Урт, нарийхан жижиг өрөөг тохижуулах гайхалтай санаанууд

Цайвар өнгийн хана, тольтой шүүгээ зэрэг нь урт нарийхан өрөөний цорын ганц аврагч байхаа болиод удаж байна. Нарийхан, жижиг өрөөг илүү тохилог болгох тал дээр ихээхэн анхаарал хандуулж байгаа бөгөөд гайхалтай шинэлэг аргууд урган гарсаар байгаа билээ. Ингээд танд урт нарийхан өрөөг хэрхэн тохилог болгох талаар шилдэг шийдлийг хүргэе.

Урт, нарийхан жижиг өрөөг тохижуулах гайхалтай санаанууд

1. Өрөөгөө хэдэн хэсэгт хуваах

Хэрвээ өрөөний тань урт өргөнөөсөө 1,5 дахин урт байвал өрөөгөө хэдэн хэсэг болгож хуваах тал дээр анхаарал хандуулах хэрэгтэй. Тавилга, ханын цаас, гоёл чимэглэл, нэмэлт гэрэлтүүлэг зэргийг ашиглаж та өрөөгөө хувааж болно. Харин толь нь орон зайг илүү том болгож харагдуулдаг.

1. Өрөөгөө хэдэн хэсэгт хуваах

2. Хананд олон төрлийн зүйлийг багтааж өгөх

Өрөөний урт харагдах байдлыг арилгах бас нэгэн арга бол хананд олон зүйлийг хослуулах явдал бөгөөд энэ нь өрөөг хэд хэдэн хэсэг болгон хувааж харагдуулах болно.

2. Хананд олон төрлийн зүйлийг багтааж өгөх

3. Архитектурын элемэнт нэмэх

Урт өрөөг жигд хэмжээтэй болгохын тулд арк, багана, өндөрлөг эсвэл гоёлын ил гал ашиглах боломжтой. Өрөөний төвд эдгээр зүйлс байрлавал анхаарлыг төв рүү татах бөгөөд өрөөг илүү тохилог харагдуулна.

3. Архитектурын элемэнт нэмэх

4. Хүнд тавилгыг хөнгөн тавилгаар солих

Хамгийн гол нь бүх тавилгыг нэг  ханын дагуу тавих хэрэггүй. Энэ нь өрөөний дутагдлыг илүү тод харуулж өгдөг.

4. Хүнд тавилгыг хөнгөн тавилгаар солих

5. Гэрэлтүүлгийн хүч чадлыг ашиглах

Нарийхан өрөөнд ганцхан гэрэлтүүлэг байх хэрэггүй. Ялангуяа аварга том гэрлийн бүрхүүл үүнд зохицохгүй.  Нарийхан өрөөнд зориулж загвар зохион бүтээгчид жижиг гэрлийн бүрхүүл сонгодог бөгөөд орны толгой, буйдангийн түшлэг, бичгийн ширээний хажууд нэмэлт гэрэлтүүлэг тавих эсвэл толийг гэрлээр чимэглэж өгдөг.

5. Гэрэлтүүлгийн хүч чадлыг ашиглах

6. Өрөөнд геометрийн хэлбэр дүрсийг нэмэх

Хэтэрхий урт харагдах өрөөний хэлбэрийг үзэгдэх байдлаар нь өөрчлөхөд тод өнгө, зураг, төрөл бүрийн геометрийн  хэлбэр дүрстэй хивс туслах болно. Энэ төрлийн элемэнтүүд нь өрөөг илүү өргөн мэт харагдуулдаг байна.

6. Өрөөнд геометрийн хэлбэр дүрсийг нэмэх

7. Урт ханан дээр хөндлөн зүйл байрлуулах

Хэрвээ тухайн ханыг хоосон үлдээвэл өрөөний урт нарийхан байдал мэдэгдэх болно. Тиймээс хананы дагуу хөндлөнгөөр толь эсвэл ямар нэгэн зургийг байрлуулах боломжтой. Хамгийн гол нь хананы голд өлгөж болохгүй.

7. Урт ханан дээр хөндлөн зүйл байрлуулах

8. Энгийн хөшигний оронд дээшээ хуйлардаг хөшиг ашиглах

Хэрвээ танай өрөө нарийхан, бас жижигхэн бол хуйлардаг хөшиг сонгох хэрэгтэй. Энгийн хөшиг нь тухайн өрөөний хэмжээг багасгаж харуулдаг.

8. Энгийн хөшигний оронд дээшээ хуйлардаг хөшиг ашиглах

9. Паркетан шалнаас татгалзах хэрэгтэй

Уртаар тавьсан паркетан шал нь хүн бүрийн анхаарлыг өрөөний уртад хандуулдаг. Тиймээс паркетан шалаа хөндлөн тавих эсвэл зургаан талт плита ашиглаж болно.

9. Паркетан шалнаас татгалзах хэрэгтэй

10. Цайвар хана

Цайвар өнгө нь богино болон урт ханыг улам бүр урт харагдуулдаг. Харин үүнээс урьдчилан сэргийлэх хоёр арга байдаг.

Нэгдүгээрт, Үүдний хана, цонх болон хаалгыг тод өнгөөр будаж болно. Энэ нь анхаарлыг тухайн тод өнгөнд татах учир өрөөний хэлбэрт төдийлөн анхаарал хандуулах хүн үгүй.

Хоёрдугаарт, эсвэл үүдний бүх ханыг бараан өнгөөр будах боломжтой бөгөөд илүү тод өнгийг ашиглаж болно.

10. Цайвар хана

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()