1
Пиццаны гурилыг цэцэгт байцаагаар орлуулах
Пицца бол хамгийн түгээмэл хэрэглэгддэг эрүүл дэглэмд харшлах хоол юм. Гэвч илүү биед ашигтай орцоор орлуулж хийх маш олон арга байдаг. Калори багатай, амттай пицца идэхийг хүсвэл цэцэгт байцааг ашиглан, шаржигнасан амтат пицца хийх боломжтой. Мөн цэцэгт байцааг хэрэглэх давуу тал нь цавуулаггүй хоол иддэг хүмүүст тохиромжтой юм. Энэхүү жороор пицца хийж идээд ямар амттай байдгыг нь өөрийн биеэр мэдрээрэй.
2
Нухсан төмсийг нухсан цэцэгт байцаагаар орлуулах
Бид бүгд нухсан төмсөнд дуртай хэдий ч их хэмжээний цөцгийн тос, сүүг нь бодоход идмээргүй санагддаг. Хэрвээ та нухсан төмсийг орлуулах өөр зүйл хайж байгаа бол цэцэгт байцааг сонгоод үзээрэй. Өтгөн нухсан цэцэгт байцаа идэхийг хүсвэл будаа шиг болгож урьдчилан бэлдсэн цэцэгт байцаа худалдан аваарай. Ямар нэгэн өөр зүйл нэмэлгүй шууд нухаж хэрэглэнэ.
3
Гоймонг чихэрлэг төмсний гоймонгоор солих
Та гоймонд дуртай боловч бие галбираа хадгалан авч үлдэхийг хүсэж байвал, ногоо хэрчигч авахыг зөвлөж байна. Ногоо хэрчигч нь хоолондоо ногоо түлхүү хэрэглэхийг хүссэн хүн бүрт хамгийн тохиромжтой хэрэгсэл бөгөөд бөөрөнхий хэлбэртэй төмс, өргөст хэмх, лууван зэргийг хэрчихэд маш хялбар. Ногоог нарийхан, урт хэрчиж гоймонгын оронд орлуулж хэрэглэх нь хоолыг илүү бага калоритой болгоно. Нэг санал болгох хоолны жор бол чихэрлэг төмсөн "гоймонтой" шарсан тахианы мах. Энэхүү бага калори бүхий хоол нь бүтэн аяга гоймон идсэн мэт мэдрэмжийг төрүүлнэ.
4
Цөцгийн тос, майонез, тосыг тарагаар орлуулах
Ихэнхи хоолны жоронд цөцгийн тос, ургамлын тос зэрэг нь ханасан өөх тосыг их хэмжээгээр агуулдаг. Ханасан өөх тостой бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэх нь зүрх судасны өвчин тусах эрсдэл дагуулдаг байна. Эрүүл сонголт хийхийг хүсвэл тарагийг хэрэглээд үзээрэй. Бүх төрлийн салат болон зуушинд майонез, тосны оронд хэрэглэж болно. Мөн пробиоток (Бие махбодийн эрүүл мэндийг дэмждэг ашигтай бактер) баялаг тул эрүүл мэндэд тань илүү тустай гэсэн үг юм.
5
Шарсан төмсийг чихэрлэг төмсөөр орлуулах
Шарсан төмс идэхийг хүсдэг ч таргалалтаас айдаг бол чихэрлэг төмсний шарсан хувилбарыг туршаад үзээрэй. Бидний иддэг шарсан төмсний гол асуудал нь төмсөндөө байгаа юм биш. Харин болгох аргандаа учир нь байгаа юм. Төмсөө их хэмжээний тосонд шарахын оронд шарах шүүгээнд бага зэргийн кокосны тос түрхээд шарах боломжтой. Шаржигнасан төмсөө эрүүл мэнддээ санаа зоволгүй идмээр байвал чихэрлэг төмсийг сонгохыг санал болгож байна. Чихэрлэг төмс нь А, В6, В5 болон рибофлавин, нацин зэрэг шим тэжээлт бодисоор баялаг.
6
Шарвингынхаа зуурмагыг өндөг, гадилаар орлуулах
Өглөөний цайндаа амтат шарвин иддэг бол та энэхүү 2-хон орцтой эрүүл мэндэд тустай шарвинг туршаад үзээрэй. Хайруулын тавган дээр шарахдаа бага зэргийн кокосны тос хийхэд буруудахгүй. Амтыг нь бага зэрэг нэмэхийг хүсвэл чимх давс, ваниллын ханд хийж болно. Харин элсэн чихэр хийх хэрэггүй. Учир нь гадил нь өөрөө хангалттай чихэрлэг амт оруулна. Ямар сайхан амттай болдгыг нь та лав мэдэхгүй дээ.
7
Чипсийг шарсан буржгар байцаагаар солих
Чипсийг хүүхэд гэлтгүй бид бүгдээрээ амтархан иддэг. Харамсалтай нь чипс нь маш их тос агуулдаг бөгөөд давсны агууламж өндөр учраас хүний биед хор хөнөөлтэй гэдэг. Харин чипсийг орлох эрүүл бүтээгдэхүүн бол буржгар байцаа юм. Хэдийгээр шал өөр харагдаж, сонсогдож байгаа ч амт нь үнэхээр гайхалтай шүү. Буржгар байцаа нь витамин В болон антиоксидантуудаар баялаг тул өдөр бүр идсэн ч ямар нэг сөрөг нөлөө үзүүлэхгүй юм.
8
Зайрмагыг хөлдөөсөн жимсний шүүсээр солих
Зуны шатам халуун өдрүүдэд дуртай зайрмагаа долоосон шиг суух ямар сайхан байдаг билээ дээ. Гэвч зайрмаг нь хуурай сүү болон элсэн чихрийн маш өндөр агууламжтай тул хүний биед муу нөлөөтэй. Харин та хүйтэн зайрмаг идэхийг хүсвэл жимсний шүүсийг бага зэрэг ус юмуу, сүүтэй хольж хөлдөөгөөд идэж үзээрэй. Бүр илүү амттай болгомоор байвал тараг, бага зэрэг зөгийн бал мэдээж өөр юу нэмж болохоор байна дуртай зүйлээ нэмж хийгээрэй.
9
Газтай ундааг комбукагаар орлуулах
Ус уух нь эрүүл мэндэд нэн тустай ч хэрвээ та ундаанд дуртай бол шууд өөрчилнө гэдэг амаргүй юм. Харин үүнийг арай хялбар болгосон нэг зүйл бий. Энэ бол "Комбуза" гэх нэртэй чихэрлэг амттай ундаа юм. Газтай хирнээ амт оруулсан энэхүү цай нь газтай ундаа уухыг хүссэн хэний ч болов цангааг тайлна. Үүнээс гадна бие эрхтэнээс хорт бодисыг гадагшлуулах нөлөөтэйн дээр бага хэмжээний органик элсэн чихрийг агуулдаг тул амт нь ч гэсэн яг ижил байдаг байна.
10
Бялууг луувангийн бялуугаар орлуулах
Гадуур худалдаалагддаг бялуунууд нь маш их элсэн чихэртэйн дээр үнэтэй байдаг шүү дээ. Эрүүл зөв хооллолтын үеэр ч бялуу идэх боломжтой гэдгийг та мэдэх үү? Бидний танд санал болгох энэхүү жор нь лууван болон бусад гарын доорхи материал ашиглан хийх боломжтой юм шүү. Ямар нэг сахар, цагаан гурил, цөцгийн тос агуулаагүй тул хүний биед маш ашигтай. Хийхэд ч амархан тул та заавал туршаад үзээрэй.