Хувийн амьдралд муугаар нөлөөлдөг 10 төрлийн ажил мэргэжил

Судалгаанаас харахад хүн төрөлхтөн ажил дээрээ амьдралынхаа гуравны нэг хэсгийг буюу долоо хоногийн 40 цагийг өнгөрүүлдэг байна. Тиймээс ажил мэргэжил бидний сэтгэл зүйд ихээр нөлөөлдөг бололтой.  Ажил хийх нь сайнаар нөлөөлөхөөс гадна таныг хувь хүн талаас нь эвдэх тохиолдол ч гардаг гэнэ. Жишээлбэл: Бизнес эрхлэгчид амарч байсан ч шуудангийн хаягаа шалгаж байдаг бол цэргийн ажилтан гэртээ гэрийнхнийгээ дэглэмд оруулдаг гэх мэт.  Ажил мэргэжлийнхээ боол нь болохгүйн тулд та ямар арга хэмжээ авах ёстой юм бол? Энэ талаар мэдээллийг бид танд хүргэе.

Хувийн амьдралд муугаар нөлөөлдөг 10 төрлийн ажил мэргэжил

1. Цэргийн ажилтан

Цэргийн ажилтан нь өөрөө ч дэглэмтэй болоод зогсохгүй түүний гэр бүлийнхэн хүртэл маш хатуу дэглэмтэй орчинд амьдардаг байна. Цэргийн гэр бүлд өссөн хүүхэд болон архитекторын гэр бүлд өссөн хүүхэд хоорондоо эрс тэс ялгаатай байдаг бөгөөд андуурахын аргагүй. Тэд биеийн тамираар хичээллэж үргэлж галбирлаг байх тал дээр тэд анхаардаг ч нас ахих тусам харгис болж, мэдрэмтгий байдал нь үгүй болдог. Цэргийн хүн бол аливаа нөхцөл байдалд логик сэтгэлгээгээр хандах ёстой. Тэд хэзээ ч аливааг өрөвдөж, хайрлаж шийдвэр гаргах ёсгүй. Тиймээс тэд зөвхөн гэр бүлийнхнийгээ л хайрлаж, тэдэнтэй зөөлөн хандахад л хангалттай.

2. Эмч

Өдөр бүр ямар нэгэн өвчин эмгэг, үхэлтэй таардаг хүн цаг хугацаа өнгөрөх тусам сэтгэл хөдлөлгүй, хүйтэн сэтгэлтэй болдог. Эмч нарын дунд оршдог хошигнол нь тэднийг өдөр бүрийн стрессээс ангижрах арга болдог гэнэ. Өөрийн сэтгэл хөдлөлийг ил гаргадаггүй байдал нь хаалттай, ганцаардмал болоход нөлөөлдөг. Ямар ч тохиолдолд туслалцаа үзүүлэхийн тулд эмч нар үргэлж сэтгэл зүйн болон бие махбодийн бэлэн байдалтай байдаг.

3. Багш

Мэргэжлийн багш хүүхэдтэй эв дүйгээ сайн олдог учир цаг хугацаа өнгөрөх тусам хүчирхэг, захирангуй болдог байна. Багш бүтэн өдрийн турш хүүхдүүдтэй харьцахдаа нэлээд зарчимч байдаг учир гэртээ энэ байдлаа орхидоггүй. Тэд гэр бүлийнхэндээ зөвлөгөө өгч, хэрхэн яаж юуг хийх талаар үргэлж хэлж, нэг зүйлийг 10 дахин тайлбарлаж, бүх юмыг бэлэн өгөхийг хичээдэг.

4. Бизнес эрхлэгч

Бизнес эрхлэгч гэдэг нь ажил мэргэжил биш бөгөөд харин амьдралын хэв маяг, сэтгэлгээ юм. Ихэнхидээ энэ тохиолдолд тэд бууж өгөх ёсгүй байдаг.  Амжилтанд хүрэхийн тулд зогсоо зайгүй хөдөлмөрлөх ёстой учир үргэлж зав чөлөөгүй байна. Бизнес гэдэг үргэлж хөгжих ёстой нэгэн зүйл учир бизнес эрхлэгч ч гэсэн ямар нэгэн шинэчлэлийг хайх хэрэгтэй болдог.  Байнга аливааг илэрхийлдэг болсноор тэдний хувийн амьдрал тааруухан байдаг.

5. Хуульч

Хуульч хүн сэтгэл зүйн өндөр бэлтгэлтэй байх хэрэгтэй. Учир нь ихэнхидээ тэдэнд сэтгэл санааны дарамт учруулдаг. Хуульчид аливаа асуудлыг хэн нэгэнд ярих ёсгүй байдаг учир үргэлж чимээгүй байх шаардлагатай байдаг. Энэ нь тэдний уур бухимдлыг төрүүлж, стресстэхэд нөлөөлдөг. Харин сайн хуульч болохын тулд үйл явдлыг боломжтой бүхий л талаар нь сайн, муугаар эргүүлэх хэрэгтэй.  Хуульчид эрүүл мэндийнхээ асуудлыг үл хайхран илүү цагаар ажилладаг.

6. Нягтлан бодогч

Нягтлан бодогчийн ажилтай хүн ажлаасаа өөр зүйлд анхаарлаа хандуулахад төвөгтэй байдаг.  Тэд бүхнийг нарийн тооцоолж гаргадаг. Тэдний урт хугацааны уйтгартай амьдрал нь сайн зүйлийг авчирдаг бөгөөд тэд гэрийнхээ санхүүгийн тооцооллыг маш сайн гаргаж, гэрийнхээ бүх зүйлийг цэвэр цэмцгэр байлгадаг байна.

7. Сэтгүүлч

Сэтгүүлчид үргэлж аливаа үйл явдлын гол цөмд нь явж байдаг учир сэтгэл санаанд нь муугаар нөлөөлөх олон зүйлийг хардаг.  Гэхдээ тэд ээлжит нийтлэл, нэвтрүүлгээ хийх  ёстой учир энэ бүхнийг тоохгүй байх хэрэгтэй. Сэтгүүлчид төрөл бүрийн таатай, таагүй гэх мэт хүмүүстэй харьцдаг бөгөөд өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж болдоггүй. Амралтын өдрөөр ажиллах, шөнийн цагаар сурвалжлага хийх, дутуу нойртой байх зэрэг нь сэтгүүлчдийн эрүүл мэнд, сэтгэл санаанд муугаар нөлөөлдөг байна.

8. Сэтгэл зүйч

Ихэнхидээ хүмүүс өөрийн сэтгэл санааг уудлах гэж сэтгэл зүйч дээр очдог. Сэтгэл судлаачид бусдын асуудлыг сонсож, сэтгэл санааг нь тайвшруулах үүрэгтэй учир сэтгэл хөдлөлийн эрсдэлтэй тулгардаг.  Үйлчлүүлэгчийнхээ сэтгэл санааны байдлыг засах, амьдралд нь туслах үүрэг сэтгэл зүйчдэд байдаг учир тэд алдаа хийхээс айдаг.

9. Чөлөөт ажилтан

Чөлөөт ажилтангийн ажлыг нийтэч хүн хийх хэрэгтэй. Гэвч тогтворгүй орлого, нийгмийн баталгаагүй байдал нь итгэлгүй байдлыг төрүүлдэг. Ихэнхидээ чөлөөт ажилчид ажлаа гэрээсээ хийдэг учир ажил, гэрийн хооронд солигдох боломжгүй байдаг. Тодорхой ажлын хуваарьгүй ажилладаг учир үргэлж ажлынхаа талаар боддог. Тиймээс чөлөөт ажилтангууд гэртээ тайвширч, сэтгэл санаагаа тайвшруулж сурах хэрэгтэй.

10. Архитектор

Архитекторууд бол ажилчин зөгий л гэсэн үг. Тэд үргэлж ажлаасаа орой тарж, амралтын өдрөөр ч ажилладаг учир тухайн хүн дутуу нойртой явснаар ядаргаанд ордог. Архитекторууд ихэнхидээ ажил мэргэжил ижил хүмүүстэйгээ ажилладаг бөгөөд харилцагч нарын асуудлыг шийдвэрлэхийн тулд нэлээд сэтгэлийн дарамттай байдаг байна.

Ажилсаг зөгий нарт зориулсан бяцхан зөвлөгөө

  • Цаг хугацаагаа зөв зарцуулж сур:  Өөрийн долоо хоногийн хуанлийг зохиох хэрэгтэй бөгөөд үүнд ажил төдийгүй, амралтынхаа цагийг ч оруулах шаардлагатай. Энэ нь бүхий л төрлийн ажилчдад зориулсан зөвлөгөө учир бүгд хэрэгжүүлээд үзээрэй.
  • Ажил хэргийн уулзалтыг өдрийн цагаар зохион байгуулах:  Ажил хэргийн уулзалтаа өдрийн цагаар хийх нь танд оройн цагаар дуртай зүйлээ хийх цаг гаргана.  Эхний ээлжинд чухал ажил хэргээ зохицуулж дараа нь амрах хэрэгтэй.
  • Ажлаасаа анхаарлаа сарниулж сур: Ажлаа гэртээ битгий хийж бай. Амралтын үеэрээ цахим шуудангаа шалгахгүй байх, ажлын утас болон хувийн тусдаа утастай байх хэрэгтэй. Ажил тань дуусмагц спортоор хичээллэж, халуун усанд орж, зугаалж өөрийгөө тайвшруулах шаардлагатай.
  • Дуртай зүйлээ хий:  Та өөрийн сонирхлоороо ажиллаж байгаа бол маш сайн байна. Хэрвээ сонирхдог ажлаа хийж чадаагүй бол өөрийн хоббид зориулж тодорхой цаг хугацааг зарцуулаарай.
  • Ажлын үүргээсээ сал:  Хэрвээ та ажил дээрээ хэн нэгнийг удирддаг бол гэртээ энэ үүргийг өөр хэн нэгэнд өгөх хэрэгтэй. Харин ажил дээрээ үргэлж хэн нэгний удирдлаган дор байж гүйдэг бол гэртээ захирагч хийгээд үзээрэй.
  • Үгүй гэж хэлж сур: Хэрэггүй хүмүүс, ажил, үйл ажиллагаанд үгүй гэж хэлж сур. Бүх зүйлийг ялгаж салгадаг байх хэрэгтэй бөгөөд ажлаа хуваарьлаж сурах хэрэгтэй.
  • Хариуцлагаа хувааж сур: Бүх хариуцлагыг өөр дээрээ битгий ав. Зарим зүйлс таны оролцоогүйгээр шийдэгдэх болно. 

Ажилсаг зөгий нарт зориулсан бяцхан зөвлөгөө

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()