Хүний бүтээгдэхүүнийг муудсан эсэхийг хэрхэн мэдэх вэ? Дараах өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнийг хэрхэн хадгалах талаар зөвлөгөө өгье.
1
Сүү
Тетрапак савлагаатай сүүг онгойлгоогүй тохиолдолд дуусах хугацаа хэтэрснээс хойш бараг долоо хоногийн турш чанараа хадгалдаг гэдгийг та мэдэх үү? Онгойлгосон сүүг хэрхэн хадгалах вэ? Хөргөгчний халаасанд бус их бие хэсэгт цельсийн хасах 40 хэмд хадгалснаар та сүүгээ шинээр нь удаан хугацаанд хадгалах боломжтой.
2
Хоол амтлагч
Майонез, кечуп гэх мэт амтлагчуудыг тогтмол хэрэглэдэг бол дараах зүйлүүдийг мэдэж аваарай.
- Кечуп нь нэг жилийн турш чанараа хадгалдаг бөгөөд онгойлгосон тохиолдолд сарын дотор хөргөгчинд хадгалж хэрэглэнэ.
- Задлаагүй майонез-ийг 4 сар хүртэл хугацаагаар зооринд хадгалах ёстой. Харин онгойлгосноос хойш 3 сар хөргөгчинд хадгалж хэрэглэнэ.
Хэрвээ амт, чанар, харагдах байдалд мэдэгдэхүйц өөрчлөлт ажиглагдвал шууд хаях хэрэгтэй.
Бусад амтлагчдын тухайд
- Шар буурцагийн сүмс - Задалснаас хойш 3 жил хүртэл, задлаагүй тохиолдолд бараг чанараа алдахгүй.
- Гич - Задалснаас хойш 1 жил, задлаагүй бол 2 жил чанараа алдахгүй.
- Чинжүүний сүмс / Tabasco / - өнгө нь хар бараан болоогүй бол чанараа алдаагүйд тооцно.
3
Тарвас
Сайн чанарын тарвас сонгож авах тийм ч амар биш. Аль нэгийг нь сонгоод л авна. Харин гэртээ авчирсныхаа дараа, доорх зүйлүүдийг анхаараарай.
- Үр нь хатуу байх - Ийм үед хэвийн бөгөөд идэж болно. Гэхдээ тарвасын үрийг салгаад хадгалах үед амархан муудна.
- Үр нь зөөлөн бөгөөд нялцгай - тарвасын үр ийм болсон бол идэж болохгүй, шууд хаях хэрэгтэй.
Тарвас нь төрлөөсөө хамаараад гаднаасаа өөр өөр харагддаг. Харин дотор жимс нь улаан, тод ягаан өнгөтэй байдаг. Хэрвээ таны авсан тарвас бүдэг ягаан, цагаан байвал дэндүү удаан хадгалагдсан байна гэж ойлгож болно.
4
Татсан үхрийн мах
Татсан үхрийн махыг хөргөгчинд 2 хоног, хөлдөөгчинд 2 сар хүртэл хугацаанд хадгалан хэрэглэж болно. Харин дараах шинжүүд ажиглагдвал хэрэглэж болохгүйг анхаарна уу.
- Өнгө нь цайх
- Салсархаг, зууралдсан болох
- Исгэлэн эсвэл таагүй үнэртэх
5
Гахайн утсан мах
Стандартын шаардлага хангасан гахайн утсан махыг хоёр долоо хоногийн турш хөлдөөгчинд хадгалж хэрэглэнэ. Хэрвээ
- Хөгц, ногоон туяа ажиглагдвал
- Нялцгай, зунгааралдсан шинжтэй байвал
- Нимгэрсэн байвал
- Эвгүй үнэртэж байвал хэрэглэж болохгүй.
6
Өндөг
Өндгийг хөрөгчинд дээд тал нь 3 хоног, хөлдөөгчинд нэг жил хадгалж хэрэглэдэг. Та гэртээ байгаа өндгийг муудсан эсэхийг мэдэхгүй байвал шилэн аяганд ус хийгээд дараа нь өндгөө хийгээд үзээрэй.
- Өндөг доош живж байвал сайн
- Харин хөвж байвал муудсан байна
7
Бүйлс /Алмонд/
Бүйлсийг битүүмжилсэн саванд хийж хуурай, сэрүүн, нарны тусгалгүй газар 2-4 долоо хоногийн хугацаанд хадгална. Хөлдөөгчинд нэг жил хадгална. Хэрвээ бүйлсний хальсанд хар толбо байвал муудсан болохыг анхаарна уу.
8
Олив-ийн тос
Олив-ийн тосыг зориулалтын агуулах эсвэл зооринд нэгээс хоёр жил хадгална. Дулаан газар, нарны шууд тусгалд байлгавал амархан муудахыг анхаарах хэрэгтэй. Хөргөгчинд хадгалавал өтгөрөх, царцах тохиолдол байх ч асуудал биш юм.
9
Тараг
Таргийг хөлдөөгчинд 7 хоног, задалснаас хойш 5 хоног хадгална. Хэв шинж нь өөрчлөгдсөн эсвэл иссэн бол хэрэглэж болохгүй.
10
Яргай загас
Яргай загасыг хөргөгчинд 2 хоног, хөлдөөгчид 2-3 сар хадгална. Яргай болон бусад загасны махыг боловсруулахаас өмнө заавал хөлдөөх хэрэгтэй. Муудсан эсэхийг шалгах хамгийн хялбар арга бол үнэртэх юм. Эвгүй үнэр гарч ширхгээрээ амархан тасарч байвал хүнсэндээ хэрэглэхийг хориглоно.
11
Савласан ногоо, салат
Савласан, даршилсан бүтээгдэхүүн ихэвчлэн шинэлэг чанараа алдсан байдаг. Савласан ногоо, салатыг авахдаа ногооны өнгө өөрчлөгдсөн, өнгөр тогтсон эсэхийг шалгаж байгаарай. Үүнийг задалснаас хойш 5 хоног, задлаагүй бол 10 хоног хадгалах боломжтой. Ингэхийн тулд сэрүүн, агаар нэвтрүүлэхгүй газар хадгална. Хөлдөөгчинд хадгалахад зохимжгүй.
Бидний хүргэсэн мэдээлэл таалагдсан гэдэгт найдаж байна. Та хүнсний бүтээгдэхүүнээ хэрхэн хадгалдаг нууцаасаа хуваалцаарай.