Бугуйн дээрх зураасаараа эд хөрөнгө, эрүүл мэнд, хувь заяагаа мэдэж аваарай!

Алганы хээгээр амьдралын тань хувь заяаг тодорхойлох боломжтой бөгөөд бугуйн дээрх зураас ч мөн үүнд багтдаг. Ихэнхи хүмүүст 2-3 ширхэг зураас байдаг бөгөөд маш азтай хүмүүст 4 зураас байдаг байна. Эдгээр бугуйн дээрх зураас нь тухайн хүний эрүүл мэнд, эд хөрөнгө, хувь заяа, нэр хүндийг тодорхойлдог байна.

Бугуйн дээрх зураасаараа эд хөрөнгө, эрүүл мэнд, хувь заяагаа мэдэж аваарай!

1 Эрүүл мэнд

  • Хамгийн эхний энэ зураас нь маш чухал бөгөөд алганд хамгийн ойрхон байрласан байдаг. Энэхүү зураас нь гүн бөгөөд ямар нэг босоо зураасгүй, завсаргүй, зайгүй байвал таныг эрүүл мэндийн хувьд сайн гэдгийг илэрхийлдэг байна. Харин эсрэгээрээ байвал эрүүл мэндийн хувьд асуудал тулгарах магадлалтай.
  • Эмэгтэйчүүдийн хувьд, энэ зураас нь алга руу орсон эсвэл дундуураа тасарсан байвал сарын тэмдэг ирэхгүй байх, эмэгтэйчүүдийн төрлийн өвчинтэй холбоотой. Эрчүүдийн хувьд, бэлгийн зам, шээс, гормон ялгаруулалт зэргийг илтгэдэг.

Эрүүл мэнд

2 Эд хөрөнгө

  • 2 дахь зураас нь таны эд хөрөнгийг мэдэхэд ашиглагддаг. 
  • Ерөнхийдөө тасарч, эрчилдээгүй байх ёстой бөгөөд үнэхээр шулуун, урт зураастай хүн бол туйлын тансаг амьдрахыг бэлгэддэг.
  • Хэрэв тасарсан бол бага залуу насандаа эдийн засгийн хувьд хүндрэлтэй тулгарах ч цаг хугацааны явцад шийдэгдэх болно.

Эд хөрөнгө

3 Амжилт бүтээл

  • Ихэнхи хүмүүст 2 зураас байдаг. Харин 3 дахь зураас нь амжилт, ажил хэргийг илтгэдэг.
  • Хэрвээ таны 3 дахь зураас тод, урт үргэлжилсэн байвал та ойр тойрныхондоо нэр хүндтэй, нөлөө ихтэйг илэрхийлдэг. Таныг хүн бүр санах болно.

Амжилт бүтээл

4 Хүч чадал

  • 4 дэхь зураас нь хамгийн ховор тохиолддог. Хэрвээ та ийм зураастай бол маш урт амьдарна.
  • Энэхүү зураас нь 3 дахь зураастай нийлж, ажил хэрэг, амжилт бүтээлийг тань ахиулах болно.
  • Мөн маш олон хүүхэдтэй болох магадлалтай.

Хүч чадал

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()