөр хүмүүст илүү хэцүү байгаа гэдгийг тодорхойлон хэлэх нь сэтгэл гутралд өртсөн хүнийг буруутай мэт санагдуулж, өөрөөсөө ичихэд хүргэнэ. 

Акстеллийн туршлагаар сэтгэл гутралд орсон үйлчлүүлэгчид мэдээж хэрэг дэлхийн хаа нэгтээ өлсгөлөн, хүчирхийлэл, эдгэршгүй өвчин зэргээс болж зовж шаналж байгаа хүмүүсийн дэргэд харьцангуй цөөн гэдгийг мэддэг.  

"Чамаас ч хэцүү байдалтай маш олон хүн байгаа"

10 "Өөрөө өөрийнхөө асуудлыг үүсгээд байна"

Энэ нь та тухайн хүнийг сэтгэл зовних асуудалтай болсонд нь буруутгаж буйн дээр түүний мэдрэмжүүдийг үгүйсгэж байгаа явдал юм. 

Сэтгэл гутралд орсон хүнд та үнэхээр юу гэж хэлэхээ мэдэхгүй байгаа бол зүгээр юу ч хэлэлгүй тэврэлт бэлэглээрэй. 

"Өөрөө өөрийнхөө асуудлыг үүсгээд байна"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()