Хосуудын араар тавихад нөлөөлдөг 8 хүчин зүйл

Сайхан хосуудын салсах түүхийг сонсох бүртээ бид яагаад ийм зүйл болов, үүнд хэн буруутай, юу ийм зүйл хийхэд хүргэв гэх зэрэг олон асуулт урган гарч ирдэг билээ. Тэгвэл бид энэ удаа сэтгэл зүйчдийн болон шинжлэх ухааны судалгаагаар гаргасан мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Магадгүй үүнийг уншсаны дараа таны толгой доторх асуултуудын хариу олдож мэдэх юм.

Хосуудын араар тавихад нөлөөлдөг 8 хүчин зүйл

1 Сэтгэл санааны дотно байдал дутагдах

Чин сэтгэлээсээ ярилцаж, хоёр биендээ урам зориг өгөхгүй байх нь эрэгтэй, эмэгтэй аль аль хамтрагчаа араар тавихад хүргэдэг байна. Бид эрчүүдийг эхнэрээ хуурах хамгийн гол хүчин зүйл нь секс гэсэн түгээмэл ойлголт байдаг. Тэгвэл гэрлэлтийн сэтгэл зүйч Гари Неуман (Gary Neuman) "The Truth about Cheating" хэмээх номондоо эхнэрээ араар нь тавьсан эрчүүдийн 47% нь сэтгэл санааны дотно бус байдлаас үүдсэн хэмээн дурджээ. 

Энэ нөхцөл байдал нь эрчүүд сэтгэлээ нээж ярилцахад хүндрэлтэй байдал, бүсгүйчүүд түүний энэ байдлыг анзаардаггүй өнгөрдөгтэй холбоотой байна.

Сэтгэл санааны дотно байдал дутагдах

2 Өмнөх туршлагаа дагах

Хэрэв тухайн хүнд өмнө нь хууртагдах явдал тохиолдож байсан бол шинэ хамтрагчдаа ижилхэн хандаж хардах нь өндөр байдаг байна. Нэгэн судалгаагаар, эрчүүдийн 75%-иас ч илүү нь найз нөхөд нь эхнэрээ араар нь тавьдаг тул өөрөө туршиж үзсэн гэжээ. 

Тэгэхээр эргэн тойрных нь найз, нөхөд, хүрээллийн хүмүүс нь хамтрагчаа араар тавихад ихээхэн нөлөөлдөг хүчин зүйл болдог байна.

Өмнөх туршлагаа дагах

3 Дотно харилцааны асуудал

Сексийн амьдрал нэгэн хэвийн уйтгартай байх нь эрчүүдийн 70%, харин эмэгтэйчүүдийн 49%-д өөр хүнтэй болох шийдвэр гаргахад нөлөөлдөг байна. Мөн эдгээр хүмүүс нь тэдний хамтрагчтайгаа бий болгосон харилцаанд өөр ямар нэг том асуудал гарч байгаагүй талаар өгүүлжээ. 

Нэгэн хэвийн уйтгартай зүйл хэн хэнд нь сонирхолгүй санагдаж өөр шинэ зүйл эрэлхийлэхэд хүргэдэг байна. 

Дотно харилцааны асуудал

4 Нас болон сэтгэл зүй

Хүн бүрт өнгөрсөн амьдралаа эргэцүүлэн бодох үе байдаг. Зарим хүмүүс бүхий л зүйлс хүссэнээр нь болсонд талархдаг бол зарим нь амьдралаасаа залхаж, өдөж сээтэгнэсэн бүхэнд нааштай ханддаг. Энэхүү байдал нь 29, 39, 49 зэрэг шинэ үе эхлэхээс өмнө ихэвчлэн тохиолддог хэмээн судлаачид батлажээ. 

Мэдээж энэ нь хайртай нөхөр тань 39 хүрэв үү, үгүй юу заавал араар тань тавина гэсэн ойлголт биш юм. 

Нас болон сэтгэл зүй

5 Цахим сүлжээнд хэт их цаг зарцуулах

Хосуудын хэн нэг нь Твиттер, Фейсбүүк зэрэг цахим сүлжээний хуудсанд хэт их хугацаа зарцуулах нь хууралт үүсэх шалтгаануудын нэг болдог байна. Учир нь энэ төрлийн хүмүүс эрт босож, орой унтдаг гэнэ. 

Бодит бус харилцаа бодит харилцаанд хүндрэл учруулж, бодит бус харилцаа бодит болох боломжтой юм шүү. 

Цахим сүлжээнд хэт их цаг зарцуулах

6 Томилолт

Энэ сэдвээр явагдсан судалгаанд араар тавьж байсан эрчүүдийн 1/3 нь маш амжилттай яваа ажил хэрэг залуус бөгөөд тэд ажлын зорилгоор томилолтоор явах үеэрээ эхнэрээ хуурсан байдаг байна. Харин бүсгүйчүүдийн 13% нь ажлын байран дээрээ ийм явдалд орооцолдсон байдаг.

Хэн хэн нь ажлынхаа хүнтэй эсвэл ажлынхаа үеэр араар тавих явдал нь гэрлэлтийн 6-9 дэхь жилд хамгийн их тохиолддог бөгөөд эдгээр жилүүд нь хамгийн их хүч хөдөлмөр, анхаарал шаардсан үе юм.

Томилолт

7 Окситоцины дутагдал

Окситоцин буюу хайрын гормон нь хосуудын харилцаанд итгэл найдвар бий болгодог байна. Судлаачдын үзэж байгаагаар энэхүү гормоны дутагдал нь хууралтанд нөлөөлөх хүчин зүйл болдог гэжээ. 

Нэгэн судалгааны үеэр хэд хэдэн гэрлэсэн эрчүүдэд окситоцин тарьж, дур булаам бүсгүйчүүдтэй хүссэнээрээ ойртхыг нь зөвшөөрсөн боловч оролцсон эрчүүд харин ч бүр зайгаа барихыг хүсэж байжээ. 

Окситоцины дутагдал

8 Өөр арга байхгүй

Амьдралаа ямар нэг шинэ шинэлэг, адал явдалгүйгээр төсөөлж чаддаггүй хүмүүсийн ихэнх нь араар тавих магадлалтай байдаг байна. Нас, хүйс, мэргэжил, туршлага хамаарахгүйгээр өөр аргагүй байсан учраас л энэ замыг сонгосон гэж өөрийгөө зөвтгөх хүмүүс бишгүй олон байдаг. 

Гэвч энэ бүхний жинхэнэ шалтгаан нь тэдний өөрсдийн сэтгэлийн гүнд байдаг. Тэд ганцхан хамтрагчтай байж, удаан амьдрахад маш хэцүү, бараг л боломжгүй хэмээн үздэг байна. 

Өөр арга байхгүй

Нэмж хэлэхэд:

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, хэн нэгэн араар тавих явдлын ард ганц биш хэд хэдэн шалтгаан байдаг гэнэ. Үүнээс гадна зарим хосууд ийм явдлын дараа ч хамтдаа байж, гэрлэлтээ авч үлдэхийг оролддог. Харин зарим хосууд бүр ч илүү дотносож, гэрлэлтээ баталгаажуулдаг. 

Тэгвэл таны хувьд энэ бүхэн үнэнд хэр нийцэж байна вэ? Ямар нэгэн зүйл эхэлсэн хойно нь уйлаад суух биш анхных шигээ үргэлж бие биенээ хайрлаж, хүндэлж байх нь чухал болов уу.

Нэмж хэлэхэд:

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()