“Next Champions” форумын үеэр шилдэг удирдагчдын тавьсан илтгэлээс онцолж байна

2018-03-20, 11:30
9,639

Голомт банк нь харилцагч бүрийн онцлогт тохирсон шинэ мэдлэг, мэдээллийг хүргэх, бизнест нь бодитой хувь нэмэр оруулах, олон улсад өрсөлдөхүйц хэмжээнд чадавхжуулах зорилгоор Монгол Улсад анх удаа “Next Champions” форумыг амжилттай зохион байгуулаад байна. Тус арга хэмжээнд монголын ТОП-600 ААН хамрагдсан бөгөөд энэ үеэр монголын бизнесийн шилдэг лидерүүд өөрсдийн  менежементийн ухаан, ажлын арга барил, ололт амжилт, шилдэг туршлага, ур чадварынхаа нууцаас хуваалцсан юм.

“Next Champions” форумын үеэр шилдэг удирдагчдын тавьсан илтгэлээс онцолж байна

Ингээд форумын үеэр монголын шилдэг удирдагчдын тавьсан илтгэлээс онцлох ишлэлийг хүргэе.

 

1 Л.Хүрэлбаатар Монос группийн ерөнхийлөгч “Бүтээмжийн өсөлт, ажлын капиталын удирдлага” илтгэл

Амьдрал дээрх хамгийн төгс систем бол хүний бие организм юм. Хэрэв бизнесийг хүний биеээр зүйрлэвэл ажлын капитал нь цусан хангамж юм.

Л.Хүрэлбаатар Монос группийн ерөнхийлөгч “Бүтээмжийн өсөлт, ажлын капиталын удирдлага” илтгэл

2 М.Наранхүү Голомт банкны дэд ерөнхийлөгч “Бүтээмж +102%, бизнес процессийн бүтцийн өөрчлөлт/шинэчлэл” илтгэл

Бизнес процесс ре-инжиниринг гэдэг нь байгууллагын бүтэц зохион байгуулалтын тухай биш ПРОЦЕССЫН тухай асуудал. Энэ бол зөв дарааллыг хэлж буй хэрэг. Бид процесс шинэчлэлт хийхдээ салбар нэгжүүдийнхээ борлуулалтын бус, харилцагчтай харилцдаггүй, back office task-уудыг төвлөрүүлэх, түүнийгээ конверын системээр гүйцэтгэх байдлаар хийсэн. Үүний үр дүнд бидний нэршлээр бүтээмжийг 102 хувь нэмэгдүүлээд байна. 

М.Наранхүү Голомт банкны дэд ерөнхийлөгч “Бүтээмж +102%, бизнес процессийн бүтцийн өөрчлөлт/шинэчлэл” илтгэл

3 Ц.Баатарсайхан Таван богд группийн ерөнхийлөгч, Говь ХК-ийн Гүйцэтгэх захирал “Бүтээмжийн өсөлт, Амёб менежмент” илтгэл

Компанийн орлогыг хамгийн өндөр, зардал болон зарцуулсан хугацааг хамгийн бага байлгах нь компанид өндөр үр ашгийг авчирна. Нэг цагт оногдох үр ашгаа тасралтгүй нэмэгдүүлэх нь “Амёб” менежментийн үндсэн зарчим юм. “Амёб” менежментээр дамжуулан ажилтан бүрт компанийн нэг хэсэг гэдгийг нь ухааруулж, тэдэнд менежментийн гол утга санааг сайн ойлгуулж бүх нийтийн оролцоотой менежментийг бий болгох нь чухал юм. 

Ц.Баатарсайхан Таван богд группийн ерөнхийлөгч, Говь ХК-ийн Гүйцэтгэх захирал “Бүтээмжийн өсөлт, Амёб менежмент” илтгэл

4 Ц.Энхжаргал Эн Пи Си энд Мандал, Гүйцэтгэх захирал “Бүтээмжтэй Монгол ажилтан” илтгэл

Бүтээмжтэй монгол ажилтныг сонгохдоо процесст суурилсан уламжлалт аргыг бус сэтгэл зүйд суурилсан шинэ технологийг ашиглах цаг болсон. Уламжлалт аргын хувьд сурлагын дүн, ажлын туршлага, хэлний мэдлэг зэргийг тэргүүнд тавьдаг бол сэтгэл зүйд суурилсан технологи нь эрч хүч, ур чадвар, зорилго зэргийг нь харгалздаг. 

Ц.Энхжаргал Эн Пи Си энд Мандал, Гүйцэтгэх захирал “Бүтээмжтэй Монгол ажилтан” илтгэл

5 Д.Бадрал Голомт банкны Байгууллагын банкны газрын захирал “Project based management” илтгэл

2006 онд банкны нийт ажилтан одоогоос 3 дахин, газар, хэлтсийн тоо 2 дахин бага байв. Ажилчдын тоо, газар хэлтсийн тоо нэмэгдсэн ч ажлын уялдаа холбоо муутай, хэмжих үзүүлэлт байхгүй байв. Харин 2016 оны 1 сард ТӨСЛИЙН УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙГ байгуулж, 16 төсөл хэрэгжсэнээр активийн өсөлт 22%, эх үүсвэр 35%-иар өссөн амжилт гарч эхлээд байна. 

Д.Бадрал Голомт банкны Байгууллагын банкны газрын захирал “Project based management” илтгэл

6 Г.Ганзориг Голомт банкны ахлах эдийн засгийн шинжээч “Макро эдийн засгийн нөхцөл байдал” илтгэл

2018 онд мөнгөний нийлүүлэлт 2017, 2016 онтой адилаар өндөр өсөлт үзүүлнэ. Үүний шалтгаан нь гадаад валютын орох урсгал болон хүү буурах юм. Мөнгөний  нийлүүлэлт болон зээлийн хэмжээний зөрүү 2017 онд 2.4 их наяд төгрөг болсон. Энэхүү зөрүү 2018 онд буурна. Иймд зээлийн хэмжээ 30 хүртэл хувиар өсөх боломжтой. Ам.долларын ханш тогтвортой байна.

Г.Ганзориг Голомт банкны ахлах эдийн засгийн шинжээч “Макро эдийн засгийн нөхцөл байдал” илтгэл

7 П.Батхишиг Шунхлай компанийн гүйцэтгэх захирал “Бизнесийн стратеги” илтгэл

Байгууллага болгон зорилго тавьдаг. Харин хүрэх арга замаа хэрхэн тодорхойлдог вэ? Бидний хувьд: 1.Үйлчилгээний компани 2.Үйл ажиллагааны сайжруулалт 3.Хүний нөөц 4. Зардал бууруулах 5.Харилцагчийн удирдлага 6.Менежмент гэсэн стратеги баримтлан ажилласан. Үүний үр дүнд жилд 5-10 төслийн баг, ажлын хэсэг ажиллуулж байх, Гүйцэтгэх захирал ажилтнууддаа байнга яриа хийж байх, хүмүүсийн итгэл дааж идэвхжүүлж ажиллах зэргийг ойлгосон юм. 

П.Батхишиг Шунхлай компанийн гүйцэтгэх захирал “Бизнесийн стратеги” илтгэл

8 М.Сайнбилэг Голомт банкны Мэдээлэл технологийн газрын захирал “Харилцагчаа таних нь, Дата майнинг” илтгэл

Технологи талаас нь харвал дата майнинг гэдэг бол технологи, систем, загвар, алгоритм шийдлүүдийг ашиглаж өнгөрсөн болон одоо цагт цугларсан датад үндэслэн ирээдүйг таамаглах, төлөвлөх огтлолцол юм. Бид дата майнинг төслийг хэрэгжүүлж, харилцагч бүрийн зан чанар, хандлага, замналыг ялгаж харснаар харилцагч төвтэй банкны бизнес загварыг бодитоор хэрэгжүүлэх нөхцөл бүрдсэн. 

М.Сайнбилэг Голомт банкны Мэдээлэл технологийн газрын захирал “Харилцагчаа таних нь, Дата майнинг” илтгэл

9 Ө.Ганзориг Голомт банкны Гүйцэтгэх захирал “Борлуулалт +30%: Digital Sales” илтгэл

Уламжлалт маркетингийг зүйрлэвэл цагаан хоолой гэсэн үг. Байнга хүмүүст орилж, хашгичиж мэдээлэл түгээдэгтэй адил. Хүн сонсоод л өнгөрнө. Үйлдэлд дуудах боломжгүй. Харин дижитал борлуулалтын аргачлалаар хэрэглэгч контент, сурталчилгаа үзсэн даруйд үйлдэлд дуудах боломжтой болдог. Контент маркетинг хийснээр манай веб сайтуудын хандалт 5 дахин өссөн. Мөн борлуулалтаа 30 хувь өсгөж чадсан. 

Ө.Ганзориг Голомт банкны Гүйцэтгэх захирал “Борлуулалт +30%: Digital Sales” илтгэл

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.