“Охин маань зөвхөн бид хоёрын нэрийг л мэддэг байсан бөгөөд хаана амьдарч байснаа мэддэггүй. Эхний хагас жил би хотоор явган явж охиноо хайж байсан бол нөхөр маань унадаг дугуйгаар хайж байсан юм. Энэ бол өвснөөс зүү хайхтай ижил зүйл байсан” гэж охины ээж ярьжээ. Охиноо алдсан эцэг эх хаа сайгүй зарлал нааж, сонинд хүртэл зарлал өгсөөр байсан. Алга болсон охиноос гадна тэд хоёр хүүхэдтэй байсан бөгөөд охиноо эргэж ирнэ гэдэгт итгэж байсан учир Чэнду хотоос огтхон ч нүүгээгүй ажээ.
11 жилийн дараа Ван хайлтынхаа маршрутыг илүү их болгохын тулд таксины жолоочоор ажиллах болсон байна. Тэрээр таксиныхаа арын цонхонд охиноо хайж байна гэсэн бичиг бичиж наасан бөгөөд зорчигч бүрт энэ талаараа ярьж байсан гэнэ. Түүний бага охин нь Ци Фэнтэй маш адилхан учир тэрээр бага охиныхоо зургийг ашиглаж Ци Фэн том охиноо хайх болжээ.
Ингээд энэ мэдээлэл цахим ертөнц болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр тархаж, цагдаа нар хүртэл идэвхитэй оролцжээ. Харамсалтай нь үр дүнд төдийлөн хүрэхгүй байсан бөгөөд ижил хүүхэд олдсон ч ДНК-ийн шинжилгээний хариу зөрж байсан гэнэ.
Ци Фэн охин нь Кан Ин хэмээх нэртэй болжээ. Тэрээр эцэг эх дээрээ хоёр хүүхэд болон нөхрийнхөө хамтаар ирж байгаа нь.
Цагдаагийн байгууллагад ажилладаг зураач Ци Фэн охины одоогийн дүр зургийг таамаглаж зурсны ачаар урт удаан хугацааны хайлт амжилттай болсон байна. Энэхүү зураг цахим ертөнц даяар тархаж Ваны гэр бүлээс 1000 гаруй км-ийн цаана амьдарч буй 27 настай Кан Ин энэхүү зургийг олж харжээ. Хөрөг зураг түүнтэй маш ижилхэн байсан гэнэ.
Энэ түүхийг урт удаан хугацааны турш ажигласан Чэндугийн иргэд Кан Ин болон түүний эцэг эхэд баяр хүргэж байгаа нь.
Кан Ин Ванд захидал илгээж тэд ДНК-ийн шинжилгээ хийжээ. Ингээд 24 жилийн турш эрэл хайгуул хийсний эцэст тэрээр алга болсон охиноо олжээ. Ци Фэний өргөмөл эцэг эх түүнийг зам дээр явж байхад нь олсон бөгөөд тэрээр Чэндунаас 20 км-ийн зайд өссөн байна.
Ци Фэны түүнтэй адилхан бага дүү нь.
4 сарын 3-нд Кан Ин Чэндуд ирж гэр бүлийнхэнтэйгээ уулзжээ. Түүний аав охиноо тэвэрч: “Энэ мөчөөс эхлэн аав нь үргэлж чамтай хамт байх болно. Аав нь чамд бүх насаараа туслах болно” гэжээ.
Ваны гэр бүлийнхэн