Японы насанд хүрэгчдийн киноны шинэ од

Япон саяхнаас шинэ бяцхан насанд хүрэгчдийн киноны (порно) одтой болжээ. Хэдийгээр бяцхан гэхээр хууль бус мэт санагдаж байгаа ч үнэндээ энэ бяцхан хүүг Кохи Ниши (Kohey Nishi) гэдэг бөгөөд тэрээр одоо 24 настай гэнэ. Эдгэшгүй хүнд өвчин туссанаас болж түүний өсөлт зогссон байна.

Японы насанд хүрэгчдийн киноны шинэ од

24 настай Кохи Нишигийн өндөр нь 92 см бөгөөд тэрээр ясны өсөлтийг зогсоодог "мукополисахаридоз" хэмээх өвчнийг тусжээ.

Ниши шилтэй ус онгойлгож чадахгүй, 5 минутаас илүү хугацаанд зогсож чаддаггүй учир үргэлж хэвтээгээрээ зураг авалтанд оролцдог байна. Тэрээр саяхан чөмөг шилжүүлэн суулгах мэс засалд орсноор түүний өвчин даамжрахаа больжээ.

Өмнө нь Ниши програм зохиогчоор ажилладаг байсан хэдий ч мэргэжлээ солихоор шийдсэн байна. Харин одоо тэрээр өөрийн ээж шигээ харагдах хүмүүстэй зураг авалтанд оролцож, порно жүжигчин болсон байна. Өөрийн найз порно од Ганари Такахаши (Ganari Takahashi)-ийн ачаар тэрээр насанд хүрэгчдийн киноны ертөнцөд хөл тавьсан гэнэ.

Нишигийн шүтэн бишрэгчдийн тоо нэмэгдэж байгаа гэнэ. Түүний хажууд зураг авалтын багийнхан харж байгаа болохоор дүрдээ ороход асуудалтай байгаа гэжээ. 

Ниши өөрийн хийж буй ажлыг маш тустай ажил хэмээн үздэг байна. Нишигийн ачаар насанд хүрээгүй хүүхдийг бэлгийн дарамтанд оруулахгүй байх боломжтой гэнэ. “Би энэ кинонд тоглосноор насанд хүрээгүй хүүхдийг том хүний кинонд тоглуулахгүй байх боломжтой. Би төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй бөгөөд миний зүүн чих сонсдоггүй. Гэхдээ би өөрийн хөдөлмөрөөр мөнгө олж байгаадаа баяртай байна” хэмээн тэр хэлжээ.

2014 онд Япон улсад насанд хүрээгүй хүүхэд тоглосон порног хүлээн зөвшөөрдөг байжээ. Харин хэсэг хугацааны дараа үүнийг хориглосон бөгөөд порно цуглуулгаас хүүхдийн порног авч хаях шийдвэр гарсан байна. Үүнтэй холбоотой киноны уран бүтээлчид хүүхэд шиг царай, бие хаатай жүжигчдийн эрэлд гарсныг үгүйсгэхгүй юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()