43 настай Сара Ниблок (Sarah Niblock) маш залуухан харагддаг учраас найзууд нь хүртэл түүнийг 22 настай охин Холли (Holly)-оос нь ялгадаггүй гэнэ шүү. Түүнийг 3 хүүхдийн ээж, 40 гарсан эмэгтэй гэхэд бараг л итгэдэггүй хэмээн ярьсан байна.
20 настай Милли болон 18 настай Марвие хэмээх охид түүний загварын чиг хандлага, нүүр будалтанд нөлөөлсөн хэмээн Сара өгүүлжээ. Манай найз нар "Фэйсбүүк, Инстаграм дээрх чиний зураг их сайхан гарсан байна лээ" гэдэг. Гэвч үнэндээ би биш Холлигын зураг байдаг" хэмээн ярьсан байна. Охид нь өсөж томорч байгаа тул тэд хамтдаа зугаацах болсон байна. Харин энэ талаар тэрээр: "Би охидуудаа урт хугацаанд жоохон хүүхэд хэвээрээ байгаасай гэж их хүсдэг байсан. Мөн тэднийг жоохон байлгахыг би их хичээдэг. Хүүхдүүд наснаасаа хөгшин харагдахад би дургүй" хэмээжээ.
Би "Тэднийг 16, 17 нас хүрсэн хойно нь нүүрээ будахыг зөвшөөрсөн. Гэхдээ тэднийг харж, тэдний зөвлөгөөг дагах нь надад бас сонирхолтой санагдаж эхэлсэн" хэмээжээ.
Аль нь ээж нь байна? Тэгвэл зүүн талд байгаа нь 43 настай Сара Ниблок зогсож байна. Харин баруун гар талд нь 22 настай түүний охин болох Холли (Holly).
Өөртэй нь чацуу шахуу харагддаг ээжтэй байх амаргүй талаар Холли үргэлж ярьдаг гэнэ. Нэгэн удаа түүнийг авах гэж ирсэн болзоот залуу гэрийнхэнтэй нь таарч, Сараг харсан байна. Харин болзооныхоо туршид Холлигоос ээжийнх нь талаар асууж, ямар сайхан харагдаж байсныг нь магтсаар байсан аж. Нэг удаа сургуулийнх нь охин түүнд уурлаад "Танай ээж шиг үзэсгэлэнтэй бүсгүй яаж ийм царай муутай охинтой байдаг байна?" гэж хэлсэн удаатай гэжээ.
Харин одоо бол тэр ээжээрээ бахархдаг байна. Сараг жинхэнэ насаа хэлэхэд нь хүмүүс түүнийг үнэтэй мэс засал хийлгэсэн гэдэгт итгэлтэй байдаг. Гэтэл үнэндээ тэр сүүлийн 4 жилийн хугацаанд 6 удаа ботокс хийлгэхээс өөрөөр ямар нэгэн мэс ажилбарт ороогүй ажээ. "Долоо хоногт 3-4 удаа миний уруулны талаар хүмүүс асуудаг. Жинхэнэ гэдэгт хэн ч итгэдэггүй. Харви болон охидыг харах юм бол тэд ч гэсэн зузаан уруултай байгаа" хэмээн Сара ярьсан байна.
Ихэнхи цагаа хүүхдүүддээ зориулдаг ч чөлөөт цагаараа танилцах апп ашигладаг байсан талаараа өгүүлэхдээ: "Намайг хуурамч, гоо сайхны мэс засал хийлгэсэн гэж хүмүүс боддог.
Барби шиг шар хөвсгөр үстэй байлаа гээд би хуурамч, худалч, явдалтай хүүхэн гэсэн үг биш шүү дээ. Би өөрөө өөртөө арчаатай байх дуртай. Толинд хараад би өөртөө маш итгэлтэй болдог.
Гэхдээ үргэлж ийм харагдахгүй гэдгээ мэдэж байгаа. Ямартай ч одоо ийм байгаадаа маш их баяртай байгаа учраас өөр хэнд ч сайхан харагдах гэж хичээгээгүй" гэжээ. Хэдийгээр охидууд ээжтэйгээ маш ойр дотно байдаг ч ээж охин гэсэн хил хязгаар үргэлж байдаг талаар дурдсан байна.
"Бид амралтын өдөр бүр шөнийн клуб яваад байдаггүй. Бид зүгээр л коктейл ууж, оройн хоол иддэг. Би тэдэнтэй ойр дотно байдаг ч юун түрүүнд ээж нь болохоос найз биш гэдгээ мэддэг. Өмнө нь аль болох даруухан байх гэж хичээсэн боловч би өөрийхөөрөө биш мэт санагдаж байсан" хэмээн Сара ярьжээ.
"Би охидтойгоо маш дотно байхыг хичээдэг. Бид хамтдаа хэд хэдэн удаа гадуур клуб орсон. Харин надаас хэд хэдэн удаа 21 нас хүрсэн гэдгээ батлах үнэмлэхээ үзүүлэхийг шаардсан нь маш инээдтэй санагдсан шүү" хэмээн тэрээр ярьсан юм.
Түүний хүүг Харви гэдэг бөгөөд одоо жоохон байгаа ч нэг л өдөр бидэнтэй нэгдэнэ гэдэгт итгэлтэй байдаг гэжээ. Хүү нь ч гэсэн гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөөх маш дуртай гэнэ. Тэрээр "Найзууд маань амралтын өдрөөр юу хийх гэж байгааг маань асуухад би ээж, эгч нартайгаа цагийг хамтдаа өнгөрүүлэнэ гэдэг. Би ээжийнхээ байгаа байдалд дуртай. Хэрвээ би найз охинтой болвол яг түүн шиг эмэгтэй байгаасай гэж хүснэ. Миний ээж мэдээж зүгээр л бусдын л адил эх хүн. Гэхдээ тэр бусдаас илүү үзэсгэлэнтэй" хэмээн ярьжээ.