Эрүүл хооллолтын тухай бидний буруу боддог ташаа ойлголтууд

2018-04-10, 16:28
6,908

Эрүүл зөв хооллолт гэдэг ойлголт магадгүй хамгийн их маргаантай сэдвүүдийн нэг байх. Энэ талаар маш олон буруу ойлголт, зөрүүтэй мэдээллүүд байдаг билээ. Жигнэмэг нь чихэрнээс ч илүү шүдэнд халтай гэдгийг та мэдэх үү? Хий ханиалгыг шоколадаар эмчилж болдог уу? Уг асуултуудын болоод өөр олон хачирхалтай баримтуудыг мэдэхийг хүсвэл үргэлжлүүлэн уншаарай. 

Эрүүл хооллолтын тухай бидний буруу боддог ташаа ойлголтууд

1 Өглөөний цайнд сереалний оронд зүсэм пицца идэх нь илүү сайн

Эрүүл хооллолтын мэргэшсэн зөвлөх Челси Амер (Chelsey Amer) нь өглөө хоолондоо сереал идэхээс илүү пицца идэх нь үр ашигтай гэж судалгаагаар нотолсон байна. Учир нь пицца нь илүү их уураг, шинэхэн орцыг агуулдаг бөгөөд ядаж л сереалнаас бага сахар агуулагддаг гэжээ. Бидний өглөөний цайндаа хэрэглэдэг ихэнхи хүнсний бүтээгдэхүүнүүд нь уургаар дутмаг мөн сахар ихээр агуулдаг байна.  

Өглөөний цайнд сереалний оронд зүсэм пицца идэх нь илүү сайн

2 Халуун ногоотой хоол нас уртасгадаг

Харвардын их сургуулийн эрүүл мэндийн тэнхимээс явуулсан судалгаагаар, өдөрт ядаж нэг удаа халуун ногоотой хоол идэх нь нас барах эрсдлийг 14%-иар багасгадаг гэжээ. "Бусад судалгааны үр дүнгээр халуун ногоотой хоолны биологийн идэвхтэй найрлага бүхий капкайсин зэрэг бодис нь муу холестриныг бууруулж, үрэвслийг намдаахад тустай" хэмээн судалгааг явуулсан эмч Лу Чи (Lu Qi) хэлжээ. 

Халуун ногоотой хоол нас уртасгадаг

3 Лаазалсан загас нь лаазалсан махнаас илүү дээр

Лаазалсан бүтээгдэхүүн нь биед ашиггүй гэдгийг бид мэднэ. Гэхдээ энэ нь лаазалсан загасанд хамаагүй аж. Сардин, салмон зэрэг лаазалсан загас нь калциар баялаг байдаг. Учир нь загасны жижиг яс маш зөөлөн болсон байдаг учраас идэхэд ямар ч хүндрэл учирдаггүй байна. 

Лаазалсан загас нь лаазалсан махнаас илүү дээр

4 Улаан лоолийг хөргөгчинд хадгаласнаар амт нь мууддаг

"Proceedings of the National Academy of Science"-д хэвлэгдсэн мэдээллээр, улаан лоолийг 12 градусаас бага температурт хадгалах нь үнэр болон амтыг сулруулдаг гэжээ. Иймд улаан лоолийг харанхуй дулаан газар хадгалах нь зүйтэй юм. 

Улаан лоолийг хөргөгчинд хадгаласнаар амт нь мууддаг

5 Лимон гүзээлзгэнээс илүү сахар агуулдаг

Гүзээлзгэний 40%-ийг сахар эзэлдэг бол харин лимон нь 30%-иас илүү буюу талаас их хувийг сахар эзэлдэг байна. Лимоны хүчил нь чихрийн амтыг мэдрэхэд хэцүү болгодог учраас бид зөвхөн гашуун амтыг мэдэрдэг байна. 

Лимон гүзээлзгэнээс илүү сахар агуулдаг

6 Сүүний савлагаа хадгалалтанд нөлөөлдөггүй

Сүүний хадгалах хугацаа урт байдаг нь сүүний савлагаатай холбоотой гэж бид боддог. Гэвч үнэндээ гол нууц нь онцгой температурын технологи ашиглахтай холбоотой аж. Сүүг 135 градус хүртэл халаагаад хөргөхөд "муу" бактери устаж, витаминууд нь үлддэг байна. Ингэж бэлдсэн сүүг 120 хоног хүртэл задлалгүйгээр хадгалах боломжтой бөгөөд онгойлгосноос хойш 4 хоногын дотор хэрэглэхэд тохиромжтой гэжээ. 

Сүүний савлагаа хадгалалтанд нөлөөлдөггүй

7 Цөцгийтэй сүү шар тайлахад тусалдаг

Үнэндээ цөцгийтэй сүүн дэхь этилийн спиртийн агууламж 0.04% -0.05% байдаг. Нэг ширхэг боловсорсон лийр ижил хэмжээний этилийн спиртийг агуулдаг. Гэтэл цөцгийн тос яагаад шарталтанд тустай вэ? гэвэл энэ бүхэн нь витамин В, фолийн хүчил, "сайн" нянгын үйлчилгээтэй юм. Эдгээр нь таны биеэс спиртийг хөөж гаргахад тустай. 

Цөцгийтэй сүү шар тайлахад тусалдаг

8 Жимс, ногоон дээрх наалддаг шошго хүний биенд хоргүй

АНУ-ын хүнсний аюулгүй байдлын газраас жимс ногоог хэрэглэхээсээ өмнө заавал угааж хэрэглэж байхыг зөвлөдөг. Харин шошгыг наасан цавуу болон цаасыг санамсаргүй байдлаар эсвэл жоохон хүүхэд идэх тохиолдол байдаг шүү дээ. Тэгвэл та санаа амар байж болох нь. Учир нь энэ нь хүний биед ямар нэгэн хор нөнөөлгүй хэмээн Хүнсний аюулгүй байдлыг газраас мэдэгджээ. Гэхдээ шошгыг заавал авч байхыг сануулж байна. 

Жимс, ногоон дээрх наалддаг шошго хүний биенд хоргүй

Хүнсний ногоог богино долгионы зууханд болгох нь шим тэжээлийг нь алдагдуулахгүй болгох хамгийн зөв арга

Хүнсний бүтээгдэхүүнийг витаминлаг байлгах хамгийн сайн арга бол хоол хүнсийг богино хугацаанд бага хэмжээний шингэнээр болгох юм. Богино долгионы зуух нь энэ ажлыг хамгийн сайн хийдэг. "Богино долгионы зууханд хоол хийж байхдаа уурыг дотор нь байлгахын тулд сайтар таглах хэрэгтэй" гэж итгэмжлэгдсэн хүнсний эрдэмтэн Кэтрин Адамс Хют (Catherine Adams Hutt) хэлжээ.

Хүнсний ногоог богино долгионы зууханд болгох нь шим тэжээлийг нь алдагдуулахгүй болгох хамгийн зөв арга

9 Усан үзмийг богино долгионы зууханд халаахад дэлбэрдэг

Хэрэв та усан үзмийг голоор нь хувааж, богино долгионы зууханд халаавал плазм харах болно. Энэ нь усан үзэм хэтэрхий бага харин цахилгаан соронзон долгион хэт төвлөрсний шинж юм. Хэрэв та усан үзэмийг халаах хэрэгтэй бол богино долгионы зууханд хийж болохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй.

Усан үзмийг богино долгионы зууханд халаахад дэлбэрдэг

10 Фермийн салмон загас цагаан махтай байдаг

Зэрлэг салмон загас нь байгалиасаа ягаан өнгөтэй байдаг бөгөөд энэ нь тэд далайн усанд маш их хэмжээний сам хорхой иддэгтэй холбоотой аж. Харин фермийн салмон өөр өөр хоол иддэг учраас цагаан өнгөтэй, эсвэл бага зэрэг ягаан өнгөтэй байдаг. Харин фермийн салмон үйлдвэрлэгчид өнгийг нь илүү тод болгохын тулд өөр өнгийн пигмент хэрэглэдэг байна.

Фермийн салмон загас цагаан махтай байдаг

11 Өндөгний шар цагаанаасаа илүү шим тэжээлтэй

Өндөгний шар нь тэнцвэртэй хоолний дэглэмд шаардлагатай бүх хэрэгцээт амин дэм, эрдэс бодисыг агуулдаг. Мэдээжийн хэрэг, өндөгний цагаан нь хоолны дэглэмд илүү тохиромжтой байдаг. Гэхдээ маш их хэмжээний тэжээллэг бодис хэрэгцээтэй бол шар нь таны сонголт юм. Тиймээ, шар нь цагаанаас илүү их холестерин агуулсан байдаг боловч холестерин нь таны эсэд шаардлагатай тэжээллэг бодис гэдгийг битгий мартаарай.
 

Өндөгний шар цагаанаасаа илүү шим тэжээлтэй

12 Задь их идвэл хий юм харна

Хэрэв та хэтэрхий их задь хэрэглэвэл хий юм харах аюултай гэжээ. Учир нь таны дотор муухайрах, толгой эргэх, төвлөрөхөд хүндрэл учрах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг байна. Тэгвэл "Илүү их тусмаа илүү сайн" гэсэн дүрмийг задинд хэрэглэж болохгүй гэдгийг санаарай.

Задь их идвэл хий юм харна

13 Васаби бол будагч бодистой тунхуу

Хэрэв та васабитай хамт сүши идэх дуртай бол энэ нь будагч бодисонд оруулсан тунхуу гэдгийг санаарай. Японоос бусад орнуудад васабиг будагч бодисоор хийдэг бөгөөд Японд ч гэсэн цэвэр васаби ховор байдаг. Ихэнхидээ тунхуутай хольсон байдаг байна. 

Васаби бол будагч бодистой тунхуу

14 Амтат чинжүү исгэлэн жимснээс илүү их С витамин агуулдаг

Дунд зэргийн хэмжээтэй амтат чинжүү нь 0.0014гр витамин С агуулдаг бөгөөд энэ нь дундаж хэмжээтэй жүржнээс 1,5 дахин их гэсэн үг юм. Харин ногоон чинжүүнд арай бага буюу 0.0011гр С витамин агуулагддаг байна. Гэхдээ хүний өдөрт авах С витамины хэмжээ үүнээс ч бага тул нэг ширхэг амтат чинжүү байхад хангалттай. 

Амтат чинжүү исгэлэн жимснээс илүү их С витамин агуулдаг

15 Шоколадны үнэр стресс бууруулж тайвшруулдаг

Шоколад идэх нь таны сэтгэл санааг өргөхөөс гадна ердөө үнэртэхэд л тайвшруулах увидастай хэмээн Британий сэтгэл судлаач хэлсэн байна. Гэхдээ энэ нь жинхэнэ шоколаданд л хамааралтай юм. Тэрээр сайн дурынхантай хамтран судалгаа хийхэд, шоколадны амт нь мэдрэлийн системд тайвшруулах нөлөө үзүүлдэг гэдгийг баталжээ. 

Шоколадны үнэр стресс бууруулж тайвшруулдаг

16 Хий ханиалганд шоколад тустай

Их Британий шинэ судалгаагаар какаоны гаралтай нэгдэл нь архаг ханиалганд маш сайн эм болж чадна гэдгийг харуулжээ. Их Британид хийсэн судалгаагаар какао үүсгэсэн нэгдэл нь хий ханиалгын эмийн стандарт эмчилгээнд ямар нэг гаж нөлөө үзүүлээгүйг харуулсан байна.

Хий ханиалганд шоколад тустай

17 Эрдэмтэд самрын тосноос алмаз гаргаж чадна

Герман дахь "Bayerisches Geoinstitut"-ийн эрдэмтэн Дан Фрост (Dan Frost) болон түүний багийнхан самрын тос нь алмаз болон хувирхад хангалттай нүүрстөрөгч агуулдаг гэдгийг олж мэджээ. Үүнийг хийхийн тулд тэд бүтээгдэхүүн дэх бүх хүчилтөрөгчийг зайлуулж, дараа нь маш их даралтанд оруулах хэрэгтэй юм. Бүх бүтээгдэхүүн (бас биологийн материал) нүүрстөрөгчийг агуулдаг учраас ирээдүйд очир алмаазыг өөр өөр зүйлээр хийлгэхэд ашиглаж болно. Мэдээжийн хэрэг, байгалийн очир алмааз нь илүү үнэ цэнэтэй байх болно.

Эрдэмтэд самрын тосноос алмаз гаргаж чадна

18 Улаан өнгийн хүнсний бүтээгдэхүүний өнгө гаргах бодисыг шавжнаас гаргаж авдаг

Сармине хэмээх байгалийн хүнсний будагч бодисыг кошинель гэх шавжнаас гаргаж авдаг байна. Энэхүү будагч бодисыг чихэр болон гоо сайхны бүтээгдэхүүн хийхэд ашигладаг. Маш олон компаниуд үүнийг орлуулах өөр төрлийн бодис хайсаар байна. Хүний биед хор хөнөөлтэй учраас сольж байгаа юм биш. Харин цагаан хоолтнууд энэ төрлийн будагч бодис орсон чихэрнээс татгалзаж эхлээд байгаа аж. 

Улаан өнгийн хүнсний бүтээгдэхүүний өнгө гаргах бодисыг шавжнаас гаргаж авдаг

19 Жигнэмэг нь чихэрнээс илүү шүдэнд халтай

Чихэр шүдийг тань гэмтээдэггүй гэж танд хэлсэн юм биш шүү. Гэхдээ чихэрнээс илүү их хор хөнөөл шүдэнд учруулдаг олон бүтээгдэхүүн бий. Үүний нэг нь жигнэмэг юм. Гол учир нь чихрэнд биш харин хүчил бөгөөд жигнэмэг шүдэнд наалдаж, хүчил ялгаруулагч бактери үржих таатай нөхцлийг бүрдүүлдэг байна. 

Жигнэмэг нь чихэрнээс илүү шүдэнд халтай

20 Далайн давс нь бидний хэрэглэдэг давстай яг ижил

Далайн давсыг арай илүү эрүүл, хүний биед тустай гэж бид итгэдэг ч үнэн хэрэгтээ яг адилхан юм. Далайн давс нь жирийн давстай тэнцүү хэмжээний сод агуулдаг бөгөөд жирийн давс нь харин ч бүр иоджуулсан байдгаараа давуу талтай. Гол ялгаа нь далайн давсыг далай, тэнгисийн усыг ууршуулан гаргаж авдаг бол жирийн давсыг газрын гүн дэхь давсны агууламж бүхий зүйлээс гарган авдаг явдал юм.

Далайн давс нь бидний хэрэглэдэг давстай яг ижил

21 Төмс интернетийн сүлжээг өөртөө уусгадаг

"Boeing" компаниас явуулсан судалгаагаар төмс болон хүний хооронд ижил тал байгааг тогтоожээ. Энэ нь радио долгионыг өөртөө уусгаж, ойлгох явдал юм. Үүний учир нь төмсөнд агуулагдах устай холбоотой ажээ. Төмстэй шуудайг зорчигчын оронд байрлуулж, нислэгийн үеэр интернетийн сүлжээ хаана муу байгааг олж болдог гэжээ. 

Төмс интернетийн сүлжээг өөртөө уусгадаг

22 Дэлхий дээрх бүх гадил бол хуулбар

Нийт 1000 гаруй төрлийн гадил байдаг ч бүгд Кавендиш төрлийн хуулбар ажээ. Учир нь ургуулахад ашиглагдах үр байхгүй бөгөөд ингэж олшруулах нь маш аюултай. Хэрэв ямар нэг өвчний фаразит гадиланд халдвар түгээх юм бол бүх гадил өвчилж, бүр мөсөн устаж алга болох юм. 

Дэлхий дээрх бүх гадил бол хуулбар

23 Эрч хүчний ундааны үйлчлэл маш богино хугацаанд л үйлчилдэг

Дийлэнх хүмүүс урт өдрийг даван туулахад нь эрч хүч, энергийн ундаа тус хүргэдэг гэж боддог. Энэ нь үнэн боловч урт хугацаанд үргэлжилдэггүй байна. Их хэмжээний сахар, каффейн нь гэнэт сэргээж сэргээш өгдөг байна. Гэвч "Camilo José Cela University"-ийн мэргэжилтнүүдийн явуулсан 4 жилийн турш үргэлжилсэн судлагааны үр дүнд энергийн ундаа нь нойргүйдэл, сандралыг үүсгэдэг гэжээ. Мөн энергийн ундаа уусны дараах сэргэлт нь үр бүтээмжийг ердөө 3%-7% нэмэгдүүдэг байна. 

Эрч хүчний ундааны үйлчлэл маш богино хугацаанд л үйлчилдэг

24 Зарим хоолыг хонуулж идэхэд тохиромжтой

Зарим хоолнуудыг хонуулаад идэхэд илүү амттай байдаг шүү дээ. Энэ нь хоол нь шөлөндөө илүү уусаж, холигдон, өөр амтыг бий болгодогтой холбоотой ажээ. Лазанья, паста зэрэг нь хонуулаад идэхэд хамгийн тохиромжтой гэжээ. Та заавал туршаад үзээрэй.

Зарим хоолыг хонуулж идэхэд тохиромжтой

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()