Польш бүсгүйн тэнэглэл

2018-04-05, 12:30
14,391

Халуухан бие, үзэсгэлэнтэй царайг хүсдэггүй бүсгүй хүн гэж үгүй. Зарим нэг нь төгс нэгэн болохын тулд дасгал сургуулилт хийж байгаа бол өөр нэг нь мөнгө төлж өөрсдийгөө хутга, мэсээр өөрчлөхыг илүүд үзээд байна. Сүүлийн үед охид бүсгүйчүүдийн дунд түгээмэл болоод байгаа төгс нэгний жишээгээр "барби хүүхэлдэй" тодорчээ. Ингээд өөрийгөө Польш улсын хамгийн анхны барби хэмээн нэрлээд байгаа эмэгтэйтэй танилцацгаая! 

Польш бүсгүйн тэнэглэл

25 настай Анелла (Anella) өөрийгөө Польш улсын хамгийн анхны барби хэмээн нэрлэдэг. Түүнд урьд өмнө барби болох ямар ч сонирхол байгаагүй гэнэ. Анх зөвхөн хамраа өндөрлөхийн тулд мэс засалд орсон бөгөөд тэр цагаас хойш олон олон хагалгаанд орох сонирхолтой болжээ. Ийнхүү хагалгааны амтанд орсон тэрээр зогсож чадахаа больж, өөрийгөө тэр чигт нь өөрчилсөн байна. 

Анх "Би өөрийнхөө аль нэг зүйлийг өөрчлөхийг үнэхээр их хүссэн учраас хамраа өндөрлүүлэхээр шийдэж, хагалгаанд орохоор зориглосон. Түүнээс хойш яагаад бусад зүйлсээ өөрчилж болохгүй гэж? хэмээн бодож, олон төрлийн хагалгаа хийлгэдэг болсон" гэжээ. 

Бүсгүй энэ төрхөө бий болгохын тулд 42'000 доллар зарцуулсан ажээ. 

Тэрээр "Би бусдыг өөртөө байлдан дагуулж чаддаг, нөлөөллийн тойрог сайтай хүнд дуртай. Тийм ч учраас өөрөө бусдад үлгэр жишээ содон нэгэн байхыг илүүд үздэг" гэжээ.

Гэхдээ Анеллагийн хувьд цахим ертөнц бол зүгээр л хобби харин архитектур бол түүний олон жилийн турш мөрөөдөж байгаа мэргэжил нь гэжээ.

Түүний зургуудаас сонирхвол:

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()