1
Энэ тогоочийг би халсан
“Нэгэн удаа манай ресторанаар үйлчлүүлж байсан үйлчлүүлэгч хоолыг амтгүй байна хэмээн хоёр удаа буцаасан юм. Уурласан тогооч үйлчлүүлэгчээс уучлалт хүсэж түүнд нэмэлтээр шоколадтай, зайрмагтай брауни хийж өгөхөөр болжээ. Гэхдээ амттан ашиглахын оронд тэрээр гахайн өөх ашигласан бөгөөд гаднаас нь харахад зайрмагнаас огтхон ч ялгарахгүй байсан юм” хэмээн "Quora" сайтын хэрэглэгч Райан Своллоу бичжээ.
“Гал тогооны өрөөний зарим хэсэг нь шилэн байсан учир уурласан тогооч, бусад тогооч нарын хамтаар үйлчлүүлэгчийн өөх идэж байгаа байдлыг харж өөрийгөө баясгажээ. Гэхдээ би энэ тогоочийг ажлаас нь халсан”.
2
Нүдний дусаалга ашигласан нь...
“Харин үүнтэй адил өөр нэгэн жишээ нь уурласан зөөгч үйлчлүүлэгчийн аяганд нүдний дусаалга хийсэн явдал юм. Үүнийг ууснаар үйлчлүүлэгчийн гэдэс гүйлгэх болно гэж боджээ. Гэнэн зөөгч энэ талаараа бусад зөөгч нарт ярьж, тэд надад хэлснээр би энэ зөөгчийг мөн л ажлаас нь халсан” хэмээн Райан бичсэн байна.
3
Кофенд нь сэтгэцийн эм нэмж үйлчлүүлэгчээсээ өшөө авсан нь
“Нэгэн удаа би томоохон ресторанд зөөгчийн туслах хийж байсан юм. Миний хамтрагч зөрүүд үйлчлүүлэгчээс өшөөгөө авахын тулд кофенд нь сэтгэцийн эм хийсэн” гэж Reddit сайт дээр бичжээ.
4
Унагаад, сэгсрээд зочиндоо өгсөн
“Нэг тогооч үйлчлүүлэгчийн захиалсан хоолны махыг зориуд унагаад дараа нь газраас аваад сэгсрээд үйлчлүүлэгчид өгсөн” хэмээн Reddit сайт дээр TamponShotgun хэмээх нэрээр бүртгүүлсэн хэрэглэгч тогоочийн хуудуутай явдлын талаар хуваалцсан байна.
5
Захиалгыг долоох
“Надтай хамт ажиллаж байсан эмэгтэй захиалгын брокколиг долоосон юм. Захиалга өгсөн эмэгтэй хоолыг хангалттай халуун биш байна гэж хэд хэдэн удаа буцаасан учир зөөгч ийнхүү өшөөгөө авчээ".
6
Намайг зодсон залуу миний ажиллаж байсан ресторанд ирсэн
“Гудамжинд явж байхад намайг нэг залуу зодсон бөгөөд хэд хоногийн дараа тэр миний тогоочоор ажиллаж байсан ресторанд орж ирсэн юм. Гал тогооны өрөө нь шилэн цонхтой байсан учир тэр намайг таньж найзууддаа намайг хэрхэн зодсон болохоо ярьсан. Харин би түүнээс өшөөгөө авч, хоол руу нь нусаа нийж, хоёрдугаар хоолных нь махыг газраар өнхрүүлсэн” гэж сайтад нэрээ нууцалсан хэрэглэгч бичжээ.
7
Шалан дээрээс бяцхан хавч олоод...
“Миний танил зөөгчийг үйлчлүүлэгч нь учиргүй загнасан учир тэрээр шалан дээрээс хавч олоод түүнийг үйлчлүүлэгчийн захиалсан пастан дээр тавьж өгсөн юм. Харин дараа нь бахархалтай гэгч нь бүсгүйг хоол идэж байхыг нь харж байлаа” хэмээн сайтын хэрэглэгч sleeve дурсан бичжээ.
8
Савлагч...
“Би савлагчаар ажилладаг. Тиймээс надад муухай зан гаргасан үйлчлүүлэгчээс өшөөгөө авахдаа түүний худалдаж авсан бяслагийг нь хүнсний хамгийн доор хийсэн. Энэ тохиолдолд бяслаг шалчийж хэлбэрээ алддаг” гэж Anon_Alcoholc хэмээх хэрэглэгч туршлагаасаа хуваалцсан байна.
9
Халуун чинжүү
“Намайг пиццаны газар ажиллаж байх үед хамтран ажиллагч маань уурыг нь хүргэсэн үйлчлүүлэгчээс дараах байдлаар өшөөгөө авдаг байсан. Тэрээр пиццаны нэг хэсэгт халуун чинжүү цацчихдаг” хэмээн Reddit сайтын sfw3015 хэмээх хэрэглэгч бичсэн байна.
10
Уйланхай хүүхдүүд
“Ямар нэг үйлчлүүлэгч миний уурыг хүргэвэл би тэр хүний хажууд талын ширээнд уйланхай, ууртай бяцхан хүүхдүүдийг суулгадаг байсан” гэж Reddit сайтын phuque_ewe хэмээх нэртэй хэрэглэгч дурсан бичжээ.
Танд болон таны эргэн тойронд иймэрхүү явдал болж байсан уу?