Таны нүүрэн дээр батга гараад байна уу? Тэгвэл ийм учиртай...

2018-05-05, 15:25
27,521

Батгашилт маш олон төрлийн хүчин зүйлээс болж үүсдэг бөгөөд энэ нь бидний эрүүл мэндтэй шууд холбоотой. Барууны ихэнх мэргэжилтнүүд нүүрний тодорхой хэсэгт гарсан батга дотоод эд эрхтэн болоод тухайн хүний амьдралын зохисгүй дадал хэвшлээс шалтгаалдаг гэж үздэг байна. Нүүрний тань аль хэсэгт батга гардгаар эрүүл мэндийн асуудлаа мэдээд авахад гэмгүй.

Таны нүүрэн дээр батга гараад байна уу? Тэгвэл ийм учиртай...

1 Дух

Духны хэсэгт идээт үрэвсэл гарах нь их хэмжээний стресс болон тогтмол цагт унтдаггүй буюу нойрны хэмнэл алдагдсанаас болдог байна. Мөн хэт их өөх тостой хоол идэх нь үүнд нөлөөлдөг. Үүнээс гадна элэг тань асуудалтай байгаа бол мөн духан дээр батга гардаг аж. 

Дух

2 Хамар, уруулны дээд хэсэг

Хамар дээр гарсан батга нь мөн л хооллолттой холбоотой. Халуун ногоо, давс, өөх тос ихтэй хоолоо багасгаж, зүрх судас, цусны даралтаа хэвийн байгаа эсэхэд анхаарал тавих хэрэгтэй.

Үүнээс гадна зүрх, цөс, уушгины асуудлаас болж хамрын үзүүр дээр батга гарах магадлалтай. 

Хамар, уруулны дээд хэсэг

3 Эрүү

Эрүү болоод шанаа хэсгээр гардаг батганы шалтгаан бол гормоны хэмжээ юм. Андроген буюу эр гормон байх ёстой хэмжээнээс илүүдсэнээс болдог гэнэ. Мөн эмэгтэйчүүдийн сарын тэмдэг ирэх үеэр нүүрний энэ хэсэгт хөндүүртэй зүйлс гарах нь жирийн үзэгдэл аж.

Эрүү

4 Хацар

Их хэмжээний элсэн чихэр хэрэглэх нь энэ хэсэгт батгашилт үүсэх үндэс болдог. Өдөр тутам хэрэглэж байгаа сахарын хэмжээгээ багасгаж, эрүүл хооллолтын дэглэм баримтлах нь батгашилтыг бууруулахад тусална. 

Энэ хэсгийн батгыг уушгины өвчлөлтэй хамааралтай гэдэг бөгөөд амьсгалын замын асуудалтай бол хацар орчимд тань идээт үрэвсэл гарах магадлалтай. 

Мөн хацарны батгыг утастай холбон тайлбарладаг. Утасны тань дэлгэцэнд маш их нян бактери байдаг тул ярих үед хацранд наалдаж үлддэг тул утасныхаа дэлгэцийг нян устгадаг цэвэрлэгчээр хааяа  арчиж байгаарай. 

Хацар

5 Дух, чамархайн дээд хэсэг

Үсний уг буюу дух чамархайн дээд хэсэг, чихний орчим дахь үрэвслийг бас гормоны асуудалтай холбон тайлбарладаг. Мөн арьсны нүх битүүрч, бохирдсон үед батга гардаг учраас хэрэглэдэг шампунь, нүүрний будгаа нэг солиод үзээрэй. Илүү байгалийн гаралтай, органик бүтээгдэхүүн хэрэглэж, батгашилт тань буурч байгаа эсэхийг ажиглаарай. 

Дух, чамархайн дээд хэсэг

6 Хөмсөгний дундах зай

Хөмсөгнийхөө дунд хэсэгт батгатай бол элгэндээ анхаарал хандуулаарай. Элэг нь хоол боловсруулах тогтолцоонд гол үүрэг гүйцэтгэдэг билээ. Тэгвэл хөмсөгний дунд гарсан батга нь таныг идэж ууж буй зүйлдээ анхаарал хандуулж, өөх тос ихтэй хоолноос татгалзах хэрэгтэйг сануулж байна. 

Хөмсөгний дундах зай

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()