1
Гялгар уут
Гялгар уут нь байгаль орчныг хордуулж буй хамгийн том хаягдал юм. Зарим судалгаанаас харахад жил бүр 3 тэрбум орчим гялгар уутны хаягдал гардаг бөгөөд шингэлт муу учир гол, ус нууранд орж байгаль орчныг ихээр бохирдуулдаг. Мөн гялгар уутыг шатаах нь химийн хорт бодис ялгарах үндэс болдог байна.
2
Хуванцар ширхэгтэй гоо сайхны бүтээгдэхүүн
Ихэнхи шүдний оо үйлдвэрлэгч байгууллагууд оондоо хиймэл хуванцар нэмдэг байна. Энэхүү хуванцар нь жил бүр далай, нууранд ордог бөгөөд ойролцоогоор 8 сая тонн хуванцар болдог. Хуванцар бөмбөлөгүүд усанд орсноор амьд байгаль болон далайн амьдралд сөргөөр нөлөөлдөг ажээ. Учир нь тэд маш их химийн бодисыг өөртөө агуулдаг байна. Энэ төрлийн хуванцар бөмбөлөгүүд нь биеийн шингэн саван болон гуужуулагчинд мөн агуулагддаг. АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама гоо сайхны бүтээгдэхүүнд хуванцар бөмбөлөг хэрэглэхийг хориглосон бөгөөд ихэнхи Европын орнууд энэ дүрмийг баримталж байгаа ажээ.
3
Нэг удаагийн нойтон салфетка
Нойтон салфеткийг хувийн ариун цэврээ сахих болон тасалгаа цэвэрлэх зориулалттай ашиглах нь сүүлийн үед нэлээд газар авч байгаа билээ. Хэдийгээр суултуур руу хаяж болно гэсэн заавар байдаг ч үнэндээ нойтон салфетканд хуванцар агуулагддаг учир ариун цэврийн цаас шиг амархан уусдаггүй юм. Ийнхүү суултуур руу урсгаснаар цэвэрлэх хоолойн бөглөрлийг үүсгэх болон далайн эрэг дээр их хэмжээний хог хаягдал үүсэх шалтгаан болдог.
4
Нэг удаагийн татуурга
Нэг удаагийн татуургыг ган төмрөөр хийдэг бөгөөд АНУ-д л гэхэд жилд 2 тэрбум нэг удаагийн татуургыг ашиглаад хаядаг ажээ. Мөн үүнийг хэрэглэж сахлаа авахад их хэмжээний ус ашигладаг байна. Байгаль орчноо хамгаалахын тулд олон ашиглах татуурга эсвэл цахилгаан татуургыг ашиглах нь зүйтэй юм.
5
Нэг удаагийн зай
Зайнд байгаль орчинд муугаар нөлөөлөх кадьми, тугалга, мөнгөн ус гэх мэт маш олон хорт элемэнтүүд агуулагдсан байдаг. Эдгээр нь усанд урсаж орсноор орчин тойрны бохирдлыг үүсгэдэг. Хэрвээ шатаах юм бол хүнд металлууд агаарын бохирдлыг ч мөн үүсгэнэ. Зайг дахин боловсруулдаг байгууллага нэлээд газар авч байгаа хэдий ч, цэнэглэх боломжтой зайг сонгон авч хэрэглэхийг зөвлөж байна.
6
Дүрдэг цай
Бидний хэрэглэж дассан дүрдэг цайны уутанд хуванцар багтдаг байсан бол сүүлийн үед нийлэг болон полиэтилен ашиглах болжээ. Хэдийгээр хуванцар ууттай дүрдэг цай нь амархан аагшдаг хэдий ч биед хортой бодисыг гадагшлуулдаг байх магадлалтай гэжээ.
7
Нэг удаагийн савх
Хятадуудын хэрэглэдэг нэг удаагийн савх нь Азийг ой модгүй болоход маш ихээр нөлөөлж байгаа. Гринписын судалгаанаас харахад жилд 4 сая модыг ашиглаж 57 тэрбум савх хийдэг гэнэ. Үүнээс гадна савх нь химийн урвалд ордог учир амьсгалын замын өвчин үүсгэх магадлалтай юм. "Amnesty International"-ын мэдээлж байгаагаар зарим савхыг хорих ангид хийдэг бөгөөд энэ нь ариун цэвэр болон хүний эрхийг зөрчиж байгаа хэрэг хэмээн үзжээ.
8
Триклозан агуулсан саван
Ихэнхи саванд триклозан хэмээх бодис агуулсан байдаг бөгөөд уг бодис нь хорт хавдар үүсгэдэг байна. Үүнээс гадна триклозан нь маш бат бөх чанартай учир сайн уусахгүй байх ч магадлалтай. Хэрвээ триклозан далайд, нуур, голын усанд орсноор ашигтай бактериудыг устгадаг байна. Саванд триклозаныг ашиглахгүй байх үйл ажиллагаа эрчимтэй өрнөж байгаа хэдий ч аливаа барааг худалдаж авахдаа найрлагыг нь сайн уншиж худалдан авалт хийж байхыг зөвлөж байна.
9
Жирэмснээс хамгаалах эм
Жирэмснээс хамгаалах эм нь нуур, далайн, голын усанд орсноор загасны үржилд мөн л сөргөөр нөлөөлж байсан гэнэ. Тиймээс хэрвээ дутуу уугаад үлдсэн эм байвал усны хоолой руу битгий хаяж байгаарай.
10
Хөөсөнцөр
Нэг удаагийн хэрэглээний бүх зүйлий хөөсөнцөрт хийдэг боловч энэхүү хөөсөнцөр нь хөрсөнд маш удаан шингэдэг байна. Ингээд хогийн цэг дээр хаягдсан хөөсөнцөр нь ой мод, гол горхи, жижиг төрлийн амьтныг ч мөн хордуулдаг. АНУ-ын хэд хэдэн хотод хөөсөнцөр хэрэглэхийг хориглосон байна.