Хүнд хэцүү амьдралыг даван туулсан одууд

Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар амьдралд тохиолдох хүнд хэцүү үе нь тухайн хувь хүнийг бий болгодог гэжээ. Хүн болгон л их бага хэмжээгээр хэцүү зүйлстэй тулгарч байсан байх. Өнөөдөр бид та бидний мэдэх зарим алдартай хүмүүс хүүхэд байхдаа хэцүү амьдралтай тулгарч түүнийг ялан дийлж гарсанаар өнөөдрийн амжилтанд хүрчээ.

Хүнд хэцүү амьдралыг даван туулсан одууд

Хэдий хүнд хэцүү үе байсан ч тэд амьдралд бууж өгөөгүй бөгөөд харин ч урагш эрч хүчтэйгээр алхсан байна. Ингээд хүүхэд насны зовлонг үл тоон урагш алхаж, алдрын оргилд хүрсэн ододтой танилцацгаая.

 

1 Шарлиз Терон (Charlize Theron)

Терон Өмнөд Африкийн ферм дээр өссөн бөгөөд 15 насандаа аймшигтай хэргийн гэрч болсон байна. Түүний ээж биеэ хамгаалах зорилгоор охиныхоо нүдэн дээр эцгийг нь буудаж амийг нь хороожээ. “Энэхүү үйл явдал намайг бие дааж амьдрахад маань ихээхэн нөлөөлсөн болов уу. Надад архичидтай амьдрах үнэхээр хэцүү байсан бөгөөд өдөр болгон өнөөдөр ямар үйл явдал болох бол гэх айдастай сэрэх үнэхээр хэцүү байсан” гэж тэрээр хэлжээ.

Иймэрхүү айдастай өдрүүдтэй нэг жил тарчилж азаар 16 насандаа загварын ертөнцөд анх хөл тавьж загварын шоунд түрүүлснээр Европыг зорих болсон байна. Тухайн үед Жонн Кросби намайг анзаарч Холивудад анх хүч үзэж, өдийг хүртэл амжилттай явж байгаа тухайгаа ярьжээ.

Шарлиз Терон (Charlize Theron)

2 Том Круз (Tom Cruise)

Ажил хөдөлмөрийн гараагаа 19 насандаа эхэлсэн тэрээр дэлхийн хамгийн алдартай жүжигчдийн нэг билээ. Тэрээр хүнд хэцүү хүүхэд насандаа ихээхэн талархдаг хэмээн ярилцлага өгөх үедээ хэлсэн байна. Учир нь хүндхэн хүүхэд насныхаа ачаар Том маш их туршлага хуримтлуулсан тухайгаа ярьжээ. Түүний эцэг нь ээжийг нь огтхон ч хүндэлдэггүй байсан бөгөөд тэднийх маш ядуу амьдралтай байжээ.

Томыг 12 настай байхад эцэг эх нь салж, Том ээжтэйгээ үлдсэн байна. Түүний ээж 4 хүүхдээ тэжээхийн тулд 2-3 ажил хийдэг байсан бөгөөд тэд ч бас ажил хийж ээждээ тусалдаг байжээ. Гэхдээ тун удалгүй Томын ээж өөр хүнтэй  дахин гэрлэж, харин Том театрт туслахаар ажилдаг байжээ. Энэ газраас анх түүний жүжигчин болох эхлэл тавигдаж тэрээр 21 насандаа “Risky Business” хэмээх кинонд гол дүрийг бүтээж олны танил болсон байна.

Том Круз (Tom Cruise)

3 Хилари Суонк (Hilary Swank)

Хилари Суонк бол орчин үеийн хамгийн алдартай жүжигчдийн нэг бөгөөд 2000 болон 2005 онд “Оскар”-ын шагналын эзэн болж байсныг санаж байгаа байх.

Хилари бага байхдаа ээжтэйгээ хамт амьдардаг байсан бөгөөд тэд маш ядуу байсан гэжээ. Тэд өөрсдийн гэсэн орон гэргүй байсан учир зарим үед машинд эсвэл найз нөхдийндөө хоног төөрүүлдэг байжээ. Түүнийг сургуульд байхад ядуу гэж маш их шоолж, доромжилдог байсан тухайгаа гунигтайгаар ярьжээ. Тэрээр хэлэхдээ: “Хүн бүрт ад үзэгдэх ямар байдгийг би хүүхэд байхаасаа л яс махандаа шингэтэл ойлгосон” гэжээ.

Анх тэрээр 15 насандаа туслах дүрийг бүтээж эхэлсэн бөгөөд хамгийн анх 20 насандаа “The Next Karate Kid” хэмээх кинонд гол дүр бүтээж амжилтын гараагаа эхлүүлсэн байна.

Хилари Суонк  (Hilary Swank)

4 Роуз Макгоуэн (Rose McGowan)

“Charmed” киноны од бүсгүй тэрээр зураач болон зохиолчийн гэр бүлд төрсөн байна. Түүний эцэг “бурхны хүүхдүүд” хэмээх бүлгэмд орж эхнэр болон 6 хүүхдээ мөн энэ бүлгэмд оруулжээ.  Тухайн үед энэхүү бүлгэм нь гадаад орчноос тусгаарлагдсан бүлгэм байсан гэнэ.

Роуз 10 настай байхдаа ээжтэйгээ цуг энэ бүлгэмээс зугтаж Вашингтонд ирсэн байна.  Харин Вашингтонд нэгэн залуутай танилцаж тэр нь Роузыг хар тамхичин гэж түүний ээжид итгүүлж, Роузыг хар тамхины эмчилгээнд хүчээр явуулжээ. Ингээд жилийн дараа Роуз эмнэлэгээсээ оргож эцэг эхээрээ асран хамгаалуулахаас татгалзаж байжээ. Тэрээр эмээтэйгээ амьдрах болсон бөгөөд 14 насандаа Холливудын урлагийн сургуульд суралцаж, жүжигчин болох гараагаа эхлүүлж байжээ.

Роуз Макгоуэн (Rose McGowan)

5 Деми Мур (Demi Moore)

Деми Мур бол нэг тоглолтоороо 10 саяаас илүү долларын цалин авдаг хамгийн анхны Холливудын эмэгтэй жүжигчин бөгөөд “Алтан бөмбөрцөг”-т нэр дэвшиж байсан юм.

Демиг жаахан байхад тэдний гэр бүл үргэлж нүүдэг байсан бөгөөд Демигийн тоолсноор бараг 30 гаруй хот сольсон гэжээ.

Түүний бага байхад ээж нь болон хойт эцэг нь үргэлж архи ууж, гэрт нь хэрүүл, зодоон тасардаггүй байжээ. Ингээд 16 насандаа Деми гэрээсээ зугатаж, сургуулиа орхиод загвар өмсөгч болон жүжигчин болох гараагаа эхлүүлж байжээ. Энэ үед тэрээр анхны нөхөр болох Фредди Муртайгаа танилцаж Холливудад хөл тавьсан байна.

Деми Мур (Demi Moore)

6 Жерард Депардье (Gérard Depardieu)

Жерард Депардье бол Квебекийн үндэсний баатар бөгөөд Францын хамгийн алдартай жүжигчдийн нэг юм. Тэрээр ядуу гэр бүлд өссөн бөгөөд түүний эцэг нь уншиж, бичиж чаддаггүй байжээ.

Жерардын гэр бүл ганцхан улсын хангамжаар амьдардаг байсан бөгөөд энэ нь 6 хүүхэдтэй гэр бүлд хангалтгүй байх нь мэдээж. Депардье багадаа маш ичимхий, дуугүй хүүхэд байжээ. Ингээд тэрээр өөрийгөө хөгжүүлэх, нээх зорилготой боксоор хичээллэж, төрөл бүрийн дугуйланд явж, санаандгүй байдлаар жүжиглэх урлагийн дугуйланд орсноор түүний жүжигчин болох гараа анх эхэлсэн байна.

Жерард Депардье (Gérard Depardieu)

7 Лейтон Мистер (Leighton Meester)

“Gossip Girl” киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Лейтон бараг л хорих ангид төрсөн байна. Түүний ээж хууль зөрчсөн хэргээр хоригдож байсан байна.  Харин Лейтоныг төрсний дараа түүнийг 3 сар хүүхэдтэйгээ байх боломжийг өгсөн бөгөөд Лейтоныг 3 сар хүрмэгц ээж нь эргэн хорих ангидаа очиж, харин Лейтон эмээ дээрээ өсөх болжээ.

Хүүхэд байхаасаа эхлэн тэрээр өөрийн нутгийн драмын жүжигчилсэн тоглолтонд оролцож байсан бөгөөд 11 насандаа ээжтэйгээ хамт Нью-Йорк руу нүүснээр жүжигчний чухал гараагаа эхлүүлсэн байна.

Лейтон ээжийнхээ өнгөрсөн амьдралын талаар ярихдаа: Хүнийг ялангуяа эцэг эхийнхээ өнгөрснийг шүүж болохгүй. Учир нь хүн өөрчлөгдөж болно шүү дээ” гэжээ. Хэдийгээр түүний ээж маш том алдаа гаргасан ч тэрээр ээжийгээ одоо хүртэл буруутгадаггүй гэжээ.

Лейтон Мистер (Leighton Meester)

8 Сара Жессика Паркер (Sarah Jessica Parker)

“Sex and the City” киноны Кэрри Брэдшоугийн дүрийг бүтээсэн жүжигчин Сара Жессика Паркер нь 100 сая долларын хөрөнгөтэй жүжигчин бүсгүй билээ.

Түүний хүүхэд нас маш ядуу өнгөрсөн учир тэрээр одоог хүртэл ядуу болохоос маш их айдаг гэжээ. Сарагийн гэр бүл 8 хүүхэдтэй байсан бөгөөд тэд үнэхээр ядуу амьдралтай байсан байна. Анх ажил хөдөлмөрийнхөө гарааг эхэлсний дараа Сара юуны түрүүнд мөнгөтэй болохыг л хүсэж байсан бөгөөд алдар нэрийг хоёрт тавьж байснаа дурдаж байжээ.

Тэрээр анх 6 настайгаасаа ажил хийж эхэлсэн байна. Ажил хийнэ гэж юу байдгийг мэдэхгүй 6 настайдаа жүжигт тоглож  байжээ. Ингээд 14 насандаа оройн цагаар жүжиг тоглож, харин өдрийн цагаар худалдагчийн ажил хийж мөнгө олдог байсан гэжээ. Харин 18 насандаа анх “Somewhere Tomorrow” хэмээх кинонд тоглох урилга авснаар түүний жүжигчний гараа жинхэнэ утгаараа эхэлсэн байна.

Сара Жессика Паркер (Sarah Jessica Parker)

9 Селин Дион (Celine Dion)

Селин Дион орчин үеийн хамгийн алдартай дуучдын нэг бөгөөд тэрээр айлын 14 дэх хүүхэд байжээ.

Тэрээр 5 настайгаасаа эхлэн эцэг эхдээ туслаж аав, ээжийнхээ ажиллуулдаг ресторанд дуулж байсан гэнэ.

Харин 12 настай байхдаа тэрээр анхны дуугаа бичүүлсэн бөгөөд түүний нөхөр болох Рене Анжелил түүнд хөрөнгө оруулалт хийхийн тулд байраа барьцаалж байсан гэжээ. Ингээд түүний дуучин болох гараа эхэлсэн бөгөөд тэрээр анхны дуугаараа л алдартай болсон байна.

Селин Дион (Celine Dion)

10 Женнифер Лопес (Jennifer Lopez)

Дуучин, загвар зохион бүтээгч, найруулагч болон “Out of Sight” киногоороо сая долларын орлого олсон жүжигчин бол Женнифер Лопес юм.

Түүний эцэг эх нь Пуэрто- Рикогоос ирсэн цагаачид байсан бөгөөд ээж нь багш, аав нь программист байжээ. Женниферийн эцэг эх түүнийг муу зам руу орох магадлалтай хэмээн айж байсан учир түүнийг 5 настай байхад нь католик шашинтай охидын сургуульд явуулж байсан байна.

Анх жүжигчин болох шийдвэрийг гаргахад эцэг эх нь түүнийг дэмжээгүй байна. Харин тэд охиноо өмгөөлөгч болгохыг хүсэж байжээ. Женнифер гэрээсээ явж боломжтой бүхий л тэмцээнд оролцож эхэлсэн бөгөөд гарал үүслээс нь болж түүнд дүр өгөх ихэд дургүй байсан учир тэрээр бүжгийн студид хонох үе ч байсан гэнэ. Ингээд 1997 онд “Selena” кинонд дүр бүтээснээр түүний жүжигчин болох гараа эхэлж байжээ.

Женнифер Лопес (Jennifer Lopez)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()