Биднийг харшилтай болгодог санаанд оромгүй зүйлс

2018-04-11, 12:27
7,513

Хавар болж харшилтай хүмүүсийн хар дарсан өдрүүд айсуй. Ялангуяа манайх шиг хуурай, сэрүүн уур амьсгалтай орны хувьд шарилж, тоос шороо, нарны харшилтай хүмүүс маш олон байдаг. Тэгвэл таны өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй доорхи зүйлүүд ч бас харшил үүсгэдэг гэвэл та итгэх үү? Ингээд бидний санаанд ч оромгүй харшил үүсгэдэг хачирхалтай зүйлсийг хүргэе.

Биднийг харшилтай болгодог санаанд оромгүй зүйлс

1 Үрийн шингэн

Миннесота мужын Миннеаполис дэхь "Allergy & Asthma Specialists" төвийн мэргэжилтэн Пилиф Халверсон (Philip Halverson): "Энэ нь маш ховор тохиолддог ч үрийн шингэнээс харшилтай хүн байдаг" гэжээ. Илрэх шинж тэмдэг нь тухайн хэсэгт илрэх бөгөөд аман сексийн үед бол ам, хоолой загатнах эсвэл эмэгтэй хүний бэлэг эрхтэн хавдаж, загатнах, өвдөх зэргээр илэрдэг байна. 

Үрийн шингэн

2 Гүрвэл

Нохой, муур зэрэг үсэрхэг амьтдаас харшилтай хүмүүст найтаах, хоолой сэрвэгнэх зэргээр шинж тэмдэг илэрдэг. Гэтэл гүрвэл бас харшил үүсгэх хүчин зүйл болдог гэнэ шүү. Охио мужын Твинсбург дэхь "Allergy Asthma & Sinus Relief Center" төвийн мэргэжилтэн Ричард Лави (Richard Lavi): "Гүрвэлийн арьсанд агуулагдах жижиг жижиг уураг нь хүний биеийн дархлааны системд нөлөөлж, биеэс хариу үйлдэл үзүүлж буй нь харшилын шинж тэмдэг байдлаар илэрдэг юм" хэмээн тайлбарлажээ. Харин Испаний их сургуулиас явуулсан судалгаанд 42 настай эмэгтэй тэжээмэл гүрвэлээсээ харшилж, нүд нь загатнах, нус нь байнга гойжиж, астматай болсон тохиолдол байдаг байна. 

Гүрвэл

3 Гар утас

Энэ бол гар утсаа бага ашигла гэж таныг ятгах гэсэн ятгалаг биш юм шүү. Никел болон кобальт зэрэг метал агуулсан цахилгаан хэрэгсэл нь хүрэх төдийд тууралт үүсгэх магадлалтай байдаг. Тиймээс та аль болох гар утсаа арчиж цэвэрлэж байх хэрэгтэй юм. Магадгүй таны нүүрэн дээр харшлын шинж тэдмэг илэрсэн бол хариулт нь энэ ч байж болох юм. 

Гар утас

4 Мах

Ихэнх хүмүүс 4 хөлтэй ямар ч амьтан харшил үүсгэх магадлалтай гэж боддог. Тэгвэл амьтны гаралтай мах харшил үүсгэдэг гэж бодож байгаагүй байх. Энэхүү онцгой тохиолдолд нь тухайн хүнд харшлын шинж тэмдэг илрэх хүртэл 4-6 цаг болдог талаар мэргэжлийн хүн дурджээ. Шинж тэмдэг нь тууралт, дотор муухайрах, шөрмөс татах, найтаах, толгой өвдөх, хамар битүүрэх зэргээр илэрнэ.

Мах

5 Дасгал хөдөлгөөн

Фитнест явахгүй байх шалтгаандаа "Хөдөлгөөнөөс үүдэлтэй харшил" гэсэн зүйлийг нэмээрэй. Энэхүү өвөрмөц харшил нь хийхээс өмнө идсэн хоолноос болдог бөгөөд зүгээр нэг хоолны харшилаас ялгаатай нь тухайн хүн идэвхтэй хөдөлгөөн хийхээс нааш ямар нэг шинж тэмдэг илэрдэггүй байна. "Дасгал хөдөлгөөн биеийг тань халааж, дархлааны систем нь гэдсэн дэхь уурагт хариу үйлдэл үзүүлж байгаа явдал" хэмээжээ. Үүний шалтгаан нь үр буудай, далайн гаралтай бүтээгдэхүүн, ногоон сонгино, бяслаг зэрэг нь энэхүү нөхцөл байдлыг үүсгэдэг байна. 

Дасгал хөдөлгөөн

6 Шарвин

Шарвингын найрлаган дахь орцноос нь л харшилгүй бол шарвин нь харшил үүсгэх хүчин зүйл биш юм. Харин "Тоосны хачиг" бол мөн. "Шарвингын зуурмаг болон бусад нунтаг орцнууд нь тоосны хачигаар бохирдож, та шарвин биш харин тоосны хачгийн бөөгнөрлийг идэж байна гэсэн үг юм" хэмээн мэргэжлийн эмч тайлбарлажээ. 

Шарвин

7 Бэлгэвч

Латекс материалнаас харшилтай хүмүүс бэлгэвчнээс бас харшилтай байх болно. Латекс материалтай бээлийг эмч нар ихээр хэрэглэдэг бөгөөд хичнээн жилийн өмнөөс л харшил үүсгэгч гэдгийг нь олж тогтоожээ. Тиймээс бэлгэвчний материалд хүртэл анхаарлаа хандуулах шаардлагатай болжээ. 

Бэлгэвч

8 Хөлс

Халуун, чийгтэй өдөр ямар нэг шалтгаангүйгээр биен дээр тань тууралт гарсан бол та өөрийнхөө хөлснөөс харшлаад байж магадгүй юм. "Үүнийг холинергик уртикариа (чонын хөрвөс) гэж нэрлэдэг бөгөөд гэнэт загатнаж, жижиг гөвдрүү арьсан дээр туурах зэргээр илэрдэг байна. Энэхүү харшил нь сэрүүцээд ирэхэд алга болчихдог" хэмээн харшилын эмч тайлбарлажээ. 

Хөлс

9 Ноос

"Ноос нь үстэй, ширхэгтэй мэт болохоор загатнуулах магадлалтай ч ланолин гэх бодис агуулдаг учраас ихэнхи хүмүүс харшилдаг" хэмээн мөн л мэргэжлийн эмч өгүүлсэн юм. 

Ноос

10 Гоёл чимэглэл

Хямд үнэтэй гоёл чимэглэл нь никел агуулдаг бөгөөд хүнд харшил үүсгэдэг хамгийн түгээмэл зүйлсийн нэг билээ. Бөгж, ээмэгний тань ойр орчмын тань арьс хар ногоон өнгөтэй болсон бол энэ нь никелний уршиг юм. Гэхдээ үүнийг харшил гэж ойлгож болохгүй. Уг үзэгдэл нь арьсан дахь хүчил, металийн харилцан үйлчлэл бөгөөд жинхэнэ төмрийн буюу метал эдлэлийн харшил нь тууралт, загатналтаар илэрдэг байна. 

Гоёл чимэглэл

11 Архи

Дарсны найрлага дахь сульфит нь астма өвчтэй хүний өвчнийг хөдөлгөж магадгүй. Зарим хүмүүст согтууруулах ундаа хэрэглэсний дараа хамар битүүрэх, найтаах, ханиах, толгой эргэх зэрэг шинж тэмдэг илэрдэгийг харшилтай холбон тайлбарлаж болно. 

Архи

12 Царцаа

Хүүхэд тань царцаа цуглуулж тоглодоггүй бол энэ харшлыг үүснэ гэж санаа зоволтгүй юм. Эсвэл царцаагаар хооллодог гүрвэл гэртээ тэжээдэг бол үүсэх магадлалтай. Виенна хотын "The University of Veterinary Medicine" их сургуулийнхан 8 настай бяцхан хүүгийн астма өвчний шинж тэмдэг нь яг үнэндээ тэжээвэр гүрвэлийнх нь хоол болох шавжнаас харшилсан явдал байжээ. Тиймээс эмч нар гүрвэлнийхээ хоолыг гадаа хадгалахыг санал болгосон байна. 

Царцаа

13 Ус

"Зарим хүмүүс нуур, бассейн, шүршүүрт ороод гарч ирэхдээ биен дээр нь тууралт үүссэн байх тохиолдол байдаг. Тэгвэл танд тохирохгүй таарахгүй уснаас харшилж байгааг илтгэж байгаа хэрэг гэжээ. Энэ нь устай харилцан үйлчилснээс болж тууралт гарах, загатнах шинж тэмдгээр илэрдэг харшил юм. Шинжлэх ухаанчид чухам юунаас болж байгааг нь хараахан тогтоож чадаагүй л байна. 

Ус

14 Тоостой жимс

Зарим жимсийг идэхэд ам тань загатнаад байвал энэ нь жимсэнд биш харин түүн дээрх тоосжилттой холбоотой ажээ. Модны тоосжилтоос харшилтай хүмүүс модонд ургадаг жимснээс ч бас харшилтай байдаг. "Ямарваа нэг хоолны харшил нь ам, хоолой, хэл загатнах шинж тэмдгээр илэрдэг бөгөөд өөр ямар нэг онцын илрэл байдаггүй" хэмээн мэргэжлийн эмч тайлбарлаж байна. 

Тоостой жимс

15 Хөхний толгойнд түрхдэг тос

Хүүхэд хөхүүлдэг ээжүүд маань ихэвчлэн ийм тос түрхэж, хөхнийхөө толгойг хагархаас сэргийлдэг билээ. Гэтэл эдгээр тос нь ланолин хэмээх бодис агуулдаг тул уг бодисноос харшилтай хүмүүст бүр их хор нөлөө болох магадлалтай ажээ. Хэрвээ таны хөх орчмоор тууралт гарч, хавдах зэрэг шинж тэмдэг илрээд байгаа бол ланолин агуулаагүй тос түрхэхийг санал болгож байна. 

Хөхний толгойнд түрхдэг тос

16 Бөөсний эмчилгээ

Бөөс арилгах эмчилгээ нь пиретин хэмээх удвал цэцэгнээс гаргаж авдаг бодис агуулдаг байна. Харин энэхүү бодис нь ургамлын харшилтай хүмүүст сөргөөр нөлөөлөх магадлалтай юм. 

Бөөсний эмчилгээ

17 Хүйтэн цаг агаар

"Хүйтэн бүх зүйлсээс харшилтай байх боломжтой бөгөөд ийм өвчтэй олон мянган хүмүүс байдаг" хэмээжээ. Хүйтний харшил нь хүйтэн ус, цаг агаар зэргээс болж хүний бие, нүүрээр тууралт гарах байдлаар илэрдэг байна. 

Хүйтэн цаг агаар

18 Нарс мод

Шүүс ялгаруулдаг моднууд нь урушиол хэмээх харшил үүсгэгч бодисыг өөртөө агуулдаг байна. "Ихэнхи тохиолдолд заавал хүрч байж харшлын шинж тэмдэг илэрдэг боловч их хэмжээний нарс шатаахад бас агаар дуслын замаар харшил хөдлөх магадлалтай" хэмээжээ. 

Нарс мод

19 Нарны гэрэл

Энэхүү харшил нь сүүлийн жилүүдэд маш ихээр тохиолдож байгаа харшилын нэг юм. Ийм төрлийн харшилтай хүмүүс наранд удаан явахад наранд ил гарсаар газраар улайж улмаар тууралт гардаг байна. Мөн нарны хурц гэрлээс харшилж, тууралт, цэврүү үүсэх, загатнах зэрэг таагүй нөхцөл байдал үүсдэг байна. 

Нарны гэрэл

20 Нүүрний будаг

Үнэртүүлэгч бодистой нүүрний будагнууд нь "Balsam of Peru" гэх харшил үүсгэгч модны бодис агуулдаг. "Балзамыг зарим гоо сайхны бүтээгдэхүүнийг хийхэд ашигладаг бөгөөд үүнээс болж нүүрний будаг харшил үүсгэх магадлалтай" талаар мөн л мэргэжлийн эмч дурдсан байна. Тиймээс ямар нэг зүйл худалдан авахын өмнө орц найрлагыг нь сайтар уншиж судлах хэрэгтэй хэмээн зөвлөжээ. 

Нүүрний будаг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()