1
2016 онд "Forbes" сэтгүүлээс гаргасан дэлхийн тэрбумтнуудын жагсаалтын 44 дүгээрт Лаурен Пауэлл болон түүний гэр бүл орсон бол өөр нэгэн жагсаалтын технологийн салбарын хамгийн баян эмэгтэйг тэрээр тэргүүлж байсан удаатай. Тэгвэл алдартай тэрбумтан, бэлэвсэн бүсгүй саяхан 16.5 сая ам.доллараар Сан Францискод гайхалтай сайхан эдлэн газар худалдан авчээ.
2
Тэрээр Калифорни мужийн Вүүдсайдад 20 сая ам.долларын эдлэнтэй билээ. Мөн 2014 онд тус мужийн Лос Алтос Хиллст 10 акр бүхий морины зүчээг 16.3 сая ам.доллараар худалдан авч байсан юм.
3
Харин 2015 оны дөрөвдүгээр сард тэрээр Малибу Фарадайс Ковд бүрэн баригдаж дуусаагүй байсан хотхонд 44 сая ам.доллар зарцуулжээ. Үүнээс хоёр жилийн дараа дахин 16.5 сая ам.доллараар хөршийнхөө байшинг худалдан авч нийлүүлэн, байшингаа бүр том болгосон байдаг.
4
2016 онд Флорида мужнаа 15 сая ам.доллараар авсан эдлэн газарт нь охин Ив Жобс (Eve Jobs) нь бэлтгэл хийдэг байна. Өнгөрсөн оны аравдугаар сард Фовелл Жобс Вашингтон болон бусад гурван газар салбартай "Monumental Sports & Entertainment" хэмээх спортын төв бүхий компаниас их хэмжээний хувьцаа худалдан авчээ. Мөн ашгийн бус гэсэн тодотголтой "Emerson Collective" группийг үүсгэн байгуулагч тэрээр "The Atlantic" сэтгүүлийн компаниас өнгөрөгч долдугаар сард хувьцаа худалдан авсан байна.
5
18.9 сая ам.долларын хөрөнгөтэй хэмээгддэг Фовелл Жобс "Russian Hill"-д эдлэн худалдан авснаар Данни Ример (Danny Rimer)-тэй хөршүүд болжээ. Тэрээр 2013 онд одоо амьдарч буй сууцаа 12.4 сая ам.доллараар худалдан авсан бөгөөд шинийг авахаасаа сарын өмнө энэ байшингаа зарахаар болсон байна.
6
Худалдан авсан харш нь зургаан унтлагын өрөө, долоон угаалгын өрөөтэй бөгөөд нийт 575 м.кв талбайтайн дээр Сан Францискогийн далайн эргийг бүхэлд нь харах боломжтой аж. Мөн гаднаа салхилах цэцэрлэг, тагт, сад зэргийг нь бүрэн тохижуулсан гэнэ.
7
Том унтлагын өрөө нь тусдаа тагттай, спа бүхий угаалын өрөө, гантиг чулуун ваннтай юм байна. Гал тогооны хувьд гантиг чулуугаар бүх эд хогшил, тавилгыг хийжээ. Зочны өрөө нь ил зуухтай, шалнаас дээвэр хүрсэн том номын тавиуртай аж.
"The Observer" цахим хуудсанд мэдээлснээр, уг байшинг 1902 онд бариад хэд хэдэн удаа дахин засварласан байна. Хамгийн сүүлд дотоод заслын алдартай мэргэжилтэн Стивен Волфе (Steven Volpe) засаж янзлан орчин үеийн шийдэлтэй болгожээ.