АНУ-ын тэргүүн хатагтайн нүцгэн зургууд ил боллоо

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп (Donald Trump)-ын гэргий болох Мелания Трамп (Melania Trump) 48 нас хүрч байгаа билээ. Ийнхүү АНУ-ын тэргүүн хатагтай болсон цагаас эхлэн түүний талаар яриа, шүүмж дэлхий даяар гарах болсон бөгөөд ялангуяа түүний хувцаслалтыг шүүмжлэх нь их болсон.

АНУ-ын тэргүүн хатагтайн нүцгэн зургууд ил боллоо
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1

Мелания Кнаусс нь 1970 онд Югославт төрсөн бөгөөд Любляны их сургуулийг архитектурын мэргэжлээр төгссөн байна. Тэрээр 16 настайгаасаа л загвар өмсөгч болсон учир мэргэжлээрээ төдийлөн ажиллаж байгаагүй юм.

2

Загварын ертөнцөд тэрээр нэлээд амжилт гаргасан. Тиймдээ ч "Vogue", "Harper’s Bazaar" болон "Vanity Fair" хэмээх томоохон сэтгүүлүүдийн нүүрийг чимж байжээ.

3

2000 онд  "Sports Illustrated Swimsuit Issue" сэтгүүлийн нүүрийг чимсэн нь  загвар өмсөгчийн карьерийн хувьд томоохон амжилтын нэг юм.

2000 оны 1-р сард "GQ" сэтгүүлийн нүүрийг нүцгэн зургаараа чимж байжээ.

4

Мелания нөхөр Дональдтайгаа сэтгүүлийн зураг авалтанд оролцдог байх үедээ анх танилцаж байсан байна. Тухайн үед Трамп “Ертөнцийн мисс” (Miss Earth) тэмцээний эзэн байжээ.

5

Тэд 2005 онд гэрлэцгээсэн бөгөөд хосуудын хуриман дээр Хилари Клинтон хүртэл хүрэлцэн иржээ. Жилийн дараа тэд Бэррон хэмээх хөөрхөн хүүтэй болсон нь Меланиягийн хувьд анхны, харин Трампын 5 дахь хүүхэд нь байв.

6

Сонгуулийн сурталчилгааны үеэр Дональдын нэр хүндэд сөргөөр нөлөөлөхийн тулд түүний гэргийн нүцгэн болон хагас нүцгэн зургуудыг "The New York Post" сэтгүүл хэвлэж гаргасан байна. Гэхдээ мэдээж энэ нь ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд огтхон ч нөлөөлөөгүй болохыг бид харж байна.

7

Мелани "Twitter" хуудасны идэвхтэй хэрэглэгчдийн нэг төдийгүй өөрийн нууцлаг зургуудыг бусадтай хуваалцах дуртай.

8

Сэтгүүлийн нүүрийг хагас нүцгэн зургуудаараа чимдэг байсан бүсгүй  АНУ-ын тэргүүн хатагтай болсон гэхээр түүнийг үнэхээр азтай эмэгтэй гэхээс өөр юу гэх билээ. Магадгүй амьдрал түүнд гайхалтай боломжийг олгосон ч юм бил үү...

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()