Нууц амраг, нууц хүүхдээ нуухын тулд их хэмжээний мөнгө төлсөн одууд

Нэр төртэй баян алдартнуудад энгийн хүмүүсийн адил ижил төрлийн зовлон учирдаг бололтой. Гэнэт гарч ирэх халуухан бүсгүйчүүдтэй учир ургуулж, хүүхэдтэй болчихоод хийсэн гэм нүглээ нуухын тулд ихэвчлэн бүсгүйд их мөнгө өгч бүх зүйлийг нууцлах эсвэл хүүхдээ авхуулахыг санал болгодог байна. Гэвч нууц хадгалах явдал нь үргэлж бүтээд байдаггүй учраас эцэг тогтоолгох шинжилгээ, карераа алдах, мөрөөдлөө хаях зэрэг асуудлуудтай тулгардаг. Харин ямар одуудад ийм асуудлууд тулгарч байсан гэдгийг мэдэхийг хүсвэл та цааш уншаарай. 

Нууц амраг, нууц хүүхдээ нуухын тулд их хэмжээний мөнгө төлсөн одууд

15 Кристиано Роналдо

Танихгүй бүсгүйтэй өнгөрүүлсэн нэг шөнийн явдлаас болж аав болсон Кристиано Роналдо 10 сая фунт стерлинг бүсгүйд өгснөөр хүүхдийнх нь ээж нууц хэвээр үлдэж, хүүхдээ түүнд үлдээх болсон байна. Тэрээр АНУ-д зочлох үеэрээ ресторанд таарсан эмэгтэйтэй учир ургуулаад амжжээ. Харин бүсгүй жирэмсэн болсноо мэдээд Роналдогын төлөөлөгч Жеорж Мендэстэй уулзаж, эцэг тогтоолгох шинжилгээ өгсөн байна. Ингээд тэр аав болсон үүргээ хүлээж, хүүхдээ өөрөө өсгөх эрхийг гартаа авчээ. Хүүг АНУ-д төрүүлсэн боловч, түүний төрсөн нутаг Португалд Роналдог аав болохыг хүссэн учраас мөнгө төлж, тээгч эхээр хүүхдээ төрүүлүүлсэн гэсэн цуу яриа тархаад байсан юм. 

Кристиано Роналдо

14 Майкл Жексон

Принц Майкл Жексон II (Blanket) гэх нэртэй Майкл Жексоны хамгийн бага хүү нь 2002 оны 2 сарын 21-нд Өмнөд Калифорниад төрсөн байна. Ээжийнх нь талаар бараг мэдээлэл байдаггүй ч түүний нэрийг Хелена гэдэг, Майкл өөрийн биеэр сонгож, тээгч болсонд нь 20 мянган ам.доллар төлсөн гэлцдэг. Хүүхдийн төрсний гэрчилгээн дээр аавыг нь Майкл гэж бичсэн байдаг ч ээжийнх нь мэдээллийг албаар хоосон орхижээ. Хүүг Майклын эсийг ашиглан бүтээсэн бөгөөд бүсгүй бүх эрхийг Майклд өгөх гэрээн дээр гарын үсэг зурсан байна.

Түүний том охиныг төрүүлсэн эхнэр нь эрүүл мэндийн асуудалтай байсан учраас, дахин хүүхэд тээх боломжгүй байжээ. 

Иймд дээрх аргыг сонгохоос өөр замгүй байсан гэдэг. Майклын бага хүүг тээж төрүүлсэн Хелена нь АНУ-ын иргэн, латин америк гаралтай, цайвар арьстай бүсгүй байсан бөгөөд түүний ар гэрийн байдал нь Майклын анхаарлыг татсан байна. Түүнтэй уулзсаны дараа Майкл бүсгүйг яг тохирсон нэгэн гэдэгт бат итгэлтэй болсон гэдэг. 

Майкл Жексон

13 Жэйми Фокс

Жэйми Фокс бол хүүхдийнхээ ээж Кристин Граннисыг хамгийн удаан хугацаанд нууж чадсан нэгэн юм. Харин 2017 оны 10 сард Граннис хүүхэдтэйгээ хамт олны нүдэнд өртсөн байна. 40 настай Граннис 9 настай охин Аннализтай Лос Анжелес хотноо хөхрөлдөн, зугаалж харагджээ. Ерөнхийдөө Граннис хүүхэдтэй болсноо мэдээд ажлаасаа гарч, Фоксоос санхүүгийн тусламж аван амьдардаг байсан байна. Граннисын аавын хэлснээр, Кэти Холмос байгаагүй бол Фокс охинтойгоо хэвийн харилцаатай байх байсан гэжээ. Тэд нэг ч удаа хамтдаа харагдаж байгаагүй ч Фокс хааяа хааяахан Лос Анжелест очиж, оройн хоол иддэг гэнэ. Шар хэвлэлийнхний мэдээллээр, охины ээж Граннис нь Фоксын эзэмшил байранд амьдардаг байна. Түүний өөр нэг хүүхдийн ээж Конни Клин 2016 онд ил болсон юм. Тэрээр Фоксын нэр дээр байдаг бенз машин унаж, Фоксын бизнесийн хамтрагчдын нэгнийх нь нэр дээр байдаг байранд амьдардаг аж.

Жэйми Фокс

12 DJ Фаули Ди

Фаули Ди нь Аманда Маркет хэмээх бүсгүйтэй хөгжилдөж сайхан байсан нь бүсгүйг жирэмсэн болсноор дуусгавар болсон юм. Хосуудын хооронд өрнөсөн маргааны дунд Фаули Амандаг хүүхдээ авахуулхыг шаардсан зурвасуудыг нь бүсгүй олон нийтэд ил болгожээ. Энэхүү зурваст, Фаули Ди аав болоход бэлэн биш байгаа, энэ талаар төлөвлөгөө байхгүй хэмээн бичжээ. Аманда хэдийгээр түүний мөнгийг авсан боловч хүүхдээ төрүүлсэн байна. Харин Фаули Ди өөрийн охиноо өсгөхийг хүсэж, аль болох их цаг хамтдаа өнгөрүүлэх гэж шүүхэд ханджээ. Гэтэл бүсгүй харин шинэ найз залуу Донн Барбиттад охиныг түүний охин хэмээн худал хэлжээ. Найз залуу нь үнэнийг мэдээд түүнээс салсан байна. 

DJ Фаули Ди

11 Паул Валкер

Тэрээр 1998 онд Ребекка Ж.Сотеростой болзож эхлээд 1998 оны 11 сарын 4-нд Мидов Рэйн Валкер хэмээх охинтой болжээ. Гэвч хосууд хэзээ ч гэрлээгүй юм. Тухайн үед 25 настай байсан Паул гэрлэхэд хангалттай бэлтгэлтэй байгаагүй аж. Хосууд 1999 онд салж, охин нь ээжтэйгээ Хавайд амьдрав. Ребекка харин согтууруулах ундаа ихээр хэрэглэх болж, согтуугаар машин барьсан гэмт хэрэгт 2 ч удаа холбогдоод байжээ. Энэ явдал үргэлжилсээр, үүнээс хойш 2011 онд охин аавтайгаа хамт амьдрахаар болсон байна. Харамсалтай нь Паул 2013 оны 11 сарын 30-нд ослоор нас барах үеэрээ Жасмин Филчард Госнелтэй болзож байсан юм. Паул Ребеккаг найз бүсгүйгээгээсээ хол байлгахын тулд хэр их мөнгө төлснийг бид мэдэхгүй. 

Паул Валкер

10 Матев Новлес

Тэр бол бидний сайн мэдэх дуучин Биёнсегийн аав юм. 2009 онд Матев Новлесийн гэрийн үйлчлэгч Александра Врайт түүнээс жирэмсэн болсноо зарласан бөгөөд тэд 18 сарын хугацаанд харилцаатай байсан байна. Тухайн үед Новлес эхнэртэй байсан төдийгүй хосууд 1980 оноос хойш хамтдаа байсан юм. Матев Александрагын хүүг өөрийн хүү гэж хүлээн зөвшөөрснөөр түүний 31 жилийн хугацаанд үргэлжилсэн гэрлэлт дуусгавар болжээ. Ингээд зогсохгүй, 2 дахь бүсгүй Такояа Бранскомб 2014 онд мөн түүнийг Кой охиныхоо эцэг гэдгийг зарлажээ. Новлес энэ бүхнийг үгүйсгэж байсан ч эцэг тогтоолгох шинжилгээгээр амаа хаалгуулж, Такояад 225 мянган ам.доллар санал болгосон ч бүсгүй хүлээж аваагүй байна. 

Матев Новлес

9 Дан Марино

"Miami Dolphins"-ийн тоглогч асан Дан Марино амьдралынхаа хань Клэйртэй гэрлэж, хосууд 6 хүүхэдтэй болжээ. Тэд маш сайхан гэр бүл байсан хэдий ч Мариногын 9 жил нуусан хэрэг илэрснээр энэ бүхэн ердөө үлгэр байсан нь мэдэгдэв. 2004 оны үед Марино 35 настай "CBS"-ын хуучин ажилтан Донна Саваттерэтэй холбоотой байсан гэсэн мэдээлэл 2013 онд олон нийтэд зарлагдсан юм. Тэд бүр 2005 онд Клое гэсэн охинтой болсон аж. Маринод ямар ч сонголт байхгүй байсан тул үүргээ ухамсарлаж, эхнэртээ үнэнч биш байснаа хүлээн зөвшөөрчээ. Тэрээр Саваттерэтийг чимээгүй байлгахын тулд хэдэн сая доллар төлсөн гэдэг ч чухам хэдийг төлсөн нь нууц хэвээр байна. 

Дан Марино

8 Арнолд Шварценеггер

Арнолд Шварценеггер гэртээ 20 гаруй жил ажилласан үйлчлэгч Милдред Патрисиа Бэйнаг хүүхэдтэй болгосон мэдээ дэлхий дахиныг шуугиулсан юм. Түүний эхнэр Мариа Шривер үйлчлэгчийнхээ хүүхэд, нөхөр 2-ынхоо ижил төстэй байдлыг ажиглаж, мөрдлөгө явуулахаар шийджээ. Бэйна хүү Жосеф нь Арнолдын хүү мөн бөгөөд тэр 2 нууцаар уулздаг байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Арнолд ч үүнийг хүлээн зөвшөөрч Мариа 25 жил үргэлжилсэн гэрлэлтээ цуцлуулжээ. Калифорниа мужын захирагч асан Арнолд Шварценеггер өөрийн бурууг хүлээн олон нийтийн өмнө мэдэгдэл хийсэн байна. Харин тэрээр Бэйнаг чимээгүй байлгах гэж мөнгө төлөөгүй хэмээсэн боловч ямар нэг шалтгаангүйгээр түүний данс руу их хэмжээний мөнгө шилжүүлсээр байжээ. 

Арнолд Шварценеггер

7 Майкл Жордан

Карла Кнафелийн хэлснээр, түүнийг Майкл Жордантай нэгэн шүүгч танилцуулж, тэд харилцаагаа нууцласан байна. Мөн тэрээр Жордан тухайн үед Жуанита Жордантай гэрлэсэн явдал нь зөвхөн олон нийтэд нэр хүндээ авч үлдэх гэсэн үйлдэл байсан хэмээн хэлсэн гэжээ. Тэд 1989 оны 11 сар, 1990 оны 12 сард болзож байсан бөгөөд 1991 онд Кнафел жирэмсэн болсноо мэдсэн ч хэсэг хугацаанд нууж байсан байна. 1991 оны хавар тэрээр Жорданд энэ талаараа хэлэхэд тэр шууд л хүүхдээ авхуулахыг шаардсан байна. Бүсгүйг чимээгүй байлгахын төлөө Жордан бүсгүйд зодог тайлсныхаа дараа 5 сая ам.доллар өгөхөөр амлажээ. Хүүхэд нь 1991 оны 7 сард төрж, Жордан бүсгүйд 250 мянган ам.доллар төлсөн бөгөөд бүсгүй энэ талаар нууцлаад өнгөрчээ. Харин үүнээс хойш дахин мөнгө өгөөгүй тул 1998 онд Кнафел олон нийтэд энэ талаар зарласан. Харин домогт тоглогч маань түүнийг сүрдүүлж байна хэмээн өөрийгөө өмгөөлжээ. 

Майкл Жордан

6 Жон Эдвардс

Тэрбээр АНУ-д маш өндөр өрсөлдөх чадвартай байсан бөгөөд 2008 онд тэрээр улс орны хамгийн өндөр албан тушаалд нэр дэвшив. Гэвч Эдвардсийн ичгэвтэр хайрын хэрэг нь олон нийтэд ил болсны дараа бүх зүйлс нуран унаж, улс төрийн кареер нь дуусжээ. Хойд Каролина мужийн хуучин сенатор нь туслахтайгаа холбоотой байсан бөгөөд тэд хүүхэдтэй болсон нь өргөн цар хүрээтэй тархав. Энэ бүхэн нь 2008 оны сонгуулийн компанит ажил эхлэхээс өмнө эхэлсэн бөгөөд залуухан удирдагч Эдвардс ерөнхийлөгчийн сонгон шалгаруулалтад зориулж АНУ-ыг тойрон сурталчилгаагаа явуулж байсан юм. Тэрбээр ерөнхийлөгчийн сонгуулийн компанит ажилтан Риел Хантерыг ажиглаж, хөхний хорт хавдраас амьд үлдсэн дөрвөн хүүхдийнх нь ээж эхнэр Элизабет Ананиагаа умартсан байна. Элизабет энэ нөхцөл байдлыг мэдэж, нөхрөө хардаж сэрдэж байсан ч Эдвардс бүгдийг няцаан, харилцаагаа үргэлжлүүлсээр байлаа. 2007 оны 5-р сард Хантер улс төрчөөс хүүхэдтэй болсноо мэдэгдэж, жүжиг бүр сонирхолтой болов. Эдвардс 2008 оны 1-р сарын 30-нд ерөнхийлөгчийн сонгуулийн компанит ажлаа зогсоож, хэргийн талаарх илүү их мэдээлэл олон нийтэд ил гаржээ. Түүний хүүхэд Францес Күйн Хантер 2008 оны 2-р сард төрсөн бөгөөд хэдэн сарын дараа Эдвардс нь Лос Анжелес дахь зочид буудалд Хантер дээр зочилжээ. Эдуардс нь 1 сая долларыг хэргээ нуух гэж ашигласан болон сонгуулийн сурталчилгааны хуулийг зөрчсөн хэрэгт буруутгагдаж байсан ч түүнийг 2012 оны 5-р сарын 31-нд гэм буруугүй хэмээн тогтоожээ.

Жон Эдвардс

5 Жэй Зи

Жэй Зи болон алдарт Биёнсе нар гэрлээд аз жаргалтай амьдарч байгаа ч гэсэн 48 настай рэппэрийг нууц хүүтэй гэсэн цуурхал хэдийнээс л тархаад байсан. Ноён Картер 16 жилийн өмнө Тринидын загвар өмсөгч Шеннел Скоттай нууц хүүхдээ төрүүлсэн гэдэг. Эхлээд Малик Сайд нь хүүхдийн аав хэмээн буруутгагдаж байсан боловч ДНК-ийн шинжилгээгээр Hoвa бол хүүгийн эцэг гэдгийг баталсан юм. Тэр үед Шеннел Скот нь Малик Сайдтай уулзаж байсан бөгөөд хүүхэд төрөхөд Сайдын найз нөхөд нь эцэг тогтоолгох шинжилгээ өгөхийг сануулжээ. Учир нь Скот ноён Картертай цагийг илүү  өнгөрөөж байсан байна. Хүүхэд Жэй Зи шиг төрхтэй байсан бөгөөд "99 Problems" дуун дээрээ тэрээр хүүхдийн халамжын мөнгө төлж байгаа талаар бичсэн нь цуурхал дэгдэхэд хүргэсэн байна. Жэй Зи Скоттод хүүхдээ өсгөхөд нь туслаж шинэ байшин хүртэл авч өгсөн гэдэг. Мөн  Шеннелд 1 сая ам.доллар өгч, бүсгүй мөнгийг авч Тринидадад байшин худалдаж авав. Эхлээд Бейонсе нууцхан уурлаж хилэгнэсэн боловч Жэй Зигийн өнгөрсөн үеийг хүлээн зөвшөөрсөн байна. Бейонсе түүнийг хүүхдийн халамжын мөнгөө төлөхийг нь хүртэл хүлээн зөвшөөрдөг ажээ. 

Жэй Зи

4 Жессе Жексон

Ноён Жессе Жексоны хэрэг 1998 онд 39 настай Карин Станфорд харилцаагаа хамгаалахын тулд хэзээ ч мөнгө хүлээн аваагүй гэж үгүйсгэсэн явдлаар эхэлжээ. Станфорд нь Жексоны гэрлэсэн охин Эшли Лаувер Жексоны ээж бөгөөд нууцлалын гэрээнд гарын үсэг зурсны дараа түүнийг нууцлахыг зөвшөөрсөн юм. Гэвч тэр мөнгөө солилцсон гэсэн цуурхал гарч эхэлхэд уурлаж бухимджээ. Доктор Карин Станфорд хүүхдээ дэмжих гэрээг албан ёсоор байгуулахыг хүссэн учраас Жексоныг шүүхэд өгсөн байна. Номлогч охиндоо сар бүр 3,000 ам.доллар өгсөн ч Станфорд сэтгэл хангалуун бус байжээ. Карин Эшлиг дөрвөн жилийн туршид нууц амраг байх үеэрээ хүүхдээ төрүүлхэд Жексон таван хүүхэдтэй байжээ. Тэд Кариныг Жексоний иргэний эрхийн оффист ажилладаг байхад нь танилцсан бөгөөд тэд 20 насны зөрүүтэй байсан хэдий ч уулзаж эхэлсэн байна. Стэнфорд нь хорт хавдраар өвдөж байсан бөгөөд тэрээр радио эмчилгээ, хими эмчилгээ хийснийхээ дараа хэзээ ч хүүхэд төрүүлэхгүй гэж байсан юм. Гэсэн хэдий ч жирэмсэн болсон бөгөөд Эшлиг 20 сартай байхад нь мэджээ. Жексон түүнийг Лос Анжелес руу нүүхэд нь 40 мянган ам.доллар өгсөн бөгөөд тэрээр 365 мянган ам.долларын байшинд амьдарч, сар бүр 10 мянган ам.доллар авдаг байна. 

Жессе Жексон

3 Регги Буш

Rегги Буш өөрийн эхнэр Лири Авагянтай гэрлэсэн байсан ч нууц амраг нь хүүхэдтэй болжээ. Моникю Эксфосито гэх нэртэй зөөгч нь NBA-гийн домог Аланзо Моурнингын хуучин амраг байсан юм. Эх сурвалжуудын хэлснээр Эксфосито жирэмсэн болохын тулд төрөлтийн эмчилгээ гээд чадах бүхнээ хийсэн ч үр дүнгээ өгөөгүй байна. Дараа нь тэрээр Регги Буштай дотносож, хүүхэдтэй болсон ч үр хөндөлт хийлгэхийн тулд 3 сая доллар авахаар зөвшөөрсөн байна. Гэвч гэнэтийн үйл явдал тохиож, Эксфосито мөнгө, хүүхдээ хадгалж үлджээ. Тэрбээр Маямид гайхалтай үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар төлөвлөж байсан гэнэ. Асуудал юу вэ гэвэл тухайн үед тэрээр өөр нэгэн тамирчны нууц амраг байсан бөгөөд хүүхэд нь ч мөн түүнийх болж таарчээ. Харин энэ бүхэн Бушын гэрлэлтээс өмнөх бүх булхайг дэлгэн харуулсан байна. 

Регги Буш

2 Эдди Марфи

2007 онд "Spice Girl" хамтлагын гишүүн Мелание Бровн Эдди Марфигаас хүүхэдтэй болсон гэдгээ зарласан юм. Харин Эдди Марфи түүнийг шинжилгээ хийлгэх хүртэл үгүйсгэсээр байсан байна. Mel B-ээс салсаны дараахан буюу хэдхэн долоо хоногийн дараа Мюрфи өөр нэг хайрт руугаа нүүжээ. Тэрээр Трэйси Эдмондтой 2016 оны 10 сараас хойш уулзаж байсан гэсэн байна. Mel B харин 2007 оны 4-р сард Анжел Айрисыг төрүүлээд 2 сарын дараа Лас Вегас хотод продюсер Стефен Белацонтэтэй нууцаар гэрлэжээ. Шинжилгээний дүнд Айрис үнэхээр Эддигийн хүүхэд байсан тул тэдний хооронд хуулийн тулаан болсон юм. Тэдний шүүх хурал 15 сарын турш үргэлжилжээ. Эдди нас барах хүртэл 22 сартай хүүхэддээ сар бүр $ 51,000 төлөхийг зөвшөөрснөөр тэр тулаан дуусчээ. Энэ нь ойролцоогоор 11 сая ам.доллар болж байна. 

Эдди Марфи

1 Шакил О'Нил

Шакил бол сагсан бөмбөгийн хамгийн гайхалтай төвийн тоглогчдын нэг юм. Үнэн хэрэгтээ карьерынхаа туршид тэрээр 300 сая долларын цалин хөлс халаасласан гэж үздэг. Харин түүнийг эхнэр Шауни О'Нилоос 2011 онд гэрлэлтээ цуцлуулсны дараа хадгаламжынх нь үлдэгдэл нилээд унасан гэдэг. Шауни хуучин Майами Хитс болон Лос-Анжелес Лейкерсийн тоглогч асан түүнтэй удаан хугацааны туршид харилцаатай байсан. Хосууд таван хүүхэдтэй байсан ч цуу ярианы улмаас тэд 9 жилийн гэрлэлтээ дуусгасан юм. NBA-ийн 4 удаагийн аварга тэрээр NBA-ийн бас нэгэн одын эхнэр Глория Говантай учиртай байсан гэсэн цуу яриа байдаг. Гэрлэлтээ цуцлуулсан нь маш том алдагдал байсан бөгөөд Шакил нь салсан эхнэртээ бүх хөрөнгөнийхөө талыг дээр нь нэмээд сард 40,000 долларыг хүүхдийн дэмжлэгт өгч байсан. Зарим эх сурвалж сард 20,000 доллар төлдөг гэдэг ч төлбөр тооцооны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд зарлаагүй байна. Мөн бусад эх сурвалжууд эхнэрийг нь 100 сая доллар авах ёстой гэж бичсэн байдаг.

Шакил О'Нил

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()