38 настай Маестре таксинд суугаад хотоос гарч, хүн амьтны хөлөөс зайдуу газар очоод жолооч нарыг боомилж ухаан алдуулдаг байжээ.
Харин дараа нь тэднийг хүзүү, хөл, гараар нь холбож уядаг байсан бөгөөд энэ нь маш адармаатай зангилаа аж. Хохирогч хөлөө өргөж дийлэхээ болиход өөрийнхөө хоолойг боон үхдэг байна.
Алуурчин хохирогчдоо аажим аажмаар үхэж байгааг харж таашаал авдаг байсан гэжээ. Энэ талаар тэрээр: "Би өөрийгөө мангас гэж бодохгүй байна. Би олон хүн аллаа гээд мангас болчихгүй. Мангас гэдэг чинь хийсэн хэргээ хүлээхгүй байгаа хүн харин би яг одоо хэргээ хүлээгээд сууж байна" гэсэн байна.
Үргэлжлүүлэн тэр хохирогчдод хэрэглэдэг байсан адармаатай зангилаагаа тайлбарлав. "Энд 3 маш хэцүү зангилаа орсон байгаа. Зангилаа сайн мэддэг хүн ч хийж чадахгүй. Эхлээд, хүзүүний зангилаа гарны зангилаагаар чангалагдана. Өөрөөр хэлбэл, хөлөө сунгах юм бол гарны зангилаа татагдаж, гар татагдсанаар хүзүүний зангилаа эрчилж чангарна. Тэгэхээр хүн нэг л хөдөлгөөн хийх юм бол шууд амьсгаа нь боогдоно гэсэн үг" гэж тайлбарлажээ. Түүнийг 2007-2012 оны хугацаанд 60 орчим хүн алсан гэсэн таамаглал байгаа ч тэрээр 23 хүн алсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм.
Мөн тэрээр сурвалжлагчид хандан: "Би их олон хүн алсан болохоор царайг нь хараад ч санахгүй байна. Зураг үзүүлэх хэрэггүй" хэмээн хэлсэн байна. Маестре өөрийгөө тушаал аван хүн алдаг хагас цэрэгжилтийн байдалтай аобаны гишүүн хэмээн хэлсэн боловч түүний энэ үгийг батлах нотолгоо алга байгаа юм.
Маестре: "Намайг сэтгэцийн өвчтэй гэж тогтоох ямар нэг эрүүл мэндийн үзлэгт би нэг ч удаа ороогүй. Бас намайг цуврал алуурчин гэж байгаа хүмүүс бол худалч амьтад" гэсэн байна. Түүний гарт 6 хүн амиа алдсан гэдгийг тогтоосон бөгөөд энэ эрлийн үеэр нийт 23 цогцос олдсон юм. Хэдий тийм боловч уг бүс нутагт ор сураггүй алга болсон 37 жолоочыг түүнтэй холбон үзэж юм.