Баян эрийн оршуулах ёслол олныг гайхшируулав

2018-04-09, 16:47
24,162

33 настай Шерон Сүхедо (Sheron Sukhedo) хоёр долоо хоногийн өмнө буудуулж нас баржээ. Сонирхолтой нь түүнийг алтаар хийсэн авсанд оршуулж, хэдэн мянган долларын үнэт эдлэлээр чимжээ.  

Баян эрийн оршуулах ёслол олныг гайхшируулав
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Бүрлээч залууг чандарлахаасаа өмнө "Moet" оргилуун дарсанд булхуулж, 100 мянган ам.долларын үнэтэй үнэт эдлэл зүүлгэж, алтан авсанд хэвтүүлжээ. Шерон Сүхэдо нь амиа алдах үедээ 33 настай байсан бөгөөд 10-аад хоногийн өмнө түүнийг хадам аав ээжийн гэрийн гадаа буюу Тринидад Тобагод байхад нь буудаж амь насыг нь хороожээ. Үл хөдлөх хөрөнгийн худалдаа эрхлэгч, хуучин машин зардаг байсан түүнийг 3 сарын 30-нд эцсийн замд нь үдсэн байна. 

Талийгаачийг 50 мянган ам.долларын үнэ бүхий авсанд хэвтүүлж, 100 мянган ам.долларын өртөгтэй гоёл чимэглэлээр мялаажээ. 

Тэрээр 2 хүүхдийн аав бөгөөд түүний цогцсыг 150 мянган ам.долларын үнэтэй Бентли машинаар авч явжээ.

Тимберланд брэндийн хос гутлыг хамаатнууд нь түүний авсанд цуг хийжээ. Талийгаачийг чандарласан бөгөөд тэр үед эдгээр зүйлсийг нь авсан гэжээ. 

Энэ хэргийг гэр бүлийнхэнтэй нь холбоотой байх магадлалтай гэж хэрэг гарсан улсын цагдаагын байгууллага үзэж байгаа бөгөөд мөрдөх ажиллагааг явуулж байгаа гэнэ. 

Мөн цагдаагын газраас Раста Сити бүлэглэлийнхэн түүнийг хэдэн жилийн өмнө алах гэж оролдсон боловч өөр нэг бүлэглэлийнхэн түүнийг хамгаалсан талаар мэдээллэжээ. 2 жилийн өмнө болсон энэхүү явдлаас хойш хэд хэдэн цагдаагын ажилтнууд хүртэл түүний аюулгүй байдлыг хангадаг байсан байна. 

Сүхэдог алуулснаас хойш 2 өдрийн дараа түүний эхнэр эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлэгт хүргэгдсэн гэж эх сурвалжууд бичсэн байна. Харин 2 хүүхэд нь мөрдлөгө дуусах хүртэл эмээ өвөөтэйгээ хамт байгаа ажээ. 

Таны бодлоор түүний аллагад хэн буруутай вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()