Аймшигт түүх өгүүлсэн уран зургууд

Чадварлаг зураачдын бүтээлүүд хүний сэтгэл хөдлөлийг өөртөө нарийн гүн гүнзгий шингээж, үзэж буй хүнийг өөрийн эрхгүй бодолд автуулдаг. Тэдний зарим нь харахад л айдас жихүүдэс хүргэм уран зургууд бас бий. Үүнээс болж сүнстэй зураг гэж ярих ч тохиолдол байдаг. Ийм уран зургууд эздийнхээ амь насыг авч явах магадлалтай байдаг гэнэ шүү. Одоо хүргэх энэ бүтээлүүд дэлгэцний цаанаас харахад аюулгүй боловч, бодитоор худалдаж авах хэрэггүй гэдгийг сануулъя. Яагаад гэдгийг хамтдаа мэдэж авцгаая.

Аймшигт түүх өгүүлсэн уран зургууд

1 “Шаналаж буй хүн” - Зураач тодорхойгүй

“Шаналаж буй хүн” зургийн ард маш аймшигтай түүх агуулагдаж байдаг. Зургийг зурсан зураачийн нэр тодорхойгүй ч уг зураач будагтайгаа өөрийнхөө цусыг хольсон бөгөөд зургаа зурж дуусаад амиа хорлосон ажээ. Харин одоогийн эзэмшигч болох Шон Робинсон энэхүү зургийг эмээгээсээ өвлөж авсан бөгөөд эмээ нь уг зургийг хараалтай гэж хэлж байсан гэнэ. Шон энэ зургийг унтлагын өрөөндөө өлгөсний дараа, түүний гэр бүлийн хүмүүс шивнээ болон уйлах чимээ сонсож, хачирхалтай сүүдэр зэргийг харж байжээ.

“Шаналаж буй хүн” - Зураач тодорхойгүй

2 “Нэргүй” - Здзислав Бексиньский

Бексиньскийн энэ зурагнаас там харагдаад зогсохгүй түүний зургийг хараалтай гэж ярьдаг байна. Зураачийн амьдрал тийм ч сайхан байгаагүй бөгөөд эхнэр нь нас барж, хүү нь амиа хорлож байсан гэнэ. 6 жилийн өмнө зураачийг алуулсан байхад гэрт нь олжээ. Түүний зургийг удаан хугацааны турш харвал үхэх магадлалтай гэсэн яриа бий.

“Нэргүй” - Здзислав Бексиньский

3 “Гар нь түүнд саад болж байна” - Билл Стоунхем

1972 онд зурагдсан энэхүү зургийг сүнстэй гэх яриа бий.  Зурагны өмнөх эздийн хэлж байгаагаар шөнийн цагаар зурган дээрх хүүхдүүд хөдлөж, жаазнаасаа гарах тохиолдол хүртэл байсан гэнэ. Харин галерейн ажилтнууд тус уран зурагтай ажиллаад жилийн дараа нас барцгаажээ.

“Гар нь түүнд саад болж байна” - Билл Стоунхем

4 “Хүн таамаг дэвшүүлж, Бурхан хэрэгжүүлдэг” - Эдвин Генри Ландсир

1845 оны аялалын үеэр сураггүй алга болсон Жон Франклины тухай өгүүлсэн зураг юм. Уг зураг Холлоуэй Хааны коллежид байрладаг байна. Нэг оюутан зурагны хажууд сууж чадахгүй хаах зүйл хайн сандарч тэнд байсан Британий далбаагаар хаажээ. Үүнээс хойш энэ зургийг уг далбаагаар хаах болсон байна. Удаан хугацаанд харсан хүн нас бардаг гэх яриа бий.

“Хүн таамаг дэвшүүлж, Бурхан хэрэгжүүлдэг” - Эдвин Генри Ландсир

5 Чарльз Тревор Гарлендын “хайрын захидал” - Ричард Кинг

Энэхүү зураг Техас мужийн Остин дахь “Дрискилл” зочид буудалд өлгөөтэй байдаг гэнэ. Энэ буудалд АНУ-ын хотын захирагчийн охин болох 4 настай Саманта Хьюстон шатнаас унаж 1887 онд нас баржээ. Хэдийгээр зурган дээр Саманта биш боловч хүмүүс уг зурганд охины сүнс хорогдсон гэж үздэг бөгөөд зураг дээрх охин Самантатай усны дусал мэт адилхан гэдэг. Зургийг харсан даруйд хүмүүсийн сэтгэл санаа тавгүйрхэж, бие нь сульддаг байна. Уг буудлын байнгын үйлчлүүлэгчид хэлэхдээ заримдаа бөмбөгөөр тоглож буй охины сүнсийг хардаг гэнэ.

Чарльз Тревор Гарлендын “хайрын захидал” - Ричард Кинг

6 “Бороо эмэгтэй” - Светлана Телец

Светлана Телец тус зургийг 5 цагийн дотор зурсан бөгөөд зураг зурж байхад тэр өөрөө биш харин хэн нэгэн түүний гараар зурж байсан мэт сэтгэгдэл төрж байсан гэнэ. Зургийг худалдаж авсан хүн бүр буцааж өгдөг байсан бөгөөд уг зургийг харахад нойргүйтэж, уйтгарлаж, зураг тэднийг харж байгаа мэт сэтгэгдэл төрдөг байжээ.

“Бороо эмэгтэй” - Светлана Телец

7 “Уйлж буй хүүхэд” - Жованни Браголин

Зураач Жованни уйлж буй хүүхдийн зургийг зурж, жуулчдад зардаг байсан гэнэ. “Уйлж буй хүүхэд” хэмээх энэ зургийг хараалтай зураг хэмээн үздэг. Британийн “The Sun” сэтгүүлийн мэдээлж байгаагаар гал гарсан айлаас энэхүү зураг огтхон ч шатаагүй гарч ирсэн байна. Англичуудын үзэж байгаагаар уг зураг гал болон азгүйтлийг дагуулдаг гэнэ.

“Уйлж буй хүүхэд” - Жованни Браголин

8 “Бернардо де Гальвесийн хөрөг зураг” - зураач тодорхойгүй

Энэ зураг Техас мужийн Галвестоны "Galvez" зочид буудалд бий.  Буудлын үйлчлүүлэгчид зурагны талаар хачиралхалтай зүйлсийг ярьдаг. Зарим нь хэлэхдээ Бернардо де Гальвес тэднийг харж байгаа мэт санагддаг бөгөөд зурагны хажууд хүйтэн бас тухгүй байдаг гэнэ. Хамгийн хачирхалтай нь тус бүтээлийн гэрэл зургийг авах болгонд сарнисан гардаг байна. Түүнээс зургийг нь дарахыг гуйх хэрэгтэй бөгөөд үүний дараа зураг тод гарах болно гэсэн цуу яриа тархжээ. 

“Бернардо де Гальвесийн хөрөг зураг” - зураач тодорхойгүй

9 “Нэргүй” - Лаура П.

Лаура.П энэхүү зургийг Жеймс Киддын авсан гэрэл зургийг хуулбарлан зуржээ. Киддын хэлж байгаагаар тэргэний хажууд буй толгойгүй хүн байгаагүй бөгөөд зураг дарах явцад гарч ирсэн гэнэ.  Лаура хэлэхдээ "зургийг зурж дууссаны дараа эргэн тойронд нь юм унаж, ямар нэг зүйл алга болж, хагарч байсан" гэжээ. Гэрэл зурган дээр байсан сүнс одоо уран зурагт орсон гэж үзэх хүмүүс бий.

“Нэргүй” - Лаура П.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()